Баварын Ханхүү Карл гэргийн хамт Монгол Улсад анх удаа айлчлан ирлээ

Баварын Ханхүү Карл гэргийн хамт Монгол Улсад анх удаа айлчлан ирлээ

Баварын Ханхүү Карл гэргийн хамт Монгол Улсад анх удаа айлчлан ирлээ

Герман улсын Баварын Ханхүү Карл гэргий Гүнж Зугейн хамт Монгол улсад анх удаа айлчлан ирж буйтай холбогдуулан өнөөдөр /2025.10.10/ мэдээлэл хийлээ.


Баварын Ханхүү Карл:

-Миний нэр Ханхүү Карл. Би Виттельсбахын удмаас гаралтай. Энэ бол Бавари мужийг 750 жил удирдсан гэр бүл юм. Би өнөөдөр Монгол Улсад өөрийн эцэг болох Баварийн Принц Лойтболдын нэрийн өмнөөс ирээд байна. Тэр бол Калтенбергийн шар айрагны үйлдвэрийн эзэн юм. Бид 2014 оноос хойш АПУ компанитай урт хугацааны, маш амжилттай хамтын ажиллагаатай байсан. 10 жилийн өмнө миний эцэг гэр бүлийн хамт Монголын зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн болох Weissbier шар айраг-ийг нэвтрүүлэх зоригтой шийдвэр гаргасан. Тухайн үед Монголын зах зээлд зөвхөн лагер төрлийн уламжлалт шар айраг байсан тул энэ бол тодорхой хэмжээний эрсдэлтэй, маш зоригтой алхам байлаа. Учир нь тэр үед хэн ч вайс шар айраг гэж юу болохыг мэдэхгүй байсан юм. Бид хамтын ажиллагаагаа ирээдүйд олон олон жил үргэлжлүүлнэ гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Саяхан бид гэрээгээ дахин таван жилийн хугацаатайгаар шинэчилсэн бөгөөд Монгол Улсын бахархал болохуйц бүтээгдэхүүн бүтээж, хамтдаа өсөж хөгжинө гэж итгэж байна. Надад болон миний гэр бүлд, Баварийн соёлын нэгэн чухал хэсэг болох шар айраг — тэр дундаа вайс шар айраг-ийг энэ үзэсгэлэнт оронд хүргэх нь асар их нэр төрийн хэрэг юм. Бид АПУ компанийн хамтаар 1516 онд миний өвөг дээдэс Вильгельм де Воссын тогтоосон Баварийн шар айрагны цэвэр тунгалагын хууль дагуу “Калтенберг вайс шар айраг”-ийг үйлдвэрлэх боломжтой болсон. Энэхүү хууль нь шар айрагны чанарыг хамгаалж, зөвхөн байгалийн цэвэр түүхий эдийг ашиглахыг шаарддаг байв. Өнөөдөр би итгэлтэйгээр хэлж чадна — бид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гэр бүлийнхээ уламжлалт жор, үнэт зүйлсийн дагуу үйлдвэрлэл явуулж, Монголын хэрэглэгчдэд жинхэнэ Калтенберг вайс шар айраг-ийг хүргэж байгаа нь бидний бахархал юм.

Миний аав монголд  маш олон удаа ирж байсан ба ирэх буцуах болгондоо аав монгол улсад өрнүүлсэн туршлагаа хуваалцдаг байсан нь би өөрөө биетээр монголд ирэх хамгийн том сэдэл болсон билээ. Би ирээд хэдхэн хоносон ч монголын түүхэн өв соёл уламжлалын талаар маш олон зүйлийг үзсэн. Надад хамгийн их таалагдан зүйл нь монгол уртын дуу болон ардын дуу, мөн монгол ардыг бүжиг нь таалагдсан. Учир нь монгол улсын соёлын өвийг хадгалж шингээж байгаагаараа онцлог санагдсан. Мөн монголчууд маш тусархаг хүмүүс гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Konig Ludwig International компанийн Стратеги маркетинг хариуцсан захирал Н.Баете Хаймерл:

-2013 оноос эхлэн 10-аад жил kaltenberg брэнд монгол улсын АПУ компанитай хамтран ажиллаж байна.Мөн бид энэ хугацаанд төсөөлөөгүй амжилттай хамтралыг 2 тал маань хийж чадсан. Учир нь 800 орчим жилийн түүхтэй Германы алдарт “Kaltenberg” шар айргийг үйлдвэрлэхэд өндөр шалгуурууд тавигддаг. “Kaltenberg” шар айргийн үйлдвэрийн брюмастерууд улиралд тутамд нэг удаа буюу жилд 4 удаа ирж Kaltenberg шар айргийн чанарыг шалгаж, зөвлөмж өгдөг юм. Иймд Германд болон Монголд үйлдвэрлэгдэж байгаа Kaltenberg брэнд яг ижил амт чанарын баталгааг хангадаг гэсэн үг юм.

Одоогын байдлаар 40+ орнууд калтенберг шар айргыг импортлож байна. Бид яагаад өөрсдийн know-how технологийг олон улсад гарган бусад орнуудад үйлдвэрлэх эрхийг өгсөн бэ гэвэл шар айраг нь өөрөө fresh буюу шинэ, шинэхэн байх нь өөрөө маш чухал. Иймд бусад орнууд ч калтенберг шар айргыг нутагшуулан үйлдвэрлэж эхэлсэн билээ. Би түрүүн дурдсанчлан брюмастерууд жилд 4 удаа ирж шалгалт болон зөвлөмжийг өгдөг. Монгол улсад үйлдвэрлэж буй АПУ компани нь тус хамтралын хугацаанд 1 ч удаа асуудал гаргаж байгаагүй шилдэг харилцчдын нэг билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хахаха 2025-10-10 202.9.47.40

Калтенберг морилогтун , харин MCS Оджаргал Тайгер-аа аваад зайл!

Avatar

Нэргүй 2025-10-10 202.126.89.9

МОНГОЛ ГЕРМАН ОНДОР ТЕХНОЛОГООР ЯЛАНГУЯА НУУРСНИЙ ЭРЧИМ ХУЧЭЭР ХАМТРАН АЖИЛЛАВАЛ ИХ САЙХАН БАЙНА ЖААХАН УНЭТЭЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОХ БАЙХ ТЭГЭХДЭЭ АГААР ЦЭВЭР АЖИЛЛАХ НЬ БАТАЛГААТАЙ ДАА СИМНЕСИЙН ТУРБИНУУД ДЭЛХИЙ ДЭЭР АЛДАРТАЙ ШУУ

Avatar

Иргэн 2025-10-10 59.153.114.162

Монголын хулгайч дарга нарын хэрүүлийг үзэх гэж ирж

Avatar

Нэргүй 2025-10-10 202.131.225.197

Luitpold Prinz von Bayern

Avatar

German 2025-10-10 122.201.23.226

Юу яасан Баварийн ханхүү? Германд хаан ханхүү байхгүй болоод 100 гаруй жил болж байна

Avatar

Нэргүй 2025-10-10 202.70.34.70

Хэдийн калтенбэрг рекламаа явуулж байгаа ч гэсэн ингэж албан ёсны мэдээ шиг сурталчиж байгаа нь хууль зөрчиж байна.

Avatar

Нэргүй 2025-10-10 103.57.94.171

Хаанаа хэзээ нэгэн цагт Улаан Орос шиг голомтоор нь хүйс тэмтэрчихээгүй л бол үр удам нь байлгүй хаачих вэ ?
Улаан коммунистын үр сад та ч бас амьд оршсоор час улаанаараа зүтгээд сэтгээд байж л бгаам бна ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж