Израилийн засгийн газар Дональд Трампын зуучилсан гал зогсоох тогтоолыг албан ёсоор баталжээ. Одоо 72 цагийн дотор амьд 20, нас барсан 28 гээд барьцааны бүх хүнийг суллах ёстой. Мөн нэн даруй гал зогсоох ёстой боловч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху гал зогсоох тушаалыг албан ёсоор өгсөн эсэх нь тодорхойгүй байна.
Төлөвлөгөөг баталснаас хойш 24 цагийн дотор Израилийн арми Дональд Трампын гаргасан газрын зурагт үзүүлсэн "шар шугам" хүртэл цэргээ татах ёстой.
АНУ-ын арми Газын бүсийг тогтворжуулах хүчин чармайлтыг дэмжих зорилгоор Израильд зохицуулалтын төв байгуулна. Энэ хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтийг хянахын тулд АНУ тээвэр, төлөвлөлт, аюулгүй байдал, ложистик, инженерийн чиглэлээр мэргэшсэн 200 цэргээ илгээх болжээ. Үүний зэрэгцээ Трамп өөрөө бүс нутагт айлчлахаар төлөвлөж байна. Хамас, Израиль хоорондын үл итгэлцлийн улмаас төлөвлөгөө нурж магадгүй гэдгийг АНУ-ын албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч байгаа аж.
АНУ-аас гадна Египет, Катар, Турк, Арабын нэгдсэн Эмират улсаас цэргүүд ирнэ.
НҮБ-ын яаралтай тусламжийн зохицуулагчийн мэдэгдсэнээр 170 мянган тонн хүнс, эм болон бусад хангамжийг Газын зурвас руу нэвтрүүлэхэд бэлэн, хүлээж байгаа аж.
3,593.62






















































Холбоотой мэдээ