Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн эрсдэл үүсэв

Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн эрсдэл үүсэв

Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн эрсдэл үүсэв

Филиппиний зүүн өмнөд эргийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээллээ. Орон нутгийн эрх баригчид цунамигийн аюултай давлагаа үүсэж болзошгүйг анхааруулаад байна.

Газар хөдлөлт Минданао арлын зүүн хэсэгт, Давао хотоос 123 километрийн зайд, 58.1 километрийн гүнд болсон гэж "USGS" мэдээлэв. Одоогоор хохирлын талаар мэдээлэл гараагүй байна. Филиппиний Галт уул судлал, сейсмологийн хүрээлэн (Phivolcs) амь насанд аюултай хэмжээний цунами үүсч болзошгүй байна гэж мэдэгдсэн байна. Улмаар зүүн болон өмнөд хэсгийн эрэг орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. "Phivolcs" мөн газар хөдлөлтийн хүчийг 7.6 баллын хүчтэй байсан гэж мэдэгдэв.

АНУ-ын Цунамигийн сэрэмжлүүлгийн систем Филиппиний зарим хэсэгт 1-3 метрийн өндөртэй давлагаа үүсч болзошгүй гэж анхааруулсан бол арлын Палау улсад 30 см-ээс 1 метр хүртэл давлагаа ажиглагдаж байна. Индонез улс мөн хойд Сулавеси болон Папуа мужуудад цунами үүсч магадгүй гэж сэрэмжлүүлэг гаргажээ. Дэлхийн галт уулын талаас илүү хувийг эзэлдэг Номхон далайг тойрсон 40,000 км  газар хөдлөлтийн хагарлын шугам болох Галт цагаригийн дагуу Филиппин байрладаг бөгөөд байнга хүчтэй газар хөдлөлтийг мэдэрдэг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-10 66.181.178.228

Хэзээ гэдэг нь бхгүй бол яиар ч утгагүй мэдээ болмой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж