Apple компани 90 сая iPhone 17 зарж чадах уу?

Apple компани 90 сая iPhone 17 зарж чадах уу?

Apple компани 90 сая iPhone 17 зарж чадах уу?

Шинжээчдийн үзэж буйгаар Apple компанийн шинэ бүтээгдэхүүн болох iPhone 17 амжилтанд хүрэхийн тулд дор хаяж 90 сая ширхэг зарагдсан байх ёстой ажээ. Сүүлд Морган Стэйнлигийн хийсэн тооцооллоор гэрээт борлуулагчдаас л ийм хэмжээний iPhone 17-ийн захиалга орж ирнэ гэжээ. Гэхдээ захиалга, борлуулалт гэдэг хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Apple-ийн хувьцааны үнэ энэ жил ердөө гуравхан хувиар өссөн нь бусад технологийн том компаниудтай харьцуулахад тун тааруу үзүүлэлт. Хиймэл оюун ухаан (AI)-ыг нэвтрүүлсэн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ олны анхаарлыг татаж, хувьцааны үнэ нь "пуужиндаж" байна. Гэтэл Apple компани ирэх жил хүртэл AI дэмждэг үйлдлийн системээ хэрэглээнд нэвтрүүлэхгүй гэв. Энэхүү шийдвэр нь iPhone 17-ийн борлуулалтад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Цоо шинэ камертай, илүү хурдан процессортой хэдий ч iPhone 17-г сонирхохгүй байх шалтгаан байна. Ихэнхи хэрэглэгчид одоог хүртэл iPhone 17 болон iPhone 16-ийн ялгааг хэлж чадахгүй, өөрчлөлт мэдрэхгүй байгаа аж. Батерейгаа илүү богино хугацаанд цэнэглэдэг болсон ч хэрэглэгчдийн сонирхлыг төрүүлэхгүй байгаа гэнэ.

Apple компани өөрсдийн үйлдлийн систем болох iOS-д хиймэл оюун ухаан шингээхгүй байгаа учир хөрөнгө оруулагчид тэдний хувьцаанд төдийлөн шунахгүй байна. Гэтэл дэлхийн томоохон технологийн компаниуд бараг бүгдээрээ Nvidia болон OpenAI-тай хамтарч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж буй.

Apple компанид 130 тэрбум ам.долларын бэлэн мөнгө болон үнэт цаас бий гэдэг. Ерөнхийдөө л маш баян компани гэж ойлгож болно. Гэтэл одоог хүртэл xAI компанитай хамтран дата төв байгуулаагүй мөн iOS-д зориулан OpenAI компанитай хамтран хиймэл оюун ухаант ямар нэгэн тусгай функц хөгжүүлсэнгүй.

Гэтэл Apple-ийн App store дээрх хамгийн их татагдаж буй гурван үнэгүй аппликейшн дотор OpenAI-ийн Sora, OpenAI-ийн ChatGPT, Google-ийн Gemini зэрэг хиймэл оюун ухаант аппликейшнүүд байна. Apple компани өөрөө бус бусад технологийн компаниуд тэдний бүтээгдэхүүнд зориулсан хиймэл оюун ухааныг бүтээж байгаа нь хачирхалтай. Үүний улмаас iOS-ийн дараагийн хувилбарт итгэл алдарч буй хүмүүс олон байх шиг.

Өнөө үед бүхий л техник, технологиуд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж байхад Apple компани хэт болгоомжилж, хойрго хандаж байгаа нь тэднийг том алдагдалд оруулах вий гэсэн болгоомжлол үүсгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-10 66.181.182.124

Үнэтэй мөртлөө шинэ юм байхгүй, дандаа гацдаг.

Avatar

Нэргүй 2025-10-10 66.181.176.147

Блогчид, бичигчид кирилл өгүүлбэрийн дундуур гэнэт латин үсэг оруулаад явахаар нэг л мэргэжлийн бус, худлаа болчих гээд байдгийг мэднэ.. Гэлээ гээд яаж шийдэхээ мэддэггүй. Хамт сууж хуралдаад нэг талд гармаар байна. "Apple компани AI ашиглахгүй байна" бол зарчмын хувьд буруу. Гадаадын брэнд, хүний нэрс, шинжлэх ухаан технологийн нэр томъёонуудыг монгол хэлэнд хэрхэн хөрвүүлэх дүрэм гаргамаар байна. Оросууд жишээ нь «…» хаалт ашигладаг, жишээ нь «Камеди клаб», харин брэнд нэрсийг шууд Эппл, Мак жишээ нь Программа для Мака и Виндоуса.

Blanche → Бланш
Medway → Медуэй
Aegis → Иджис
Haulbowline → Холбоулайн

Монголчууд кириллээр бичдэг учраас мөн адил ингэхээс аргагүй. Бичих явцад кибордын хэлийг байнга солих нь төвөгтэй, бас хүн болгон латин үсэг мэдэх албагүй. Нью Йоркийн хэвлэл орос нэрнүүдийг латин руу хөрвүүлж бичдэг жишээ нь Mr. Usmanov, who incidentally owns a stake in Facebook, immediately fired Maksim Kovalsky, the editor in chief of Kommersant Vlast, and Andrei Galiyev, the general director of the publication’s holding company.

Мэдээж алдаа эсвэл нэгдсэн стандарт байхгүй боловч ямар ч байлаа кириллээр орос нэрнүүдийг англи өгүүлбэрт оруулдаггүй.

Avatar

Т1 2025-10-10 202.9.47.40

Улаан xятадын суртал ухуулгыг л цацаж байна, тэдний мөнгөөр мэдээ бичиж өгдөг троллууд дэлхий даяар байдаг ажгуу. Америкчууд өөрийгөө хий магтан дуулсан худал мэдээгээр бөмбөгддөггүй, чимээгүй нууцаар бүтээдэг юм. Улаантнууд л өөрийгөө мундаг гэж хий хөөрцгөөгөөд , өөрсдийнхөө баадууг өөрсдөө мушгиад л дондогмааддаг ертөнц юм. Соц-ийн үед ЗХУКН яг ингэж худлаа баадуурч байгаад нуран унасан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж