НЭМЭЛТ:
ТББХ-ны хуралдаан эхлээгүй байгаа бөгөөд хуралдаанд нийт 32 гишүүн оролцох ёстойгоос 14:20 цагийн байдлаар 11 гишүүн ирж, ирц 34.4 хувьтай байна.
ТББХ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ өнөөдөр /2025.10.10/ 14:00 цагаас хуралдах товтой байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
ТББХ хамгийн олон буюу нийт 32 гишүүнтэй. Ердийн олонхоор ирц үүсэх буюу 17 гишүүн ирсэн тохиолдолд ирц хүрсэнд тооцно. Намын бүлгийн гишүүдэд суудал хуваарилагддаг учир хуралдаанд бүх намын төлөөллүүд тус байнгын хороонд багтдаг. Тухайлбал, УИХ-д цөөнх болсон намуудаас Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр, ХҮН намын дарга Т.Доржханд, гишүүн Г.Уянгахишиг, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар багтдаг бол МАН-аас 17 гишүүн, АН-аас 11 гишүүн Төрийн байгуулалтын байнгын хороонд багтаж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- Ц.Сандаг-Очир
Гишүүд
- О.Алтангэрэл
- Д.Амарбаясгалан
- А.Ариунзаяа
- М.Бадамсүрэн
- Б.Батбаатар
- Ж.Бат-Эрдэнэ
- Б.Баярбаатар
- Ж.Баярмаа
- Э.Болормаа
- С.Бямбацогт
- А.Ганбаатар
- Л.Гантөмөр
- Ц.Даваасүрэн
- Т.Доржханд
- С.Зулпхар
- Ц.Идэрбат
- Ч.Лодойсамбуу
- Л.Мөнхбаатар
- Ч.Номин
- Н.Номтойбаяр
- Э.Одбаяр
- Л.Оюун-Эрдэнэ
- Б.Пүрэвдорж
- О.Саранчулуун
- Ц.Туваан
- Г.Уянгахишиг
- Б.Хэрлэн
- О.Цогтгэрэл
- Ө.Шижир
- Л.Энх-Амгалан
- Д.Энхтуяа нар багтдаг аж.
3,593.62






















































Нэргүй 2025-10-10 103.57.94.171
Төрөлхийн нүүрсчин Сандаг-Очир нэг сайдын суудал горь доод мөн ч гүрийж бна доо ! Мань хүн дэмий л цагт зүтгэлээ дээ !
Нэргүй 2025-10-10 103.168.34.70
Дарангуйоагч огцорсон дээр
Зочин 2025-10-10 150.228.177.38
Хэруулээс цаашгуй УИХ-г тараах нь зев.