"Харбины гэрээ ил болно гэж найдаж байна"

"Харбины гэрээ ил болно гэж найдаж байна"

"Харбины гэрээ ил болно гэж найдаж байна"
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Бид гурван долоо хоногийн өмнө Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам буюу нүүрс худалдан авах Харбины гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах ажлыг санаачлан ажиллаж байна. Хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүд гарын үсэг зурсан байх ёстой бөгөөд энэ тоондоо хангалттай хүрсэн. Энэ хугацаанд маш их үйл явдал өрнөлөө. Хяналтын сонсголыг хийлгэхгүйн тулд гадна дотноос УИХ-ын гишүүд утасдаж, уулзаж, янз бүрийн юм амласан. Гэвч олон шударга байж, ард түмнийг мэдэх хангах ажилд нэгдсэн байна. Засгийн газраас нууцад байсан бүх гэрээ хэлэлцээрийг ил тод болгох шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамаардаг. Тэрний гол хэсэг нь нүүрс юм. Удахгүй УИХ-ын Тамгын газарт албан бичгээ өргөн барьж, энэ ондоо багтан сонсгол хийхээр тооцоолж байна. Засч залруулах бүрэн боломжтой гэж харж байна.
-Бид хуулийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлсэн. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хугацаанд багагүй асуудал тулгарсан. Гарын үсэг зурж, дэмжих гэж байгаа УИХ-ын гишүүд рүү гар утас руу нь залгаж, янз бүрийн дарамт үзүүлж байлаа. Хэрвээ ямар нэгэн асуудалгүй, ард түмний төлөө энэ гэрээний нөхцөлүүд хийгдсэн байсан бол энэ гэрээгээ нууцлах шаардлагагүй байсан. Эсрэгээрээ энэ ажлаараа бахархаж, ард түмэндээ танилцуулах байсан. Харамсалтай нь хянан шалгах түр хороог байгуулахгүй байх сонирхолтой байлаа. Үндсэн хуулиараа байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан. Ард түмэн энэ талаар мэдэх эрхтэй. Энэ байгалийн баялгийг хэдэн төгрөгөөр хэрхэн худалдах болсон талаар мэдэх ёстой.
Засгийн газрын хуралдаанаар өчигдөрхөн нууцад авсан оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэрийг гаргалаа. Энэ бол хянан шалгах түр хороо байгуулж, шалгах болсонтой тодорхой хэмжээний холбоотой, эхнээсээ үр нөлөө гарч байна гэж харж байна.
Тийм учраас бид бүх зүйл нь ил тод гэдэг утгаараа гэрээ хэлэлцээрүүдтэй танилцаж, холбогдох шинжээч нартай хамтран ажиллах бүрэн боломжтой болсон гэж харж байна. Хамгийн гол нь эхлээд нөхцөлийг тохирохдоо биржийн үнээр нүүрс худалдан авахад бэлэн байна, гагцхүү тавхан хувийг хямдруулаач ээ гэж айлын тал хүссэн. Тэрийг нь Монголын тал хүлээн зөвшөөрч, биржийн үнэ 10 ам.доллар байхад 95 ам.доллараар нүүрснээ зарах боломжтой байсныг хэзээд нь 50 ам.доллар болж буурсан асуудлын хариултыг олох ёстой. Бид энэ үнийг нэмүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлнэ. Магадгүй 55 ам.доллар гэж тохирсныг 65 ам.доллар буюу нэг тонн тутамд 10 ам.доллар нэмж, нийт 250 сая тонн гэдэг чинь 2.5 тэрбум ам.долларын ашгийг олж болно. Манай улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх 10 их наяд төгрөгийг дахин хэлэлцээрээ өөрчилж, гадаа жагсаж буй багш, эмч нарын цалинг нэмэх бүрэн боломжтой. Одоо 36 гэрэээ ил болсон ч Харбины гэрээ хэлэлцээр ил болоогүй байна. Одоогийн байдлаар чиглэл өгсөн, "Эрдэнэс Тавантолгой" ХК албан ёсоор ил гаргаагүй байна. Магадгүй  ирэх Даваа гаригаас ил тод болгоно гэж найдаж байна. Шинэ тутам байгуулсан гэрээ учраас яаралтай засч залруулах шаардлагатай. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ухаа худаг ордын асуудлаар түр хороо байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өгсөн байх магадлалтай юм билээ. Миний бие энэ хянан шалгах түр хороонд ормоор байгаа ч надад ийм хүсэлт ирээгүй. Жагсаалыг булаадаг болсон шиг хянан шалгах түр хороог бас булаах гээд байгаа юм уу. Давхцаж түр хороо байгуулах санаачлага гаргаж байна. Бид энэ санаачлагыг дэмжиж байна гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хурдан батлуулаа 2025-10-09 5.30.176.122

Нөгөө тал чинь өрсөж бна шүү

Avatar

сонгогч 2025-10-09 202.9.46.253

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:

### Хот байгуулалт
* **Орлогод нийцсэн 200,000 айлын орон сууц** барих боломжтой (1 айлын байрны дундаж өртөг 200 сая төгрөгөөр тооцвол).
* Улаанбаатарын **гэр хорооллын бүх айл** орон сууцанд орох боломжтой гэсэн үг.
* Шинэ хот, дагуул хотуудыг барьж байгуулахад хүрэлцээтэй.

Avatar

сонгогч 2025-10-09 202.9.46.253

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
Эрчим хүч :
* **10–12 шинэ цахилгаан станц** (УБ-ын ДЦС-4-тэй дүйцэх).
* Нар, салхины эрчим хүчний томоохон паркуудыг байгуулж, Монгол Улсыг **цахилгаан экспортлогч орон** болгох боломжтой.

Avatar

irgen 2025-10-09 202.55.188.37

turd bga er em gishuud zaahan ch gsn nutag ornoo ard irgedee bodoj ajilj bmar bh yuma dandaa muhai uls ornoo bodohgui sonin yum hij bh yuma yugiin engeed ard irgedee uls ornoo damfuurulj hanahgui yuma tamine🤗👍🏻

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.183.44

ЕР НЬ БОЛ ЭНЭ ГЭРЭЭ БАЙГУУЛАХЫГ УИХ ААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ ТОГТООЛ ГАРГУУЛАХ ГЭЖ БАЙХАД Л ГУЯ ДАГУУЛЖ ХҮЗҮҮ ГЭДЭГ ШИГ ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТ БОЛОН ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ УУРХАЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГЭСЭН НЭРШИЛТЭЙ ЮМ ОРЖ ИРЖ БАЙХАД УЧИР МЭДЭХ ХҮМҮҮС ГОЛ ЗОРИЛГО НЬ ХЯТАДУУД ЭТТ Н ОНЧ ХАРАА, БОРТОЛГОЙ ГЭСЭН 2 ОРД ДЭЭР ЭЗЭН СУУХ СУБЪЕКТИВ САНААТАЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛГОЖ БАЙСАН ШДЭЭ. 126 БОЛ МУЛГУУ МАНУУХАЙНУУД ЮМ БИЛЭЭ ШҮҮ. УИХ САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ. 76 БОЛГО.

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.183.44

МАШ САЙН БАЙНА. АРДЧИЛСАН НАМ ОДОО Л СӨРӨГ ХҮЧНИЙ АЖЛАА ХИЙЖ ЭХЭЛЖ БАЙНА. ХЯТАДУУД НУУЦАЛЖ БАЙГАА БОЛ ӨӨРСӨНД НЬ АШИГТАЙ МОНГОЛД ХОХИРОЛТОЙ Л БАЙХ НЬ МЭДЭЭЖ, ДАНХ БА ТҮҮНИЙ НӨХӨДИЙН ЗҮГЭЭС НУУЦЛАХ ХҮСЭЛТ ТАВЬСАН БОЛ ТЭДНИЙ БИ ЧАДНА БАГИЙНХАН ХУЛГАЙ ХИЙХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН НЬ МЭДЭЭЖ. ГЭХДЭЭ УГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕД ДАНХ ӨМНӨД ХӨРШИЙН ЗҮГЭЭС ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ НУУЦЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН. ТЭГЭХЭД НЬ Л ЭНЭ ГЭРЭЭ НОХОЙН ЗАМААР ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙЛАА. БОДСОНООС ЗӨРСӨНГҮЙ.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-10-09 59.153.113.195

Өвөл болж байдаг. Гадаад харилцаанд хор хүргэхээр юм болихоос болгоомжлоорой билээ л. Монгол ахул Америк биш, Орос биш, Хятад биш, тэр ч бүү хэл Украин ч биш шүү дээ. Израиль гадаад харилцаагаа яаж ашиглаж, хамгаалдаг туршлагаас сургамж авууштай л санагддаг шүү.

Avatar

Л.Лхагва 2025-10-09 109.236.7.70

НЭГ ЖИЖИГХЭН ЛОГИК ДУРДААД ҮЗВЭЛ ЯМАР ВЭ? ЭНЭ ГЭРЭЭГ ХОЁР ТАЛ БАЙГУУЛСАН БАЙЖ ТААРАА.ГЭРЭЭ БАЙГУУЛСАН НӨГӨӨ ТАЛ НЬ ЭНЭ ГЭРЭЭГ НУУЦААР ХИЙХИЙГ ЗӨШӨӨРСӨН ЮМ УУ.?????

Avatar

Д.Баттөмөр 2025-10-09 202.55.188.39

нөлөөлөх гээд байгаа гишүүдийнхээ нэрийг зарлачихаа.Үнэхээр үнэнчээр явах гэж байгаа бол ардууд дэмжинэ.уулзая гээд байгаа хүмүүстэйгээ тохиролцох гээд байгаа юм уу.яах гээд байгаа нь мэдэгдэхгүй б**в үзүүлчихээд л алга болчихно

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.185.147

Сайн байна. Гол нь шударга ажиллаарай. яагаад гэвэл нүүрс оролцоод сүүлийн 30 гаруй жилийн бүх луйврын 80аас дээш хувийг танай намчид үйлдсэн шүү, энэ та нарын ажлын шалгуур болох юм

Avatar

Ок 2025-10-09 202.9.47.40

Зүйтэй, сайн байна

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.160.124

х** зайл балай шахуу юм

Avatar

Нэргүй 2025-10-09 103.229.121.224

suki

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж