Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан нүүрсний гэрээг төрийн нууцаас гаргасан талаар мэдээлэхдээ 3 жилийн өмнө олон нийтэд нээлттэй болж, УИХ-ын нүүрсний сонсголоор бүтэн өдөр хэлэлцэгдсэн төмөр замын төслүүдийн гэрээг хамтатган дурдсан байна.
“Бодь Интернэшнл” ХХК-тай байгуулсан эдгээр гэрээ нь Засгийн газрын шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрийн нууцаас гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл нээлттэй байсаар ирсэн.
Олон жил гацсан Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Бодь Интернэшнл” ХХК 2013 оны төсөвт өртгөөр 2019-2022 онд амжилттай гүйцэтгэн, Улсын комиссын онцсайн дүнтэйгээр захиалагч ”Тавантолгой Төмөр Зам” ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Манай компанийн барьсан төмөр замаар олон сая тонн нүүрс тээвэрлэгдэж, улмаар хил холболтын гэрээ байгуулагдах нөхцөл бүрдсэнийг бүгд мэднэ. Харин Богдхан төмөр замын төсөл нь Захиалагч талын санаачилгаар хэрэгжээгүй болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажлын төлбөрт өгөх нүүрсийг БНХАУ-ын худалдан авагч нарт шууд нийлүүлдэг, “Бодь Интернэшнл” ХХК нь нүүрсний худалдаа, тээвэр, хадгалалт, экспортын үйл ажиллагаанд оролцоогүй, нүүрстэй холбоотой хууль бус, гэрээний бус үйл ажиллагаа явуулаагүй, аливаа давуу эрх эдлээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мөн ажлын төлбөрт нийлүүлэгдэж байсан нүүрсний үнийг санхүүжүүлэгч тал зах зээлийн үнэтэй уялдуулан индексжүүлж, улирал бүр шинэчлэн тогтоодог бөгөөд энэхүү үнэ нь БНХАУ-ын бусад худалдан авагч нарын үнэтэй ижил байсан болно.
Иймд нэг талыг барьсан, ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрчид, хувь хүмүүст уриалж байна.
“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК
2025.10.09
3,593.62





















































МОНГОЛ УЛС ЕР ЯАЧИХААД БАЙГАА ВЭ... 2025-10-10 202.179.26.8
ДЭЛХИЙН БҮХ УЛСААС ГУЙЛГАЧИЛЖ АМЬДАРНА. АЖИЛЛАХ ХҮЧ НЬ БАРАГ ТЭР ЧИГТЭЭ БООЛЫН БООЛ БАЙСАН УЛСДАА 3 ГУРАВ ДАХ ҮЕДЭЭ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЖ БОСГОНД СУУЖ БАЙДАГ … ДЭЛХИЙ ДАХИНААРАА ӨГЛӨГ ХАНДИВ ЗЭЭД ТУСЛАМЖ ҮНЭГҮЙ ХООЛ ХҮНС ГУРИЛ БУДАА ИЛҮҮЧЛЭЭД Ч ӨӨД НАР ХАРДАГГҮЙ…. 30 ЖИЛ ГУЙЖ 40 ЖИЛ ЦАРАЙ АЛДЛАА… 1,500,000 КМ.КВ АСАР ӨРГӨН НУТАГТАЙ…. ОРОС ХЯТАД ХОЁР ГЭЖ ЕРТӨНЦИЙН ХОЁР ХҮЧИРХЭГ ГҮРЭНТЭЙ ХӨРШИЛДӨГ… БИД ЯАГААД ӨӨД НАР ХАРАХГҮЙ БАЙНА ВЭ.
ХАЧИРХАЛТАЙ УЛС . АРД ТҮМЭН ШҮҮ... БИД ... 2025-10-10 202.179.26.8
СОНИН ШҮҮ … 3,0 САЯ ХҮНТЭЙ …. БАРАГ 3,000 УУРХАЙТАЙ..УУРХАЙ БҮХЭН ЭРДЭНЭСИЙН ОХЬ МАНЛАЙ…. 100 САЯ МАЛТАЙ …1,0 САЯ ХҮН АМТАЙ НИЙСЛЭЛТЭЙ. 50 ИХ НАЯДЫН ТӨСӨВТЭЙ. …ИРГЭДИЙНХ НЬ 30 ХУВЬ НЭН ЯДУУ …АВИЛГА ХУЛГАЙ ӨВЧИН ЗОВЛОНГООРОО ДЭЛХИЙД БАРАГ СҮҮЛИЙН ХЭДЭН УЛСЫН ЗИНДААНД…. ТЭГСНЭЭ АРДЧИЛСАН ЗАСАГТАЙ…. ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТАЙ…ДЭЛХИЙН БҮХ УЛС АТААРХАМ ГЕОПОЛИТКИЙН БОЛОН ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛТАЙ… ХҮН ДАЛАЙН ХӨВӨӨНД. ХУДАЛ Ч ХҮНД БААСАН БААСЫГ МААНЬ БУЛААЛДААД АВАХ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАЯНД
Нэргүй 2025-10-10 103.212.119.204
Арай дэндүү өндөр төлбөр юм бишүү. 100 айлын шоохууз баясааг сайн шалга…
Нэргүй 2025-10-10 202.126.92.75
neg l ih medegdel hiisen novshnuud
Нэргүй 2025-10-10 103.212.162.16
Фитиша
зочин 2025-10-10 103.57.94.219
Монголд анх удаа монголчууд өөрсдөө төмөр замаа барьсан.Үнэндээ Бодь оос өөр компани үүнийг хийж чадахгүй.Зүгээр хэвтэж байсан нүүрсээ зараад, мөнгө босгож монголчуудыг архинд умбуулдаг карако зочид буудал баар рёсторан бариагүй харин улсдаа ашигтай том бүтээн байгуулалт хийсэн хүмүүс бол Бодийнхон.
Нэргүй 2025-10-10 103.212.162.140
aan tiim uu mash undur under avilgal heel hahuuliar hiivel hen ch l hiine sh dee malaa
Нэргүй 2025-10-10 202.126.88.158
тэр төмөр зам дээр нь ажилласан олон замын компаниуд дампуурсан шүү. боди түлшний үнийн өсөлтөөр шахаж олон айлыг гудамжинд гаргасан даа
Нэргүй 2025-10-10 66.181.179.207
100 айлд өссөн Хятад Бодийн Баясгалан