Хойд Солонгос улс Хөдөлмөрийн нам байгуулагдсаны ойг өнөөдөр тэмдэглэнэ

Хойд Солонгос улс Хөдөлмөрийн нам байгуулагдсаны ойг өнөөдөр тэмдэглэнэ

Хойд Солонгос улс Хөдөлмөрийн нам байгуулагдсаны ойг өнөөдөр тэмдэглэнэ

Хойд Солонгос улс өнөөдөр (2025.10.10) тус улсын эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэж байна. Өмнөд Солонгосын цэргийн байгууллага энэ сарын эхээр Хойд Солонгос хэдэн арван мянган хүнийг оролцуулсан цэргийн парадад бэлтгэж байгааг мэдээлсэн юм.

Энэ нь Хойд Солонгосын тогтмол зэвсэгт хүчнийхэн 2023 оны долдугаар сард, Солонгосын дайн зогссоны 70 жилийн ойгоор парад хийснээс хойш анх удаа болох парад юм. Шинжээчдийн хэлж буйгаар, Хойд Солонгос энэхүү парадын үеэр шинэ зэвсгээ үзүүлнэ. Өнгөрсөн сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пёньяны дараагийн үеийн тив алгасагч баллистик пуужинд ашиглагдах хөдөлгүүрийн шаталтын туршилтыг удирдсан байна. Тус улс пуужингаа “Хвасон-20” гэж нэрлэжээ.

Мөн Ким өөрийн улс “шинэ нууц зэвсгүүдтэй болсон” гэж мэдэгдсэн байна.

Одоогоор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон ОХУ-ын хуучин ерөнхийлөгч Дмитрий Медведев нар Хойд Солонгост айлчилж байна. Хойд Солонгос улс БНХАУ, ОХУ зэрэг нөхөрсөг орнуудтайгаа эв нэгдэлтэй байгаагаа харуулах зорилготой бөгөөд АНУ-тай хэлэлцээ хийх тохиолдолд эдгээр улсуудын дэмжлэгийг авахыг зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-10 202.126.91.244

ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН ГАХАЙГ НЕПАЛДАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2025-10-10 122.201.31.198

Монголоос хэн очих вэ

Avatar

Нэргүй 2025-10-10 103.212.117.209

ким- чин чи ч очиж болно ш дээ

Avatar

Б 2025-10-10 202.131.225.197

ЭВИЙДЭЭ, ТАРГАН ХААНЫ ТУРАНХАЙ ИРГЭД НЬ ГАНЦ ХОЁР ХОНОГ АМРАХ НЬ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-10-10 202.126.91.244

Муу ганцаараа идээд таргалсан гахайг непалдаж хаях хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж