Танилц: 2000 оноос хойш монголчууд 11 Ерөнхий сайдын нүүр үзэв

Танилц: 2000 оноос хойш монголчууд 11 Ерөнхий сайдын нүүр үзэв

Танилц: 2000 оноос хойш монголчууд 11 Ерөнхий сайдын нүүр үзэв

МАН-ын тамганы зодоон хурцдаж, УИХ, Засгийн газрын асуудал болж хувирлаа. Улмаар Засгийн газар огцорч, УИХ тарах дээрээ тулж байна.  


1990 оноос хойш 2000 оны хооронд Ш. Гунгаадорж, Д. Бямбасүрэн, П. Жасрай, М. Энхсайхан, Ц. Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р. Амаржаргал гэсэн долоон Ерөнхий сайдын нүүр үзэж байсан бол 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн хугацаанд 12 хүнийг Ерөнхий сайдаар тус, тус томилжээ.

НАМБАРЫН ЭНХБАЯР 

МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхөөр боллоо

УИХ-ын 2000 оны сонгуульд МАН/МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Н.Энхбаяр Ерөнхий сайд болж байлаа. Тэрбээр 24 дэх Ерөнхий сайд агаад бүрэн эрхийнхээ дөрвөн жилд тогтвортойгоор засагласан цөөхөн Ерөнхий сайдын нэг юм. Түүний Засгийн газар түүхэнд үлдсэн шийдвэр нь Оросод төлөх 11.7 тэрбум шилжих рублийг бүрэн тэглэсэн явдал байлаа. Их өрийг тэглэснээр Монгол Улс эдийн засгийн тодорхой эрх чөлөөг олж авсан гэж хэлж болно.

Түүнчлэн "Мянган зам" бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Төрийн дээд албан тушаалтнуудаас авлигын хэргээр тэрбээр анх удаа ял шийтгэл хүлээсэн юм.

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Цахиагийн Элбэгдорж: Энхбаяраас өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү |  News.MN

Монгол Улсын түүхэнд хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан нэр бүхий хүмүүсийн нэг нь Ц.Элбэгдорж. Тэрбээр 1998 онд Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар томилогдохдоо 35 настай байв. Түүний Засгийн газрыг огцруулах хүртэл тэрбээр 230 хоног Монгол Улсыг Ерөнхий сайд хийжээ. Гэвч тухайн жилүүдэд МАН-ын зүгээс засаглалын хямралыг өдөөж, засгийн эрх авсан АН дөрвөн жилийн дотор дөрвөн удаа Засгийн газраа байгуулжээ.

Харин УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдорж "Эх орон ардчилсан эвслийн Засгийн газар"-ын тэргүүнээр томилогдож,  Ерөнхий сайдаар хоёр жил шахам ажилласан байдаг. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын гол бодлогуудын нэг нь Монголын төрд бугласан авлига, хулгайтай хийх тэмцэл байв. Мөн Монгол Улсад интернэт хэрэглээг нэвтрүүлсэн өнөөдрийн цахим хөгжлийн ололтуудын үндэс тавьсан юм.

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Миеэгомбын Энхболд нь илүү зохимжтой юм биш үү гэх улс олон байгаа аж

Ц:Элбэгдорж огцорсноор "Үндэсний эв нэгдлийн Засгийн газар"-ын тэргүүнээр М.Энхболд томилогдож, Ерөнхий сайдын суудалд залрав. Тэрбээр 2006 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож, 2007 оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл буюу нэг жил, 301 хоног ажиллажээ.

2007 онд МАН-ын Их хурал болж М.Энхболд, С.Баяр нар өрсөлдсөн. Намын даргын сунгаанд С.Баяр ялалт байгуулснаар Ерөнхий сайдын албан тушаалаа өгсөн байдаг. МАХН-ын дотоод хагарлаас болж тэрбээр Ерөнхий сайдаас огцорч, намын Их хурлаас ялалт байгуулсан С.Баярт тамгаа тушааж байжээ.

САНЖИЙН БАЯР

С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд.  Намын тамгаа болон засгийн тамгыг М.Энхболдоос авсан тэрбээр нэр бүхий бизнесменүүдийн эзэмшилд байсан Тавантолгой бүлэг ордын лизензийг төрд буцаан авсан. Өөрөөр хэлбэл, "MCS"-ийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг төрд буцааж өгсөн агаад лицензийн төлбөрт нь Ухаахудийг өгчээ. С.Баяр нэгэнтээ энэхүү шийдвэрэээ маш том алдаа байсан гэж тодорхойлсон. Үндсэндээ, Монголын Улс төрд өрнөж буй нүүрсний зодоон С.Баярын Засгийн газрын тэрхүү шийдвэрээс эхлэлтэй гэж хэлж болно.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа МАН/МАХН ялалт байгуулсныг ард түмэн эсэргүүцэж, жагссаж. Улмаар эсэргүүцлийн жагсаал үймээн, самуунд хүрч, долоон сарын 1 гэх өдөр Монголын түүхэнд аймшигт хар толбо болж үлдсэн юм. Энэ эмгэнэлт хэргийн дараа МАН, АН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулж, эдийн засагт онцгой нөлөөлөх чухал шийдвэрүүд гаргасны нэг нь Оюутолгойн гэрээ. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулахдаа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан нь Монголын эдийн засагт эргэлт болсон. Товчхондоо монголчуудын бие дааж байгуулсан анхны түүхэн гэрээ, түүхэн үйл явдал байлаа. Оюутолгой  нь 100 жил үргэлжлэх, Монголын эдийн засагт онцгой ач холбогдолтой төсөл мөн гэдэгтээ маргашгүй. Түүнчлэн "Атарын II" аяныг хэрэгжүүлсэн нь газар тариалангийн салбарт сэргэлт авчирсан байдаг. Гэвч 2009 онд өвчний улмаас нэрээр Ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ.

СҮХБААТАРЫН БАТБОЛД 

Сүхбаатарын БАТБОЛД | News.MN

С.Баяр өөрийн хүсэлтээр огцорч, оронд нь С.Батболд 2009 оны аравдугаар сарын 29-нд МАН-ын намын дарга болж, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Түүний Засгийн газрын үед халамжийн бодлого хавтгайрсан. "Эх орны хишиг"-ээр хүн болгон сар бүхэн мөнгө тарааж, "Оюутны мөнгө", "Залуу гэр бүлийн мөнгө" гэх мэтчилэн эдийн засагт сөрөг бодлогуудыг цөөнгүй хэрэгжүүлсэн. Түүний нэг "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцаа. Хавтгайрсан халамжийн бодлого нь эдийн засагт төдийгүй нийгэмд сөргөөр нөлөөлсөн нь гэр бүл салалт.

Хэдийгээр их адаггүй бэлэн мөнгөөр нийгмээ угжсан ч  2012 оны сонгуульд МАН-ыг удирдан орсон ч ялагдал хүлээсэн юм.

НОРОВЫН АЛТАНХУЯГ

Н.Алтанхуяг АН-ын бүлэгт орохоо илэрхийллээ

Анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, АН 35 суудал авсан. Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн дүрмийн дагуу Н.Алтанхуяг 2012 оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон.  Тэрбээр "Эх орон эвсэл"-тэй хамтарч Шинэчлэл Засгийн газар байгуулсан. Гэвч тэдний хамтрал замдаа салж, Н.Алтанхуягийг ах дүү хамаатан саднаа төрийн албанд томилсон, авлигын хэрэгт нэр холбогдсон гэх асуудлаар МАН-ын бүлэг огцруулах хүсэлт УИХ-д өргөн барьсан байдаг. Түүнийг огцруулах чуулганы хуралдаанд санал хураалтад АН-ын нэр бүхий найман сайд эсрэг санал өгснөөр Шинэчлэлийн засаг огцорсон юм. Тэрбээр долоо хоног бүр хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл хийхдээ, нэг удаа "Өндөг бол тансаг хэрэглээ" гэх үгнээсээ болж олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага  хүргүүллээ

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд томилогдож 2016 оны долдугаар сарын 7 хүртэл нэг жил 229 хоногийн хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байв. Намын дарга нь Ерөнхий сайд байна гэх дүрмээсээ АН ухарч, намын тамгаа З.Энхболдод, Засгийн тамгыг Ч.Сайханбилэгт авч өгснөөр АН-ын талцал, хуваагдал эхэлсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеийн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг жадлан эсэргүүцсэн хүмүүс нь Х.Баттулга, З.Энхболд нар байв. Тухай үед З.Энхболд УИХ-ын дарга байсан агаад Тавантолгойн ордын гэрээг байгуулбал Ч.Сайханбилэгийн засгийг огцруулна гэсэн шахалт, шантааж хийж явсан нь бодит баримт билээ. Хэрэв Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар тавих бодлогыг улстөржүүлж, унагаасан хүн бол мөн Х.Баттулга юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталснаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь бодит үнэн. Мөн  "Ростех"-ийн мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголд авчирсан, НӨАТ-ын хуулийг шинэчилсэн гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эдийн засгийн зоригтой шийдвэрүүдийг гаргасан.

ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ

Гишүүний шинж төлөв: Жаргалтулгын Эрдэнэбат

УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулснаар АН навч ялагдаж, МАН үнэмлэхүй олонх болсон. Гэвч намын дарга Ерөнхий сайд байна гэх зарчмаасаа М.Энхболд ухарч, Ж.Эрдэнэбатад засгийн тамгыг шилжүүлсэн.

Ж.Эрдэнэбат 2016 оны долдугаар сарын 7-ноос 2017 оны аравдугаар сарын 4-н хүртэл нэг жил хоёр сарын хугацаанд  Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар ажилласан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концессын гэрээг өөрсдөдөө олгосон гэх үндэслэлээр намын гишүүдээс нь огцруулах саналыг УИХ-д оруулсан. Огцруулах саналыг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар нарын намын гишүүд өргөн барьснаар 2017 оны есдүгээр сарын 7-нд Засгийн газрын тэргүүнээс огцорсон бий. Ж.Эрдэнэбатын Засгийн үед "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс булаан авч, зуун хувь төрийн өмч болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан байдаг.

УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд эмгэнэл  илэрхийлэв

Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэрбээр Ж.Эрдэнэбатыг огцруулснаар 2017 оны аравдугаар сарын 4-нд парламентын гаднаас Ерөнхий сайдаар томилогдсон байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Баялгийн сангийн бодлогыг эхлүүлсэн. Мөн түүний үед цар тахлын хүнд хэцүү хувьд таарсан.

Тэрбээр цар тахлын үед шаахайтай ээжийн асуудлаас болж, өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.   Уг  Түүний хувьд гурван жил 115 хоног Ерөнхий сайдын албыг хашжээ.

ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ

2018 оны улстөрчид: Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд. Монгол  Улсын Ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажилласнаараа манлайлж байна. Ерөнхий сайдын тамга түүнд ногоон гэрлээр ирсэн. Өөрөөр хэлбэл ямар ч өрсөлдөөнгүйгээр тамга авсан, харин тамгаа өгөхдөө намаа хагалан бутаргасан хүнээр тэрбээр нэрлэгдэж үлдэх нь тодорхой.

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар анх томилогдож, улмаар УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа улирсан. Төрсөн хүүгийнх нь тансаг хэрэглээний асуудлаас болж түүнээс иргэд "Орлогоо нотлох"-ыг шаардсан. Харамсалтай нь, одоо ч тэрбээр орлогоо нотлож чадаагүй яваа. Ард түмэн нь төрийн татвар дарамтад сөхөрч байхад төсөв захиран зарцуулагчийн хүүгийн хэрээс хэтэрсэн тансаг хэрэглээнд эгдүүцсэн залуус талбай дээр гарч, Л.Оюун-Эрдэнээс залуус "Орлогоо нотло", "Огцрох  амархан"болохыг сануулсан.

Түүний хувьд дөрвөн жил 127 хоног Ерөнхий сайдын албыг хашсан. Тэрбээр, өөртөө итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д өргөн барьсан ч парламентын олонх дэмжээгүй.

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр  мордлоо

Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн сар болох гэж байна. Гэвч түүний хувь заяаг өнөөдөр шийднэ. Нүүрсний хулгай, авлига, дээрмийн хэрэгт нэр холбогдоод байгаа Л.Оюун-Эрдэнээс засгийн тамгыг шилжүүлж авсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг МАН-ын дотроосоо буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын бүлэглэл гаргаж тавьсан. Г.Занданшатар 400 хоногийн энэ хугацаанд төрийн нууцад авсан нүүрсний 36 гэрээг ил болгож, 31 гэрээ нь "Бодь" компанид хамаарч буйг зарласан. Түүнчлэн УИХ-ын дарга нүүрсний хулгай луйвартай холбоотой байж болзошгүйг ч зарласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-10 202.70.43.34

Олон дахин огцордог ч үр дүн гарч байгаагүй зүгэр л ээлж ээлжээрээ өндөр дээд албан тушаалын төлөө алалцаад дуусдаг

Avatar

Нэргүй 2025-10-10 103.229.120.56

ёстой мундаг ер сайд байсан шүү гэчихээр хүн нэг ч алга

Avatar

Зочин 2025-10-10 85.159.25.150

Нэг талыг барьсан нийтлэл байна

Avatar

Сайханбилэг хаана бна ... 2025-10-10 202.131.251.130

Мөн "Ростех"-ийн мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголд авчирсан, НӨАТ-ын хуулийг шинэчилсэн гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эдийн засгийн зоригтой шийдвэрүүдийг гаргасан.

Avatar

Эба хулгайч мөн үү 2025-10-10 202.131.251.130

Ц.Элбэгдоржийн Засгийн газрын гол бодлогуудын нэг нь Монголын төрд бугласан авлига, хулгайтай хийх тэмцэл байв …
Гэвч өөрөө илүү ихийг хулгайлав …

Avatar

Нэргүй 2025-10-10 202.126.91.96

Багадаа л Буян Жагаагаас өндөр үнэтэй гонжоом авсан за тэгээд том том хулгайчууд нь бол толгой эргэм том тоотой

Avatar

Нямаа 2025-10-10 103.229.120.116

Хамгийн арчаагүй Ерөнхий сайд нь П.Жасрай сармагчин байсан. Хаа холын хүмүүст Монголын агаарын орон зайг хэдхэн зоосоор 100 жил хөлслөх гэж байсан, Мобикомын Загалмайлсан эцэг, Бас Буянгийн Жагаатай хуйвалдаж Япон иргэний 20 сая долларыг идсэн, Меркури захын хамтран эзэмшигч эзэн нь байсан

Avatar

Нэргүй 2025-10-10 43.242.242.59

АН өөрийнхөө хүмүүсийг унагааж ирсэн. Н.Алтанхуягыг ч мөн АН-ынхны санаачлагаар л Элбэгдорж тэргүүтэй нөхөд огцруулсан. МАН огцруулах санал анх гаргаагүй. Элбэгдорж болон Сайханбилэг нар нь Эрдэнэтийн асуудлаас болж Алтанхуягыг огцруулсан.Оюун-Эрдэнийг огцруулах санал гарын үсгийн УИХ дахь АН-ын Лодойсамбуу, Баярмаа нар анх гаргаж MSC-ын талын МАН-ын гишүүд мөн АН-ын УИХ-ын гишүүд дэмжсэнээр огцорсон. Саяханы үйл явдлыг бүгд мэдэж байна. Худлаа бичиж болохгүй. Одоо Занданшатар олгцорсон нь дээр

Avatar

Нэргүй 2025-10-10 103.57.94.171

Алтанхуягийн Засгийн Газрыг огцруулахад тэр үед спикер бсан Зика вирус гол үүрэг гүйцэтгэсэн, бах мэлхий Эрдэнэ бас хүчин хавсарсан. Бэлтрэг Энхболд огцруулах алхаа чанга гэгч нь цохиод хэнгэнэтэл санаа алдаж байсан шүү, бузар хүүр !

Avatar

Хахаха 2025-10-10 202.9.47.40

92 онд EC болсон Жасрай хүртэл том автобусны авилгалч уу, хамгийн булай хулгайч нь уурын зуухны галч бутач ОЭ.

Avatar

Нэргүй 2025-10-10 66.181.183.121

Жинхэнэ ерөнхий сайд Жасрай гуай байсан. Бусад нь хулгайчууд.

Avatar

Нэргүй 2025-10-10 66.181.176.37

Энэ хэдээс улс төрийн популизмаар биш, жинхэнэ эх орныхоо төлөө зүтгэсэн нь Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, С.Баяр нар бөлгөө!!! Харин адаг нь Оюун-Эрдэнэ гэгч моральгүй тэнэг пацаан байлаа!!!

Avatar

Нэргүй 2025-10-10 203.91.115.41

Бямбасүрэн, Энхсайхан, Баяр нарыг зөвшөөрнө. Том реформаторууд. Гэхдээ Оюун-Эрдэнэ хулгайчаас гадна яг үнэндээ ах нарынхаа балиар бөгсийг арчиж цэвэрлэх гэж яваад өөрөө жорлонд унацан хүүхэд шүү, нөгөө талаас. Олон талаас нь харахыг хичээгээрэй. Ингэхээр л Монголын улс төр ямархуу балиар заваан зүйл гэдэг нь мэдэгдэнэ.

Avatar

Нэргүй 2025-10-10 103.229.120.56

энхсайхан импорт тэглэж асаж эхлэж байсана үндэсний үйлдвэрлэлийг бут цохин унтраасан .монгол хүний эрүүл мэндээр тоглосон. угаас худалдан авах чадвар муу байсан иргндэд хятад квропын хамгийн муу хямд бүхэн монголд чихсэн.номин сүлжээ мэтүүд хог н**ш импортолж баяжиж хөлжсөн .бөөн хавдар тусцгаасан .ийм л мундаг жуухаан ер сайд байсан даа муу хог

Avatar

Зочин 2025-10-10 103.57.95.253

Коридор нь ерөнхий сайд байсан хүний зургаар дүүрээд багтахгүй дээвэр дээрээ хаддаг болголоо явнаа.

Avatar

Нэргүй 2025-10-10 203.91.115.41

Хамаагүй. Тэгэх л ёстой байсан. Бид нүүдэлчид. Бүрэн иргэншиж байж л энэ зовлон арилна. 100-200 жил.

Avatar

Нэргүй 2025-10-10 202.126.88.103

Эцгээ ч мэдэхгүй золбин Данхаар энэ улс орныг тоглуулахыг зөвшөөрч хэрхэвч болохгүй

Avatar

иргэн 2025-10-10 103.229.122.204

дандаа Улс орныхоо эсрэг Үйл ажиллагаа явуулж байсан МАНАН бүлэглэлийн толгойлогч нар,,,,,

Avatar

Нэргүй 2025-10-10 202.9.41.71

Пээ бөөн х***а манжууд би хэлээ биз мнголын нам төрд мнголын төрийн толгойд мнгол хүн гарч бгаагүй гэж ганц нэг мнгол хүн халит бнуу гүй юуу бүгд х***а манжууд тэгхээр чин мнгол яааж хөгжихийн мнголын баялгийг баялгийг хулгайлаал шаана шд мнгол хүн яааж хүншиг амьдрахийн манж хужаагууд л даврчн амьдрн шд.

Avatar

Нэргүй 2025-10-10 202.9.41.71

Гажиг зсаг дрга мрга гэсн манжлсн л***р бх ёсгүй тэгээл бүүр хэдн манж хужаагуулбг цуглуулцн тмгын газр мазр гээд шаацн хэдн х***а манж пзданууд тэр хавыхн бүх юмыг хулгайлаад шаацн айн итх гэсн манж хужаагуудтай бүтн манө хужаагууд эзлээд хянцн цул болцн шаацн аймар пзданууд бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж