Төв банк зах зээлийн хүлээлтийг удирдаж чадахгүй байна

Төв банк зах зээлийн хүлээлтийг удирдаж чадахгүй байна

Төв банк зах зээлийн хүлээлтийг удирдаж чадахгүй байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг  /2025.09.30/-ны өдөр өргөн барьсан. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж буй. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс  Монголбанк 2026 онд мөнгөний бодлогын хамгийн гол зорилго болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфляцыг 5 дээр нэмэх хасах 2 хувьд онилох, валютын ханшийг “уян хатан, суурь нөхцөлд нийцсэн” түвшинд хадгалах гэсэн зорилтуудыг дэвшүүлжээ.Энэ нь онолын хувьд зөв боловч жил бүр давтагддаг, хамгийн гол нь бодит эдийн засгийн нөхцөл, төсвийн тэлэлтийн орчинд хэрэгжих магадлал багатай зорилтууд болсон байна гэж дүгнэсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5–6 хувьд тогтворжуулах зорилт тавьсан боловч 2025 оны хагас жилийн байдлаар 9 орчим хувьтай хэвээр байна. 2024–2025 онд төрөөс хэрэгжүүлсэн өргөн цар хүрээтэй зарлагын өсөлт болон дотоод хэрэглээний зээлийн огцом өсөлт эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөж, төгрөгийн ханшийг сулруулсан. Сонгууль угтан эрх баригчдын хэрэгжүүлсэн элдэв хөнгөлөлттэй зээллийн хөтөлбөрүүд, түүнийг идэвхигүйгээр аялдан дагасан Төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогын хоцорсон хариу үйлдэл зэрэг нь үнийн өсөлтийг өдөөж ард иргэд, бизнес эрхлэгчдийн нуруун дээр далд татвар болон бууж байна.
Төгрөгийн ханш гадаад худалдааны голлох валютуудын эсрэг энэ оны эхний хагас жилд 5-6 хувиар буурч, экспортын орлогын бууралт болон импортын эрэлттэй нийлж төлбөрийн тэнцлийг алдагдлыг нэмэгдүүлж байна.
Төв банк “уян хатан ханшийн бодлогоо” олон жил маань мэгзэм мэт давтаж байгаа ч, зах зээлийн хүлээлтийг удирдаж, валютын нөөцөө бэхжүүлж чадахгүй байсаар байгааг бид харсан. Мөн Монголбанк валютын зах зээлд ихээхэн хэмжээний интервенц хийсээр байгаа боловч энэ үйл ажиллагааны ил тод байдал, үр дүн хангалтгүй байна.
Банкны санхүүгийн салбарын нийт зээлийн багцад хэрэглээний болон тэтгэврийн зээл хэт өндөр байгаа нь өрхийн орлогын дарамтыг нэмэгдүүлж байна. Нэг талаас үнийн өсөлтөөс үүдэлтэй өдөр тутмын амьжиргаагаа залгуулах хэрэгцээ шаардлага, нөгөө талаас инфляцийн нөлөөгөөр “мөнгө хүүлэлтийн” түвшинд тогтсон өндөр хүүтэй зээл хоёрт шахагдсан ард түмэн “чөтгөрийн тойрог” дотор эргэлдсээр удлаа. Энэ бол олон жилийн турш бахь байдгаараа явсаар ирсэн харилцан уялдаагүй, эсрэгээрээ харилцан нөхөлдсөн, хариуцлагагүй төсөв, мөнгөний бодлогын үр дүн юм. Төв банк мөнгөний бодлогын танилцуулгадаа “олон нийттэй харилцах харилцаагаа сайжруулна” гэж тусгасан боловч энэ нь зах зээлд дэх итгэлцлийг сэргээх, хүлээлтийг удирдахад хангалтгүй. Бодлогын шийдвэрийн протокол, санал хураалтын дүн, инфляцын төсөөллийн нарийвчлал зэрэг тодорхой мэдээллийг нийтэд ил тод болгодог олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх шаардлага байсаар байна. Нэгтгэн дүгнэхэд Ардчилсан намын бүлэг төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг бодит үр дүнд чиглэсэн болгож сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. Дараах гурван чиглэлээр юун түрүүнд шинэчлэл хийх шаардлагатай.
Үүнд:
• Инфляц бууруулах бодит арга замыг тодорхойлох: Монголбанк 5–6 хувийн инфляцын зорилт дэвшүүлсэн ч түүнд хүрэх хугацаа, бодлогын хэрэгслийн сонголт, дараалал тодорхойгүй байна. Инфляцыг бууруулах арга хэмжээг эрэлтийг удирдах (төсвийн сахилга, зээлийн зохицуулалт) болон нийлүүлэлтийг дэмжих (дотоод үйлдвэрлэл, эрчим хүч, ложистикийн хүчин чадал нэмэгдүүлэх) хоёр чиглэлд ялгаж хэрэгжүүлэх шаардлагатай.
• Төв банкны хараат бус байдлыг баталгаажуулах: Мөнгөний бодлого улс төрийн нөлөөнөөс ангид, судалгаа, тооцоонд суурилсан байх ёстой. Монголбанк төсвийн гадуур төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, эсвэл сонгуульд чиглэсэн халамжийн хөтөлбөрүүдийг системээрээ мөнгөжүүлж өгөх үүрэг гүйцэтгэх бус, инфляц болон ханшийн тогтвортой байдлыг хамгаалж түүндээ хариуцлага хүлээдэг институци байх ёстой.
• Өрхийн санхүүгийн эрсдэлийг бууруулах: Хэрэглээний болон тэтгэврийн зээлийн хэт тэлэлтийг хязгаарлаж, зээлдэгчийн үлдэх орлого амьжиргааны доод түвшнээс доошгүй байх зохицуулалтыг бодит болгох шаардлагатай гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-10 103.229.122.63

н**ш гэж Занданшатарын суганы үс лхагвасүрэн хэдий болтол улс орныг самрах гээд байна. Нэг л чухал царайлсан болохоос ямар ч чадваргүй н**ш юм биш үү

Avatar

галаа 8 цагийн өмнө 124.158.109.250

Лхагвасүрэн Хүрэлсүх даргатай сүрхий ойртож найзлал ихэд зузаарч байгаа гэнэ Занданшатарыг дэмжихийг шаардаж байгаа 38 -ын бүлэг одоо Хүрэлбаатарыг банкны даргаар томилж ХҮРЭЛҮҮД жинхнээсээ хүрлийлдэхээр шийдцэгээжээ Эрхмүүдийг байгаа хэвээр нь Хүрлэн хөшөө болгочих эрийн өөдөс ч алга бололтойдоо Хүрэл толгой нь Ерөнхийлөгч хүрэл савар нь эрхэм Хүрэлбаатар бусддаа юуч үдээхгүй савартаа базах л үлдэждээ Одоо яана гэхэв . Бид ч өлссөөр

Avatar

Нэргүй 2025-10-10 203.91.115.41

Төв банкийг яаж засгийн газраас хараат бусаар ажиллуулах вэ!

Avatar

Нэргүй 2025-10-10 103.229.123.142

Монгол банк маш хариуцлагагүй ажиллаж байгаа бүгдийг нь огцруулж хариуцлага тооцох цагдаагийн байгууллага АТГ-т шалгуулж нэг талд үнэнг гаргах ёстой

Avatar

зочин 2025-10-10 66.181.186.96

Монголчуудад огцруулах өвчин тусжээ,Үүний үрд дампуунах өвчин дэлгэрнэ, Эрүүлээр сэтгэх хүн цөөрч байна, Мэдрэлийн гажигт автацгааж байна

Avatar

галаа 8 цагийн өмнө 124.158.109.250

их өлсөхөөр мэдрэл шууд муудна солиорч эхэлдэг гэдэг Харин өлссөн бид бүгд солиороод хэдэн дарга нараа хувааж идэх вийдээ Канибализм гэж дайны үе, бүслэлтэд байгсдын дунд гардаг гэсэн Аймшиг Хөөе хэн нэг нь дарга нарт дуулгаач юмыгг яаж мэдэхэв аймшиг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж