АНУ-ын конгрессын дээд танхим болох Сенатын танхим 2026 оны санхүүгийн жилийн цэргийн зардлыг 925 тэрбум ам.доллар байлгахаар баталжээ.
Үүний 500 сая ам.доллар нь Украинд үзүүлэх тусламж юм. Батлан хамгаалах төсвийн хуулийг 77 сенат дэмжиж, 20 нь эсэргүүцжээ. Хууль батлагдахын тулд наад зах нь 60 санал хэрэгтэй байдаг. Өмнө нь АНУ-ын Сенатын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороо Украинд үзүүлэх тусламжийг 2028 он хүртэл сунгаж, санхүүжилтийг 500 сая ам.доллар байлгахаар төлөвлөж байсан. Улмаар Украины Аюулгүй байдлын Тусламжийн Санаачилга (USAI) гэж нэрлэгдсэн хөтөлбөрийн санхүүжилтийг удаан хугацааны дараа баталлаа.
"USAI" нь АНУ-ын зэвсгийн нөөцөөс шууд тусламж үзүүлэхийн оронд Пентагон зэвсэг үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулах боломжийг олгодог аж.
Өмнө нь, есдүгээр сард АНУ-ын Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим 2026 оны цэргийн төсөвт хууль баталсан. Нийт бараг 900 тэрбум ам.доллар байсан ба Украинд 400 сая ам.долларын тусламж тусгасан байв. Одоо хоёр танхимын гишүүдээс бүрдсэн тусгай комисс энэхүү хуулийн төслийн эцсийн хувилбарыг нэгтгэн боловсруулна. Үүний дараа л ерөнхийлөгч Дональд Трампт гарын үсэг зурж, эцэслэнэ.
3,593.62

















































зочин 2025-10-10 66.181.190.190
АНУ-ын батлан хамгаалахын төсөв 900 тэрбум доллар,Европын орнуудынх мөн энэ орчим, Гэтэл оросынх ердөө 145 тэрбум доллар гэсэн тоо байсан, Гэвч оросууд барууны түрэмгийллийг няцаалаа, Украин бүр сүйрлээ, Барууны орнуудын эдийн засаг зогсонг байдалд орж,дотоод асуудал нь хүндэрлээ, Төр засагнь үе үе солигдож улс төрийн тогтворгүй байдал үүслээ, Дэлхийн эдийн засгийн гол төв нь зүүн өмнөт азид шилжлээ, Даян дэлхийд долларын нөлөө буурч байна Улс орон бүр барууны нөлөөнөөс ангижирхыг хичээж байна
Нэргүй 2025-10-10 192.82.76.40
Орос өөрөө сүйрч байна даа хүү минь. Чи мянга хашгираад Оросыг босгож чадахгүй. Харин Украйн явж сайн дураараа байлдвал тус болно.
зочин 2025-10-10 66.181.160.27
Капитализм сүйрхийг, улаан Оросууд 70 жил хүлээгээд тэсэлгүй өөрсдөө сүйрчихэж билээ .. Нэг тиймэрхүүл юм болох байхаадаа