МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй бизнесийн холбоод нэгдэж, өнөөдөр /2025.10.10/ олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр эдийн засагч Б.Лхагважав ярихдаа "Бид Үндсэн хуулийн дагуу эдийн засгийн эрх чөлөөгөө 1992 онд олж авсан. Төр засаг бол аж ахуйн нэгж, иргэдийн сайн сайхны төлөө, эдийн засгийн хөгжлийн төлөө зохицуулалт хийх үүрэгтэй байдаг. Гэтэл 30-аад жилийн дараа зарим нэг сөрөг үр дагавар, буруу зохицуулалт гарч ирж байна. Улс төрийн ямар нэгэн зөрчилдөөн, хямрал болоход манай аж ахуйн нэгжүүдийг том жижиг гэлтгүй барьж авч, гүтгэж, цоллодог байдал хэрээс хэтэрч байна. Ялангуяа улс төрийн нэг намын дотоод зөрчил улс төрийн институци хоорондын зөрчил болж байна. Энэ бол тэдний асуудал. Тэрнээс биш улсдаа ажлын байр бий болгож, татвар төлөөд, 1.1 сая хүнийг ажилтай болгож, ДНБ-ий 76-80 хувийг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, хувийн хэвшил, баялаг бүтээгч, иргэдэд огт буруу байхгүй. Хоёрт, энэ институци хоорондын зөрчил бол хоёрхон зүйлээс үндэстэй. Нэгд, улсын өмчийг улс төрийн эрх мэдэл олж авсан этгээдүүд түр зуурын эзэмшилд байлгаж, энэ нь үе солигдсоны дараа эзэмшил хооронд зодоон болдог. Төрийн өмчийг хуулиар хамгаалаагүй 30 жил явсны сөрөг үр дагавар шүү. Хоёрт, төрийн нийтийн санхүүг Үндсэн хуулиар төрөөс хамгаалагдаагүйг далимдуулж, албан тушаалтнууд өөрсдийн мөнгө шиг дураараа дургиж байна. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал аж ахуйн нэгж, иргэнд огт хамаагүй.
Энэ асуудлыг зохицуулах ёстой Үндсэн хуулийн Цэц өнөөдөр унтаа байдалтай байна. Хэрвээ УИХ, Засгийн газартай зөрчилдсөн бол ҮХЦ-д мэдээлэл өгдөг . Хэдэн жилийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайд УИХ-ын даргатайгаа зөрчилдөж, тухайн үедээ ҮХЦ-д хандсан байсан.
ҮХЦ долоо хоногт шийдэх ёстой асуудлыг нэг сар болгон хойшлуулж, улс төрийн хэрүүлийн дараа шийдвэр гаргалгүй өнгөрсөн. ҮХЦ ажлаа хиймээр байна. Институци хоорондын зөрчлийг шийдэх шүүх нь ажлаа хийхгүй, хэрүүл уруулаар Монголын нийгмийг хямрааж байна. Эндээс хэдэн нөхдүүд улс төрийн олз хайж, Монголын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа учраас бид мэдэгдэл хийхээс аргагүй байдалд хүрч байна. Өнөөдөр улсдаа 14 мянган ажилтантай компанид ямар буруу байна вэ. Ирэх долоо хоногт хөрөнгө оруулалтын маш том чуулган 2025 оны аравдугаар сарын 15-16-нд Европын холбооны 27 улсын 60 гаруй төлөөлөгч ирэх гэж байхад манай засаг төрийн байгаа байдал ийм байна. Манай компаниуд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн болсон ч төр засаг нь баталгаагүй байна. Мөн татварын багц хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг улсын төсвийн дараа хэлэлцэхээр хүлээгдэж байна. Эдийн засгийг сааруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хойш татах байдал үүсэх учраас төр нь төрөөрөө, бизнес нь бизнесийн зарчмаараа явмаар байна. Монголд мафийн сонгодог систем бий болсон байна" гэв.
3,593.62






















































зочин 2025-10-10 103.57.93.19
УИХ Засгийн газарт МSС хувийн хэвшил мафийн сүлжээ бүлэглэл нөлөөлж бна Парламентын гишүүдийг татан буулгадаг механизм үйлчилдэг болгоё,,,
Нэргүй 2025-10-10 202.9.40.147
Монголчууд хэрүүл тэмцлээ зогсоож улс орноо хөгжүүлмээр байна. Бусад ядуу байсан орнууд хөгжөөд манай улсаас илүү болсон байна. Иргэд нь тайван амгалан сайхан амьдарч байна. Бид л хэрүүлд улбаж байх юм.Энэ бол улс төрчид улс төрийн намуудтай холбоотой юм. Улс төрийн нам бол хөгжил авчрахгүй хэрүүл хагарал тэмцлийг л авч ирдэг. Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болвол хөгжинө. Олон эрдэмтэд, улс төрийн зүтгэлтэн нар ингэж хэлж байсан.
Мафиа 2025-10-10 202.9.47.40
Нүүрсчдийн мафийн загалмайлсан эцэг нь АБ.
Нэргүй 2025-10-10 202.9.40.186
Тэр үнээн. Одоо картелууд шиг нэг нэгнээ буудаж а**х дутуу байна.
зочин 2025-10-10 66.181.187.40
"MCS"-ээс хошногоороо гартал хахууль авсан гишүүд Амарбаясгаланг огцоруулахаар гарын үсгээ зуржээ. Тэд Оюун-Эрдэнийг огцоруулсан. Одоо та нарыг монголын ард түмэн "MCS"-бууны ноход гэдгийг сайн мэддэг болсон шүү. Амарбаясгаланг огцоруна гэж бүү горьд. Монголын ард түмэн өдрөөс өдөрт ухаажиж байна. Та нар жинхэнэ нүүрсний хулгайчид шүү дээ. Тэр "MCS"-тэйгээ, Оджаргалтайгаа, Занданшатартайгаа, Энхбаяртайгаа цуг чөтгөр шулам уруугаа тонилцгоо.
Нэргүй 2025-10-10 66.181.191.190
бий болгосоон хүн нь тодорхой штэ нэг гадаадын мафийн нэртэй компани эзэмшдэг нөхөр
мхфи женко 2025-10-10 122.201.31.50
хэн мафи . хэн идсэн тодорхой байхад . яг монголын иөлөө хэн , ард түмний талд хэн байгаа нь одоо л харагдахгүй бол арай арай. женко үнэн даварсан муу шунал юм аа . энэ хүнийг өөгшүүлдэг улс төрчид хүртэл . ер ингэхэд хэн монголын төлөө явах юм болоо. х****л идсэн улсын их хурлаа тараа . ерөнхийлөгчийн засаглал арай дээр юм биш үү. женког хэдэн үеэр нь хараамаар байна .
Нэргүй 2025-10-10 103.212.117.147
мафийн сонгодог ч биш бүр мөхлийн систэм гэвэл үнэнд ойр болох байх
бизнес эрхлэгч иргэн 2025-10-10 59.153.84.210
МХАҮТ бас их унтаа бнааа татварын дарамт өр хэрээс хэтэрлээ ААН-үүд хэцүүдэж байна төрд дуу хоолойгоо хүргэх чинь бас дутаад байна шүү, ААН-эээ хамагаалах хэрэгтэй бна
Зочин 2025-10-10 202.126.89.84
мафууд хоорондоо хөлөө жийлцэж байх шивдээ
МӨӨГИЙ 2025-10-10 202.21.126.154
ЭНЭ , ИЙМ ХҮНИЙГ ДЭМЖИЖ ТӨРД АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН ДАА. БИД МАН МАН ГЭСЭЭР БҮХНИЙГ МАРТАЖ БУРУУ СОНГОЛТ ХИЙСНИЙ ХАР ГАЙ ОДОО ҮЗЭГДЭЖ АВАЙ
Нэргүй 2025-10-10 66.181.186.32
1-ээрт сонгогчид маш буруу бүдүүлэг ойлголттой учраас ийм Хогийн Парламентийн гишүүд сонгож гаргадаг.
Нэргүй 2025-10-10 103.212.119.204
Урбанек уг нь ИХ-д бж санал бодлоо хэлж бх ёстой хүн.
Зочин 2025-10-10 66.181.177.167
Төрийн өмчийн хуулиа батлаачээ Ууж идэх гэж зориуд баталдаггүй .юм баына
unshigch 2025-10-10 150.228.177.166
deehne ued orosuud tanai mafia heden huviin tatvar avch bna? manaih amar hend hediig ogoh ni todorhoi bdag. 90 eed onood hoish uchraa ololtsood business hiihed amar bolson gej yariv. bid mongold mafia bhgui saikhan uhaanii yum yarisan chin, ugui shuu tanai tor zasag chini ooroo mafia sh dee. tiim ued business hiihed hetsuu gej yarij bilee. unen bjee. odoo bur l hetsuu bolood bdag
сонгогч 2025-10-10 202.9.46.83
МОНГОЛ УЛС БАЙГАЛИЙН БАЯЛАГААРАА ДЭЛХИЙД 4 /15/ -рт ЖАГСДАГ БАЯН ОРОН.
ХАРИН БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧДААРАА №1-д ОРНО.
МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ, ИРГЭД НЬ ЯДУУ БАЙГААГИЙН УЧИР НЬ ЕРДӨӨ ЭНЭ.
с 2025-10-10 122.201.23.83
Мафийн тогтогцоотой болсоноо мэдээгүй л яваа юм бна монгол төр!
Нэргүй 2025-10-10 103.212.118.78
Бохир улстөр бохир нийгэм болж хувирсан даа эндээс хожиж байна чадаж байна ялж байна гэж андуурч явдаг нь нөгөө л бохир хүмүүс хүн болж төлөвшөөгүй хүн дүрстүүд тэд орчлонг тэр чигт нь сөнөөж мөхөөсөөр бхйдаг байх
Нэргүй 2025-10-10 66.181.186.32
Үнэн. Тэгээд дур нь хүрэхээрээ Засаг огцоруулна ч гэх шг. Ер нь энэ гудамжны Хөлсний жагсагчид худлаа эх орончид гэх мэт нийгмийн хог шааруудыг нэн даруй цэвэрлэх хэрэгтэй
Нэргүй 2025-10-10 203.17.23.177
ТЭР МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ БОЛОВСРОЛГҮЙ ООРК ЦООХОР ДЭЭЛТ
Нэргүй 2025-10-10 66.181.186.32
Яг зөв
дорж 2025-10-10 202.21.116.2
Лхагважаваа чи ганцхан их мэдэгч биш шүү. чамаас илүү их мэдэгч нар олон бна.Жишээлбэл, буян Жагаа, Баярбаатар гишүүн,Номтойбаяр гэдэг номгүй нөхөр, Цэнгүүн хүүхэн гээд олон бий.чи цор цор хийгээд хэнч тоохгүй.