УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүр номоороо дамжуулан Ерөнхий сайд Г.Занданшатарыг дуэльд дуудлаа.
Тэрбээр "Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл.
Харамсалтай нь, эхлээд хүний амь насанд хүрсэн гэж гүтгэсэн, няцаагдсан. Бортээг эзэмшдэг гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтейк гэрээ болоод явчихлаа. Ер нь Бодь группын оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна.
Нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд УИХ-ын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй Бодь группын оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан.
Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай.
Олон нийтэд явуургүй гүтгэлэг тараахаа одоо зогсоо. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья" гэж байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг маргааш 08:30 цагт зарласан бол 10:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх товтой байгаа. Дээрх хуралдаануудаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын санаачилсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Г.ХОРОЛ
3,548.92






















































Нэргүй 2025-10-09 202.9.46.198
Хүмүүсийн толгойд эргүүлэх амархан юм байх даа
Нэргүй 2025-10-09 43.242.242.59
МАН-ынхан хоорондоо мөн ч сайхан хөлөө жийлцэж байна даа. Нөгөө эв нэгдэлтэй нэг зангидсан гар шиг дотроо эв зүйгээ олдог нам гээд байсан чинь яасан бэ. Одоо тэр чинь үлгэр болон үлдэж байна. Энэ нам 2 хуваагдаж салах дээрээ туллаа. Трэ нь ч дээр юм. АН-ынхан хоорондоо дандаа хэрэлдэж эв нэгдэлгүй байдаг ч гэсэн арай тарж бутраагүй байна. Одоо галыг нь сайн өрдөөд өгвөл МАН бутарлаа.
Пүүжээ 2025-10-09 66.181.179.87
Шударга ёс, шүүмжлэлт сэтгэлгээг эрхэмлэе
Нэргүй 2025-10-09 66.181.186.208
Зандка бол морь унасан толгойгүй хүн л дээ. Ард нь нөгөө Хүүк нь түлхүүрдээд байж байгаа. Тэгээд энэ Хүк ариухан уу гэвэл хол зөрсөн болно. Ер нь энэ нам тарж бутраад тос усаараа нэг ялгарах хэрэгтэй юм байгаам даа.
Нэргүй 2025-10-09 103.57.94.171
Баг,бригадын дарга ч хийж үзээгүй нэг ийм хачин юм нам нам гэж явсаар байгаад УИХ-ын дарга болдог буруу ш дээ
ган 2025-10-09 59.153.87.21
Дарга хийж байсан нь үнэхээр чухал юм бол харин ч хамгийн чухал хариуцлагатай албанд жинхэнэ дарга хийж явсаар өнөөдөр их хурлын дарга болсон хүн чнь Амарбаясгалан мөн шүү.
сонгогч 2025-10-09 202.9.46.253
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
Нийгмийн салбар
* **10,000 сургууль** барих боломжтой (1 сургууль \~4 тэрбум төгрөгөөр тооцвол).
* **10,000 эмнэлэг** байгуулах (1 дунд шатны эмнэлэг \~4 тэрбум төгрөгөөр).
* Монголын бүх хүүхэд орчин үеийн сургууль, цэцэрлэгт суралцаж, бүх сум орчин үеийн эмнэлэгтэй болохоор хөрөнгө.
Нэргүй 2025-10-09 202.9.40.7
Занданшатар ноёны бөх юм биш үү. Хүрэлсүх тэндээс орилоод дахиж барилдуул гээд байх шиг
Нэргүй 2025-10-09 202.9.40.218
Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ мэтийн харанхуй, боловсролгүй, хулгайчдыг төрдөө гаргачихаад ядуу суух иргэд ГУТАМШИГ! Эх орноо харанхуйчуудаас аврахаар тэмцээч!
Нэргүй 2025-10-09 66.181.188.166
Амарбясаглан тоодгор А.Амударагаа сольж П.Сайн зоигоор сольж дээ.Улм төрийн түүх нь 2 жил даанч нигэн хүүхэд
бодит баримт 2025-10-09 66.181.188.166
Амарбясаглаан чиний наад үзүүлээд байгаа цаас чинь хулгайн гэрээ чинь биздээ, Ил тавигдсан гэрээнүүд дээр Занданшатарын гарыг үсэг байхгүйн дээр гэрээ хийхээр хэн нэгэнтэй уулзаж учраад явсан баримт нотолгоо алга ккк Харин Амарбясаглангийн эртний айз А.Амудараагийн гарын үсэг нь дурайж харагдлаа. Энд тэнд хүмүүстэй уулзаж учираад яриа хэлцэл нь баримтайгаа л яригдаж байна
иргэн 2025-10-09 202.126.89.5
та нар одоо болиод өгөөчээ улс орны ажил өнгөрлөө яасан хоорондоо хөлөө жийлцээд байнга гарч ирж мэдээлэл хийх юм бүр залхаад бна ард түмэн хэцүү бна та нарын нам гэж одоо больёих мх хурлаа тараа ахин сонгууль явуулаач ман нам ахиж битгий сонгогдоосой ёстой залхаж ядарч өна та нараас болоод танай нам одоо больчих засаг их хурлаа тараачих эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болоё ард түмнээр тоголчих юм улам амьдрах хэцүү бна
Нэргүй 2025-10-09 66.181.191.130
ХИЙЖ БАЙГАА АЖИЛ УЙЛСЭЭРЭЭ ЗОВХОН ТЭНЭГЭЭ ХАРУУЛСАН ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙЖ БАЙГАА НЬ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГУЙГ МАШ ТОДООР ХАРУУЛЖ БН
Нэргүй 2025-10-09 202.9.41.71
Худлаа шаагаад бгаарай х***а манж пздагууд.
ххх 2025-10-09 202.9.46.135
АЛЬ ХЭЗЭЭНИЙ ТУРК АЛТ ЛАНД 300 БОЛСОН БАЙХ ДАА ЗАНДКА ДАРГА АА БОГИНЫ ТОМ ОВРЫН МАШИНУУДЫГ ШАЛГААЧ ЗАНКА БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХҮМҮҮС ЭЗЭМШДЭГ БАЙХ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА