Перу улсын конгресс дуу нэгтэйгээр ерөнхийлөгч Дина Болуартег огцруулах шийдвэрийг өнөөдөр (2025.10.10) гаргав. Түүнийг ёс зүйгүй гэх шалтгаанаар огцруулсан. Үүнд албан тушаалаа ашиглан хууль бусаар ашиг олсон, эсэргүүцлийн үеэр олон хүнд дарамт шахалт үзүүлж амиа алдахад хүргэсэн болон өөрийн цалинг нэмж, тансаг зүйлс мөнгө зарцуулсан зэрэг орж байна. Гэвч Болуарте ёс зүйгүй үйлдэл гаргасан гэдгээ үгүйсгэж байгаа юм. Конгресс түүнийг өөрийгөө өмгөөлж, тайлбар өгөхийг хүссэн ч Болуарте хурал дээр ирээгүй тул огцруулах шийдвэр гаргажээ. Үүний дараа олон мянган залуус гудамжинд гарч, Перугийн далбаагаа мандуулан баярлаж байна.
Цаашид Перуг хэн удирдах нь тодорхойгүй байна. Болуарте бүрэн эрхийн хугацаандаа дэд ерөнхийлөгч томилоогүй байсан. Тиймээс тус улс улстөрийн хямралд орж байна гэж ажиглагчид үзэж байна. 2018 оноос хойш Перу зургаан ерөнхийлөгчтэй байсан ч тэдний гурав нь өдгөө шоронд хоригдож байгаа юм. Зарим хүмүүс Болуартег Эквадор руу дүрвэн орогнол хүсэх магадлалтай гэж үзэж байна. Түүний улс төрийн дэмжлэг ердөө 2-4 хувь байгаа бөгөөд эрх баригч баруун жигүүрийн нам хүртэл огцруулах саналыг дэмжжээ. Дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 2026 оны дөрөвдүгээр сард болно. Гэхдээ тэр хүртэлх хугацаанд хэн Перуг удирдах вэ? гэх асуулт хөндөгдөж эхэллээ.
3,593.62






















































Л.Цэнгэл. 2025-10-10 203.91.115.45
Улс орны төрийн тэргүүнүүд ёс суртахуунтай ( ямарч үед худлаа ярихгүй ямарч үед хулгай хийхгүй архи хэтрүүлэн хэрэглэхгүй тамхи хажууд чинь дэргэд чинь байж байхад их үзэн ядахгүй их шимтэн дурлахгүй зүгээр л зэрэгцэн тайван оршдог хань үр хүүхдүүддээ үнэнч тэднийхээ амьдрах сурч боловсрох аятай тухтай нөхцөлөөр хангадаг албаар амьтны амь хөнөөж дайн байлдаан хийхгүй хүнлэг энэрэнгүй) амьдрах ёстой.
Нэргүй 2025-10-10 66.181.184.22
УИХ дуу нэгтэй АБ-г огцоруул….
Зандка 2025-10-10 202.9.47.40
Зөв. Ард иргэд дуу нэгтэй АБ-г үхэж далд ор гэв.
Хүүк 2025-10-10 202.9.47.40
Дуу нэгтэй Хүүкийг зайлуулбал таарна