ОХУ-ын дроны халдлага нэмэгдэж байгаатай холбогдуулан фронтын ойролцоох Краматорск хот болон ойролцоох тосгон, суурингын бага насны хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдыг нүүлгэн шилжүүлж байна гэж хотын захиргаа мэдэгдэв. Дайнаас өмнө 147 мянга орчим хүн амтай байсан Краматорск хот нь Донецкийн бүс нутагт, фронтын шугамаас ойролцоогоор 20 километр зайд оршдог. Энэ бүс нутагт нь дайны гол талбар болж байна.
“Краматорск хотын зарим хэсгийн аюулгүй байдлын нөхцөл байдал дордсонтой холбоотойгоор хүүхэдтэй гэр бүлүүдийг албадан нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан” гэж хотын захиргаа нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. “Эдгээр суурин газрын оршин суугчид, ялангуяа харамсалтай нь одоо хүртэл тэнд амьдарч байгаа хүүхэдтэй гэр бүлүүд албаныхны тусламжтайгаар яаралтай нутгаа орхих ёстой” гэж мэдэгдэлд нэмж дурдсэн байна. Албаныхны хэлснээр, Оросын батлан хамгаалах хүчин өртөг багатай, "first-person-view" дроны халдлагыг эрчимжүүлж байгаа тул сүүлийн саруудад фронтын нөхцөл байдал эрс муудсан. Краматорск бол Донецкийн бүс нутагт Украины хяналтад байгаа хамгийн том иргэний төв бөгөөд цэргийн гарнизон хот юм. Тус хотыг 2014 онд Кремлийн дэмжлэгтэй салан тусгаарлагчид түр хугацаанд эзэлж байжээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-10 122.201.31.72
Рамзан кадыров өөрөө өөртөө бүгд найрамдах чечень улсын баатар цол олгосон гэнэ шүү. Ичмээр юм.
Зочин 2025-10-10 59.153.87.54
тэгэхгүй бол хүүхдийн хулгайч Путлер хулгайлаад аваад явчихна
Нэргүй 2025-10-10 202.179.26.249
Залуудаа Украйны Киевт оюутан байлаа, нарлаг Украйны гоё гоё ногоон хотууд байдагсан. Алиалагч төрд гараад энэ улсыг бүрэн сүйрүүллээ, 2014 с хойш неонацистууд, бандерүүд үзэл суртлын дайн хийж засгийн эрх мэдэлд нөлөөлсөн, гарсан. Уугуул энгийн орос иргэдээ хөнөөж хядаж аймшигт яргалал ч үйлддэг байснаас дайн эхэлсэн дэ
Нэргүй 2025-10-10 59.153.87.54
эргүү пизду
Нэргүй 2025-10-10 66.181.188.78
Эмээ уу,,,,,дебиль ээ,,,,,
зочин 2025-10-10 66.181.186.96
Дайныг хэн ч хүсэхгүй, Гэвч улс орон аюулд орвол хамгаалахаас өөр аргагүй,Энэ дайныг баруун өдөөсөн,НАТО-г дорнот рүү тэлж оросын хилд тулгасан Нацистүүдийг украины төрд гарган 8 жил бэлтгэж байгаад дайн үүсгэв ,Украин дэх орос иргэдийн эсрэг геноцид үйлдсэн,Оросын эдийн засгийг сүйрүүлэх зорилгоор бүлэглэн асар хүчтэй хориг тавив Украины нутгаас барууны зэвсгээр орост цохилт өгч устгах нөхцөл үүсгэв, Бид зөвхөн Украинд бус,түрэмгийлэгч бусад оронд хариу цохилт өгөх эрхтэй гэж мэдэгдэж байна
Орос 2025-10-10 202.21.109.7
яг зөв
Нэргүй 2025-10-10 202.131.225.197
Сошиал хийрхэл хуурамч мэдээллийн эринд ийм юманд итгэдэг хүн сүрэг манайд л бий.