УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ маргааш буюу аравдугаар сарын 10-ны Баасан гаригт 08:30 цагаас хуралдах товтой байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудал хуулийн хугацаатай учраас ТББХ-оор эхлээд хэлэлцэх асуудлаар товлолоо. Б.Энхбаяр гишүүний асуудлыг түр хойшлуулсан байгаа.
ТББХ хамгийн олон буюу нийт 32 гишүүнтэй. Ердийн олонхоор ирц үүсэх буюу 17 гишүүн ирсэн тохиолдолд ирц хүрсэнд тооцно. Тиймээс ирцэд санаа зовохгүй байна. Намын бүлгийн гишүүдэд суудал хуваарилагддаг учир бүх намын төлөөллүүд багтана гэсэн үг. Санал хураалтыг ил явуулна.
Нэмэлт тайлбар өгөхөд, ТББХ-ны хорооны санал, дүгнэлтээр маргааш УИХ-ын нэгдсэн чуулган дээр санал хураахгүй. Маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар л санал хураана. Хуулийн дагуу ТББХ-оор уг асуудлыг хэлэлцэж байгаа болохоос ТББХ-ны шийдвэрт үндэслэж санал хураахгүй" гэв.
3,593.62






















































Нэргүй 2025-10-09 202.179.27.215
Энэ Сандагочир гэдэг чинь мөн л жинхэнэ нүүрсчин гээ биз дээ. Одоо тэгээ яах билээ. Амарбаясгалангийн хөл гар төрд дүүрсэн байх юм.
Нэргүй 2025-10-09 66.181.177.135
Хэтэрхий их яарч байна. Огцруулах асуудлыг биш, Огцруулах, эсэх асуудлыг …гэсэн бол өөрийн чинь нэрд дээр байсан юм даа.
Нэргүй 2025-10-09 178.174.229.45
ENE YAMAR MUUHAI BALIN HAMARTAI DOLDOI BE
Нэргүй 2025-10-09 103.57.94.171
Энэ нэг төрөлхийн хар нүүрсчин Уул уурхайн сайдын суудал зүүдэлчээд сэрдэггүй ээ !
WWW 2025-10-09 103.212.117.235
Ямар сайхан шуурхай юм бэ? асуудлыг ингэж шийддэг бол гоё шүү, дэх өдөр багш эмч нарын цалинг, 2 дахь өдөр тэтгэврийг нэмэх байх шүү. амжилт хүсье.
Нэргүй 2025-10-09 202.21.107.12
Гитадын талыг баримтлагчид ерөнхий сайдыг унагах гээд үзэж тарж байна
Нэргүй 2025-10-09 103.57.94.171
Нүүрсний хулгайг илчлэх шударга үйл ажиллагаа явуулж, оффтейк гэрээнүүдийг ил болгонгуут нь ЕС-ыг огцруулах гэж байгаа нь ариун явдал уу ?!
УИХ-аар Засгийн Газрыг огцруулах асуудал хэлэлцэхийг хрйшлуулмаар бнаа ! Гарч жагсмаар бна, нөхөд өө !!!
Хууль хяналтын байгууллагууд ард түмний төлөө ажиллах ёстой. 2025-10-09 103.212.118.191
Төсөв хэлэлцэх үеэр ийм асуудал хэлэлцдэггүй юм. Тэгээд ч Ерөнхий сайдыг ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа нь сонин. Ард түмэн ЗГ-ын үйл ажиллагааг дэмжиж байхад ард түмнээс сонгогдсон гишүүд ЕС-ыг буулгадаггүй юм. Төсвөө 11 сарын 15-ны дотор батлахгүй бол УИХ тардаг юм. Яг одоо хулгайчид ЗГ-т биш УИХ-даа байгаад байна. Нэгэнт энэн дээрээ тулсан бол ЗГ ард түмний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж хулгайч луйварчдыг шалгуул, төрийг хохиролгүй болго! ТӨР бол БАГА АРД ТҮМЭН