"Azerbaijan Airlines"-ын онгоц өнгөрсөн оны арванхоёрдугаар сард осолдож, 37 хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Тус онгоц Бакугаас хөөрөөд, Чеченийн нийслэл Грозныйд газардахаар зэхэж байх үедээ осолдсон.
Тэгвэл тус онгоц ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системийн харвасан пуужингаас болж осолдсон гэдгийг ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт хэллээ. Түүний хэлснээр Украины нисгэгчгүй нисэх онгоцыг онилсон Оросын хоёр пуужин "Azerbaijan Airlines"-ын онгоцноос 10 метрийн зайд дэлбэрсэн аж.
Оросын ерөнхийлөгч Путин, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Альев нар Тажикистаны нийслэл Душанбе хотноо хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож буй. Энэ үеэр Путин ослын буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж, нөхөн төлбөр олгуулна гэдгээ амлажээ. Мөн эмгэнэлийн үг хэллээ гээд гол асуудлыг шийдэж чадахгүй, нэгэнт нас барсан хүмүүсийг бид амилуулж чадахгүй гэсэн байна.
Анх осол болсны дараа Азербайжаны эрх баригчид мэдээлэл өгөхдөө "Онгоц Оросын галд санамсаргүй өртсөн. Тиймээс Казахстаны баруун хэсэгт газардахыг оролдсон ч осолдож, 67 хүний 38 нь нас барсан" гэсэн юм. Ослоос хэд хоногийн дараа Путин Азербайжаны ерөнхийлөгчөөс уучлал гуйсан боловч хариуцлага хүлээгээгүй.
Энэ явдлаас хойш ОХУ, Азербайжаны сайхан харилцаа муудаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн зургадугаар сард азербайжанчууд Орост амиа алдсан, хэд хэдэн хүн баривчлагдсан хэргээс болж нөхцөл байдал улам хурцаджээ. Өдгөө улс хоорондын хурцадмал байдлаа шийдэж, харилцаагаа бүрэн сэргээнэ гэдэгт найдаж байгаагаа Путин илэрхийлсэн байна.
3,595.72





















































Холбоотой мэдээ