УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын даргын өрсөлдөөнд бус эдийн засагтаа анхаарсан бол огцруулах хэмжээнд хүрэхгүй байсан хэмээн шүүмжилж байгаа юм. Харин Ерөнхий сайд “эдийн засгийн бүх асуудал нүүрстэй холбогддог” гэж тайлбарлаж байна.
Хуралдааны үеэр нүүрсний гэх асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хамааралгүй болохоо баримттайгаар тайлбарласан юм. Тэрбээр “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийх эрхийг нь олгосон олон их наяд төгрөгийн нүүрсний гэрээтэй холбоотой асуудлууд яригдаж байгаад талархаж байна. 2022 оны нүүрсний сонсгол яг ингэж эхэлж байсан. Харамсалтай нь оффтейк гэрээнүүдийг бүгдийг нь нуугаад өнгөн дээр нь өөр хүмүүсийг нүүрсний хулгайч гэж зарлаж нийгэмд гүжирдэж гүтгэсэн. Тэрний хамгийн том хохирогч нь миний бие.
Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан. Өнөөдөр харин оффтейк гэрээнүүд яаж хийгдэж, хэн хариуцаж байсан бэ гэдэг нь цаг хугацаатайгаа гарч ирж байгаад баяртай байна. Оффтейк гэрээнүүд бүгд 2021.06.23-ны өдрөөс өмнө хийгдсэн. Би ЗГХЭГ-ын даргаар 2022 оны есдүгээр сараас эхэлж ажилласан. Тэр үеэс эмх замбараагүй байсан гэрээнүүдийг цэгцлэх, Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Ч.Хүрэлбаатар сайд, Ж.Ганбаатар сайд нарын хамтаар ажиллаж байсан.
Олон хүний эрх ашиг хөндөгдсөний улмаас өөрийг маань нүүрсчин болгож зарлах ажил хийгдсэн гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм. УИХ-ын дарга үргэлжлүүлэн “Нүүрстэй холбоотой асуудлыг маш тодорхой болгох ёстой. Сэжүүрүүдийг уг эзэн дээр нь очих хүртэл нь УИХ сонсгол зохион байгуулах ёстой. Сүүлдээ хэвлэлээр нүүрсний хулгайд холбогдсон мэтээр гүтгэж байгаад огцруулах асуудлыг хүртэл тавьдаг болсон. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хязгаарлах алхмыг хүртэл хийж байна. Энэ бол улстөрийн дарамт. Маш олон гишүүдийг ингэж дарамталж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
3,593.62






















































иргэн 2025-10-10 202.126.90.40
та нар одоо болиоч дэ та нараас болж бидний ажил амьдрал хэуцүүдлээ ёр нь опуэрдэнэ жёнко амарбаясаглан та нар нэг баг биз дэ баахан хэрэгтэй хэрэггүй 126 гишүүн гаргаад татварын мөнгөөр тоглолт хийж бгаа биз дэ аваагүй бол шалгуулаачээ албан тушаалаа өгөхөөс айгаад ард түмнээ талцуулаад бх юм амьдрал цаашаа явна олон түмнээ бодоод оюуэрдэнэ та 2 ажилаа өгөад идээгүй уугаагүй бол буцаад албан тушахлдаа очооч амьдрал улам хэцүү бна их хурлаа тараагаад гишүүдээ цөөлөөч та нараас залхаж бна
Зочин 2025-10-10 202.126.89.159
АМАРБАЯСГАЛАН ТА ШАЛГУУЛААД ҮНЭН МӨНӨӨ ОЛООД ИРЭЭЧ ЭЭ
Нэргүй 2025-10-10 103.212.117.52
угаасаа нүүрсний ард бхйгаа биздээ ганц хүрз нүүрс ухаагүй байж
Зочин 2025-10-10 202.179.27.215
Ёстой харах царайны хулгайч хүйтэн харц бүхий нүдтэй мэргэшсэн луйварчин Амарбаясгаланг ард түмэн одоо зайлуулах цаг болсон. зандан шатар идсэн л байх. Гэхдээ амарбаясгаланг бодоход арай ичих мэдрэм нь үгүй болоогүй. Адаглаад эн арга хэмжээнүүдийг хараад засарна. Амар баясгалан бол цайхчихсан луйварчин шүү дээ.
Нэргүй 2025-10-10 66.181.181.229
Хамаг муу бүхний үүр уурхай нь Эби, ЭмСиЭс гэсэн чинь МАН-ын толгой өөрсдөө л байгаа нь улам тодорхой болсоор байна. Ард түмэн минь энэ МАНгасыг устгаад өгөөч
Нэргүй 2025-10-10 66.181.189.122
Одоо болноо, юугаа хийгээд тэр дээр Сүглийгээд байгаа юм.
Нэргүй 2025-10-10 202.9.40.179
Эмсиэс бол үнэн хүчирхэг юм байна
Зочин 2025-10-10 202.126.88.207
ер нь манайд их хурлын дарга гэдэг албан тушаалыг хэт өндөрт тавиад байх юм. болих хэрэгтэй зүгээр л энгийн гишүүн шиг л байлгах хэрэгтэй. гадны улсад тийм л байдаг. давуу эрх өгөхгүй бас илүү дутуу хангамж идэр огт хэрэггүй. тэгэхээр нөхдүүд үабзөвлөл яах юм гэнэ. тэрийг ч бас болиулах хэрэгтэй парламентийн засаглалдаа зохих эрх мэдлийг өгөөд засгийн газарт бас тодорхой эрх үүргийн хуваарлиад болоо.
Нэргүй 2025-10-10 202.9.40.147
МАН-ынхан хоорондоо мөн сайхан хөлөө жийлцэж байна. 104 жилийн түүхтэй нам будаа болж нэр хүнд нь шороотой хутгалдлаа. 2028 оны сонгуульд иргэд АН-ыг сонгохоор болж байх шив дээ. МАН-ынхан өөрийн эгнээнд байгаа Б.Энхбаяр, Энхтүшин мэтийн хүмүүсээсээ салахгүй бол хол явж чадахгүй.
Нэргүй 2025-10-10 103.57.95.73
амарбаясгалан зүгээр уих ын даргаа өгчөөд шалгуулчих түүний чинь дараа ард түмэн итгэх эсэхээ шийдэг. хулгайтай нэр холбогдсон этгээд уих ын дарга байж болохгүй.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-10-10 202.126.89.101
67 swindlers, conspirators, job seekers, alcoholics and parasites will be fired from party.
Зочин 2025-10-10 59.153.115.86
Энэ хулгайчийн нүдийг хараарай.
Нэргүй 2025-10-10 202.126.89.107
Хулгайлсан юмаа баригдаад буцаагаад өгчихсөн бол ялтан уу,баатар уу, удирдагч уу аль нь байх вэ ойлгодоггүй ээ
Зочин 2025-10-10 66.181.177.167
Амарбаясгаоан ба түүний хамаарал бүхий хүмүүсийн хом өмч хөрөнгийн талаарх мэдээллийг ил болгочих ятэрнээс өүх юм харагдана ш дээ Ер гь АТГ бизнес хиыдэггүй мөртлөө хөрөнгөжсөн хүмүүсийг түргэн шуурхай. Шалгалаг болмоор Хууль бус хөрөнгийг хурааж хохирол барагдуулж тусгай санд хуримтлуулж иргэдийн цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй Бүх шатны дарга намуудын удирдах зөвлөлийн гишүүдийн тендер авсан жагсаалтыг ил тод тогтмол мэдээлж баймаар Угтаа авилга хулгайг ганц хоерхон жилд эрс багасгах боломжтой
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2025-10-10 202.21.110.94
МОНГОЛЧУУДЫН АЛЬ ГАЙГҮЙ ЯВААГАА УНАГААДАГ, ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ЭХЭЛЛЭЭ…………ДАХИН 30 ЖИЛЭЭР УХРАХ ЭХЛЭЛ ШҮҮ ДЭЭ……..
Нэргүй 2025-10-10 66.181.179.179
Нүүрсний хулгайн тухай асуудал ярьж эхлэхэд л АБ Бортээгийн урхай гэсэн нэрүүд гарч байсан.АБ-г уг асуудлыг хариуцаж байсан хүмүүс ирж тайлбар өгөхийг шаардаж байсан санагдаж байна. Тэр үед нь булзалгүй ирж зохих тайлбараа өгөөд асуудал дууасах байж. Ийм асуудалтай байж МАН-ын дарга болно гээд өрсөлддөг нь ч сонин байна.Нямдоржийн орондоо хууль заслаа гэдгээс ч ноцтой асуудал учраас УИХ-ын даргаас огцруулна гэсэн эрхэм гишүүдийн санал зөв юм болов уу даа.
Нэргүй 2025-10-10 66.181.190.137
жишиг тогтоно л доо, ямар ч гэм зэмгүй, ямар ч хэрэг үүсээгүй хүнийг хүн алсан гэж илэрхий худлаа гүтгэнэ, янз бүрийн юмтай холбоно, тэгээд үүнийгээ нотол гэнэ, тэр болтол ажлаа өг гэнэ , уг нь гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн үндсэн хуулийн алтан зарчмаа зөрчинө, нэгэнт ийм буруу жишиг тогтвол хойшид төрд хариуцлагтай ажлыг шударгаар хийх олон хүний ажил амьдралд нөлөөлөх, улмаар маш буруу жишиг болж мэднэ шүү, их л нухацтай хандмаар байНА
Зочин 2025-10-10 185.220.239.182
Зандка Дамька нар том юмаа ер нь сайдууд хууль хүчний бгууллагууд прокрор шүүхийг базцын бишүү манай Хурциагаа шиг л цааш нь ярихуу болихуу гэх гээд л бналээдээ ер нь анхнаасаа УИХд иргэдээс сонгогдоогүй хүнийг ЕСайд болгодог нь бурууштээ одоо ерөнхийлөгч болчих санаатай өөрийг хаан гээд бодцон нөхөр бнаа УИХ дарга гишүүд нь иргэдтэйгээ базуулаад бждээ Зандка ахад хахаха
Нэргүй 2025-10-10 103.212.116.55
КОМЕНТ БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС ХҮНИЙГ ХУДЛАА ГҮТГЭЖ НЭР АЛДАРТ НЬ НӨЛӨӨЛСӨН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. АРАЙ ДЭНДҮҮ ХҮНИЙГ ГУТААЖ ДОРОМЖЛОХ ЮМ….
зочин 2025-10-10 66.181.187.40
"MCS"-ээс хошногоороо гартал хахууль авсан гишүүд Амарбаясгаланг огцоруулахаар гарын үсгээ зуржээ. Тэд Оюун-Эрдэнийг огцоруулсан. Одоо та нарыг монголын ард түмэн "MCS"-бууны ноход гэдгийг сайн мэддэг болсон шүү. Амарбаясгаланг огцоруна гэж бүү горьд. Монголын ард түмэн өдрөөс өдөрт ухаажиж байна. Та нар жинхэнэ нүүрсний хулгайчид шүү дээ. Тэр "MCS"-тэйгээ, Оджаргалтайгаа, Занданшатартайгаа, Энхбаяртайгаа цуг чөтгөр шулам уруугаа тонилцгоо.
Зочин 2025-10-10 66.181.177.210
Энэ нөхөр бүтэхгүй ээ, нүүрсний хулгай, шинэ хоршоо дамжсан хулгай энэ тэр гээд, ер нь Монголын тэргүүн хулгайч юм биш үү, дээр нь өөрийн толгойн мэдэлгүй, данх, женок 2т базуулчихсан, хөөрхий хэцүүдэж л байх шиг
Нэргүй 2025-10-10 59.153.114.172
Энэ муу нохойн бaaс бузараа нуух гэж амь тавьж байна. Шинэ хоршоо гэж баахан үлгэр ярьж иргэдээс авсан татварын мөнгөө орон нутагт цацаж санал авсан түүний гор одоо гарч байна. тэр их мөнгийг авч тансагласан малчид зээлээ төлөх гээд махны үнийг хөөрөгдөөд ард түмэнд ачаа дарамт болж байна. тархи угааж худлаа ярих гэж байгаад балбадуулав
Сонгогч 2025-10-10 202.126.89.219
Амарбаясгалан үнэхээр нүүрстэй холбоогүй бол Занданшатарыг шүүхэд өгөөд нэрээ цэвэрлэх ёстой .Шүүхэд өгөхгүй худлаа гонгинож байхыг бодвол шүүхэд өгвөл бүх зүйл илрэх учираас албан тушаалаа ашиглан уснаас хуурай гарах за эрэлхийж байна.
Нэргүй 2025-10-10 203.91.115.44
энэ байнгийн хорооны хурал хошин шог уу хайрцаглах гэдэг энэ үү хурал дарргалж бгаа нөхөр арай ашиг сонирхолын зөрчил ингэж улаан цагаандаа гарчээ
Нэргүй 2025-10-10 150.228.177.156
Занданшатарыг Элбэгдорж, мсэс Оджаргал 2 дарамтлаад үйлийг нь үзэж байна даа,
Элбэгдорж Эрдэнэтийг луйвардах, Оджаргал Ухаа худагийг өгөхгүй байхын тулд мөнгийг ч мөн ч урсгаж байна даа
Зандкааг ёстой базаж байна шүү
сонгогч 2025-10-10 202.9.46.83
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
Эрчим хүч :
* **10–12 шинэ цахилгаан станц** (УБ-ын ДЦС-4-тэй дүйцэх).
* Нар, салхины эрчим хүчний томоохон паркуудыг байгуулж, Монгол Улсыг **цахилгаан экспортлогч орон** болгох боломжтой.