"Spice Girls" хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийн амьдралаас сэдэвлэсэн баримтат кино Пүрэв гаригаас "Netflix"-ээр олны хүртээл болж эхэллээ. Надиа Холлгриний найруулсан тус баримтат кино гурван хэсэгтэй.
Тэрбээр өөрийгөө бусдад таалагдахыг маш их хичээдэг байсан гэж баримтат кинондоо ярьжээ. Мөн "Хүмүүс намайг хэзээ ч инээдэггүй уйтгартай үхэр гэж боддог байсан. Дуулж бүжиглэх бол миний мөрөөдөл байсан. Гэхдээ хамтлаг тарснаар хувцас загварыг бүтээлч байдлаа хөгжүүлэх талбар гэж харж эхэлсэн" гэсэн юм.
51 настай Викториаг олон нийт анх хээнцэр спайс нэрээр нь таньдаг байсан бол өдгөө хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн эхнэр гэдгээр нь илүүтэй мэднэ. "Тэр бол поп од. Бас хөлбөмбөгчинтэй гэрлэсэн. Тэр өөрийгөө хэн гэж боддог бол?" гэх олны хэл амтай тулгардаг байснаа Викториа дурссан байна.
Багадаа тэр хүмүүстэй дасан зохицохдоо муу байсан талаараа ярихдаа "Сургууль дээр байдаг этгээд, бусдад нэг их таалагдаад байдаггүй хүүхэд нь би байлаа. Гэсэн ч би үнэлэгдэж, таалагдахыг маш их хүсдэг байсан" гэжээ.
Тэрбээр 2008 онд "Victoria Beckham Fashion" брэндээ үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үеэс хойш төдийлөн өндөр ашиг орлоготой ажиллаж чадаагүй. Эсрэгээрээ сая саяын алдагдалтай ажилласан гэдгээ Викториа хүлээн зөвшөөрсөн юм.
Харин "Spice Girls" бол толгой эргэм амжилттай байсан хамтлаг. Тэдний анхны уран бүтээл "Wannabe" 1996 онд дэлхий дахинд алдаршиж, цомог нь 85 сая ширхэг зарагдсан. Тэдний анхны гурван уран бүтээл гурвуулаа АНУ-ын шилдэг тавд багтаж байв. Хамтлаг 2000 онд тарсан ч 2007 онд аялан тоглолтоор эргэн нэгдсэн. Дараагийн эргэн нэгдсэн тоглолт нь 2019 онд болсон ч Викториа оролцоогүй аж.
3,593.62






















































Халуун хүүхнүүд хамтлаг 2025-10-10 202.9.47.40
Ийм хөншин авгай юу. Аль амбасын МЭӨ-1997 оны хамтлагийн дуулдгүй сул гишүүн байлаа шүү дээ.