УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох тухай танилцуулгыг маргаашийн /2025.10.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохоор төлөвлөөд байсан ч ирэх долоо хоног болгон хойшлуулжээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаад дээрх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар маргааш Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай П.Сайнзориг нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх бол үргэлжлүүлэн энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Иймээс Засгийн газрын гишүүнийг томилох эрх бүхий этгээд нь Ерөнхий сайд тул Ерөнхий сайдын огцрох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүнээр томилох тухай саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд Байнгын хорооны дарга нараас гадна УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар багтдаг. Нийт 17 гишүүнтэй зөвлөл ажиллаж, УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог юм.
Г.ХОРОЛ
3,593.62






















































zochin 2025-10-09 71.229.150.6
Gol asuudal,nuursnii hulgaitai gants temtsej baigaa huniig saidaar tomilogdono gehees Hulgaichid ni sunsee gartal aij, bolguulahguin tuluu ihenh ni chardaij baigaag harj baigaa biz dee,bugd oilgomjtoi .
Нэргүй 2025-10-09 66.181.160.124
хүн гүтгэж намаа хуваасан дүлзэнг саад болгож болохгүй ээ
Томил! 2025-10-09 202.9.47.40
Яаралтай томилж нүүрсний хулгайн дэд намыг даран сөнөөх хэрэгтэй!!!
Нэргүй 2025-10-09 124.158.104.217
АБ гэмгүй болох гэж яаж ч улайраад нэмэргүй. Сайндаа л ЕС болоод дарангуйлал тогтоогоод түр амьсгаа авах биз. Тэгээд …….
Нэргүй 2025-10-09 43.242.242.59
Намаа хоёр талцуулсан үл бүтэх этгээд юмдаа. Сайд болох гэж яасан их улайрна вэ. Тэгэх тусам нь болгож болохгүй. Сайд болвол бөөн хүмүүсийг хэлмэгдүүлж 1937 оны хэлмэгдүүлэлэт болж мэднэ. Дэлхий дахины булай болж хоёр хөршийнхөө зууш болно. Нүүр царайгий нь харчихдаа.Юу ч хийхээс буцахгүй байна.
Нэргүй 2025-10-09 103.57.94.171
Чи иймэрхүү юм ярьж Нүүрсний хэргээ далдлах санаатай юу, хө ?!
Нэргүй 2025-10-09 103.57.94.171
МАН бол нам биш МАФИЙН бүлэг болсон тул даруйхан хэд хэд хуваагаад устгавал зохино !!!