Японы Хөлбөмбөгийн Холбооны техникийн албаны захирал Масанага Кагэяама нь Францын хууль сахиулах байгууллагад баривчлагдаж, шүүхээс шийтгэл хүлээжээ. Түүнийг нисэх онгоцоор зорчиж байх үедээ садар самуун агуулгатай хүүхдийн зураг үзсэн гэх хэргээр буруутгасан байна. Францын “Le Parisien” сонинд мэдээлснээр, Кагэяама өнгөрсөн долоо хоногт Чилид болох 20 хүртэлх насны дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор Парисын Шарль де Голлийн нисэх буудлаар дамжих гэж байхдаа баривчлагдсан.
Түүнийг "Air France" компанийн онгоцонд зөөврийн компьютертоо зохисгүй зураг үзэж байсан гэж онгоцны ажилтан мэдээлж, улмаар хууль сахиулах байгууллагаас шалгаж эхэлжээ. Парисын Бобини хотын шүүх 58 настай Кагэяамаг 15 хүртэлх насны хүүхдийн садар самуун зураг эзэмшсэн, хадгалсан, импортолсон гэх үндэслэлээр 18 сарын тэнсэн харгалзах ял, 5,000 еврогийн торгууль ногдуулсан байна.
Мөн Франц улсад 10 жил нэвтрэхийг хориглож, хүүхэдтэй ажиллах эрхийг 10 жилээр хассанаас гадна Францын бэлгийн гэмт хэрэгтнүүдийн үндэсний бүртгэлд бүртгүүлэх шийтгэл оноожээ.
Японы Хөлбөмбөгийн Холбоо (JFA) Кагэяамагийн үйлдлийг огтхон ч зөвтгөх боломжгүй хэмээн мэдэгдэж, түүнийг нэн даруй албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Токио хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Казүюүки Юкава "Энэхүү үйл явдалд маш их харамсаж байна. Хөлбөмбөг бол зөвхөн спорт биш, нийгмийн хариуцлагатай салбар. Ийм хэрэг гарсанд нийт олон болон холбооны зүгээс уучлал хүсэж байна" гэж мэдэгджээ. Кагэяама шүүхийн танхимд хэргээ хүлээж, үзсэн зураг нь хууль бус гэдгийг мэдээгүй байсан гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн хийсэн үйлдэлдээ гүнээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн гэж Францын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэрбээр өмнө нь "J.League"-ийн багт тоглогч, дараа нь дасгалжуулагчаар ажиллаж байв.
3,593.62
















































Нэргүй 2025-10-09 66.181.177.135
Тэр зараг тавьсан сайт зүгэр өнгөрөө юу???