Энэтхэг: 20 хүүхдийн аминд хүрсэн сиропыг үйлдвэрлэсэн үйлдвэрийн эзнийг баривчлав

Энэтхэг: 20 хүүхдийн аминд хүрсэн сиропыг үйлдвэрлэсэн үйлдвэрийн эзнийг баривчлав

Энэтхэг: 20 хүүхдийн аминд хүрсэн сиропыг үйлдвэрлэсэн үйлдвэрийн эзнийг баривчлав

Энэтхэг улсад таван наснаас доош насны 20 хүүхэд ханиалгын сироп уусны улмаас хордож, нас барсан. Эрх баригчид уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст сиропыг үйлдвэрлэсэн үйлдвэрийн эзнийг баривчилсан байна. "Coldrif" нэртэй сиропыг Тамил Наду мужид байрладаг "Sresan Pharmaceuticals" компани үйлдвэрлэсэн бөгөөд компанийн эзэн Ранганатан Говинданыг Лхагва гаригийн (2025.10.08) орой Ченнай дахь Мадхья Прадеш мужийн цагдаа нар баривчилжээ. Сиропыг уусан хүүхдүүд голчлон Мадхья Прадеш мужид нас барсан аж.  Энэтхэгийн Эрүүл мэндийн яам "Coldrif" сиропыг шалгахад, диэтилен гликол (DEG) гэдэг маш аюултай химийн бодис агуулагдаж байжээ.

Энэ бодис нь аж үйлдвэрийн хэрэглээнд, жишээ нь тормозны шингэнд ашиглагддаг бөгөөд эмд огт зохимжгүй юм. Нэн ялангуяа маш хортой бөгөөд үхэлд хүргэх аюултай.

Улмаар хүүхдүүд хордсон гэх мэдээлэл тархсаны дараа Энэтхэг улс аравдугаар сарын 2-ноос эхлэн "Coldrif" сиропыг албан ёсоор хориглосон. Мөн Эрүүл мэндийн яам уг сиропыг үйлдвэрлэсэн үйлдвэр нь маш бохир, стандарт хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулж байсныг мэдэгдсэн байна.

Хор агуулсан "Coldrif" сиропыг зөвхөн Мадхья Прадеш гэлтгүй Одиша, Пудучерри мужуудад нийлүүлсэн байсан нь тогтоогдсон байна. Тамил Наду мужийн Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, тус мужийн засгийн газар компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгаа гэж мэдэгдсэн байна. Энэхүү хэрэг нь тус улсын эмийн тогтолцоо асуудалтай байгааг илчилсэн бөгөөд засгийн газраас бусад эмүүдэд хяналт шалгалт тавихыг тушаасан байна. Улмаар өөр хоёр төрлийн сиропон эм мөн адил хор агуулж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, "Respifresh" болон "RELIFE" нэртэй эмүүд "DEG" хэмээх хортой бодис агуулж байсан нь тогтоогдож, хэрэглээнээс хасах болсон байна. Энэ хоёр сиропыг Гужараг мужид байрладаг компаниуд үйлдвэрлэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-09 59.153.115.164

үхэж далд орж тамд шатаж үхээсэй өмхий шаарууд

Avatar

zochin 2025-10-09 71.229.150.6

India huuramch emeeree aldartai gesen shuu,humuusee anhaaraarai.

Avatar

Нэргүй 2025-10-09 122.201.23.83

Манайд зарагдаж байгаа эмүүд хаана үйлдвэрлэдэг юм бол

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.181.96

indonesi india. yag eberhuu hayah sirop orj irdeg

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.181.96

zaragdahgui bolhoor emnii bill deer hucheer bichij 'belegledeg'. avahgui geed baihad l hucheer ogdog

Avatar

Бат-Үүл 2025-10-09 208.98.222.101

Энэтхэгт

Avatar

Zochin 2025-10-09 202.72.245.207

eh b** uzegd, bid ch bas gadnii ynz buriin em , chool ,undaa , sirop uudagdaa . Odoo yaanaa ? , dachin b** uzegd

Avatar

Нэргүй 2025-10-09 202.9.41.71

х***а манжууд алт ухж гол ус ширгээж хатааж байгаль доройтулж сүйрүүлхгүй шүү. Баасну.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж