Bloomberg: Кристиано Роналдо тэрбумтан боллоо

Bloomberg: Кристиано Роналдо тэрбумтан боллоо

Bloomberg: Кристиано Роналдо тэрбумтан боллоо

Кристиано Роналдо албан ёсоор хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тэрбумтан болсон гэж "Bloomberg Billionaires Index" тооцоолжээ. Түүний хөрөнгө өнөөдрийн байдлаар ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ.

Сүүлд Роналдо Саудын Арабын Аль-Насср клубтэй жилийн 200 гаруй сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд 2023 онд байгуулсан уг гэрээнээсээ нийт 400 гаруй сая ам.долларыг олох гэнэ.

2002–2023 онуудын хооронд тэрбээр хөлбөмбөгийн цалин болон урамшуулал хэлбэрээр 550 гаруй сая ам.доллар олжээ. Харин Nike, Armani, Castrol зэрэг брэндүүдтэй байгуулсан зар сурталчилгааны гэрээнээсээ дор хаяж 175 сая ам.доллар олсон аж.

Роналдо дэлхий даяар үл хөдлөхийн багц хуримтлуулж, Португал, Испани зэрэг хэд хэдэн улсын бизнест хөрөнгө оруулжээ.

Түүн шиг спортын салбараас төрсөн тэрбумтангуудын дурдвал сагсан бөмбөгийн амьд домог Майкл Жордан, талбайн теннисний од Рожер Федерер нар бий.

Дашрамд дурдахад, Роналдо зодог тайлсан хойно нэг бус цөөнгүй хэдэн хөлбөмбөгийн клуб эзэмших сонирхолтой гэдгээ ярьж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж