"Discord"-ийн 70 мянган хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй

"Discord"-ийн 70 мянган хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй

"Discord"-ийн 70 мянган хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй

Цахим тоглоом тоглогчдын түгээмэл ашиглагддаг платформ болох "Discord"-ийн 70 мянган хэрэглэгчдийн иргэний үнэмлэхийн зураг алдагдсан байж магадгүй байна. Тодруулбал, дэлхий даяар 200 сая хэрэглэгчтэй тус платформын хэрэглэгчдийн насыг баталгаажуулахад туслалцаа үзүүлдэг фирм цахим халдлагад өртсөн. Гэхдээ үндсэн "Discord" платформ цахим халдлагад өртөөгүй байна. Үүний Сан Францискод төвтэй эх компани мэдэгдэхдээ, цахим халдлагын үеэр хувийн мэдээлэл, зээлийн картын хэсэгчилсэн мэдээлэл болон "Discord"-ын харилцагчийн үйлчилгээний агенттай солилцсон мессеж алдагдсан байж болзошгүй гэжээ. Гэхдээ хэрэглэгчийн зээлийн картын бүрэн мэдээлэл, хэрэглэгчийн үйлчилгээний агенттай харилцсан бүрэн мессеж болон нууц үг алдагдаагүй гэсэн байна.

Өдгөө "Discord" энэ асуудлыг шалгахаар хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд цахим халдлагын нөлөөлөлд өртсөн бүх хэрэглэгчтэй холбогдож байгаа аж.

Мөн хэрэглэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг зорилтот системийг түр хугацаанд хаасан байна. "Discord"-ийн зүгээс одоогийн байдлаар халдлага үйлдэгчдийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Хэрэглэгчийн үйлчилгээний программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч "Zendesk"-ийн төлөөлөгч "BBC"-д хэлэхдээ, үндсэн систем эвдрээгүй байгаа бөгөөд уг зөрчил нь платформын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэжээ. Зарим хэрэглэгчид "Discord"-ийн мэдээлэл алдсан явдал нь компанийн мэдэгдсэнээс ч илүү өргөн цар хүрээтэй байсан гэж таамаглаж байна. Харин "Discord"-ийн төлөөлөгч "BBC"-д өгсөн ярилцлагадаа, эдгээр мэдэгдэл худал бөгөөд компаниас мөнгө нэхэх гэсэн оролдлогын нэг юм. Мөн энэ нь хэрэглэгчдийн мэдээллийг барьцаалсан явдал биш гэжээ. "Бид хууль бус үйлдэл хийсэн хүмүүст ямар ч мөнгө өгөхгүй" гэж төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хакерууд ихэвчлэн хувийн мэдээлэл рүү дайрдаг. Учир нь ийм мэдээлэл хар зах дээр өндөр үнээр зарагддаг. Бүтэн нэр, иргэний үнэмлэхийн дугаар зэрэг мэдээлэл нь банкны картын дугаараас ялгаатай нь хугацаагүй, өөрчлөгддөггүй тул илүү үнэ цэнтэй байдаг. Өмнө нь "Discord" нас шалгах журмаа чангатгасан. Учир нь зарим серверүүд дээр порнограф, хэт давруу үзэл сурталтай контент тархаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж