Оюутнууд төслийн тайлангаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Оюутнууд төслийн тайлангаа танилцуулна

Нутгийн шийдэл сангаас зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын их, дээд сургуулийн оюутнууд зуны амралтаараа орон нутагт хэрэгжүүлсэн  төслүүдийн тайлан, АНУ-БНХАУ-ын Цэвэр энергийн инженерүүдийн баг /JUCCCE/-ийн хийсэн ажлын дүнг танилцуулах арга хэмжээ маргааш “Хаан палас” зочид буудалд болох гэж байна. Оюутнууд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хэрэгжүүлсэн “Болжморуудын клуб”, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд хэрэгжүүлсэн “Хануйн голоо хамгаалъя”, тус аймгийн Өгий нуурт хийсэн “Өгий нуур”, Хөвсгөл амйгийн Мөрөн суманд хэрэгжүүлсэн “Хогийн замаар хийх явган аялал”, Дорнод аймгийн Чойбалсан суманд хэрэгжүүлсэн “Залуусыг дэмжих бүлэг” зэрэг таван багийн төслийн тайланг танилцуулах ажээ. Хөвсгөл аймагт хэрэгжүүлсэн АНУ-БНХАУ-ын Цэвэр энергийн инженерүүдийн баг /JUCCCE/-ийн хийсэн ажлын дүнг эдгээрийн дараа  ажлаа танилцуулах юм байна. Оюутнууд төсөл амжилттай хэрэгжүүлж, орон нутагтаа хэнээс ч дутахааргүй бодитой зүйл хийж чаддагийг уг тайлангийн үйл ажиллагаа харуулах аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж