"Шүүгч хэнээс ч хараат бусаар хуулийн дагуу шийдвэр гаргадаг"

"Шүүгч хэнээс ч хараат бусаар хуулийн дагуу шийдвэр гаргадаг"

"Шүүгч хэнээс ч хараат бусаар хуулийн дагуу шийдвэр гаргадаг"

Нийт шүүгчийн чуулган яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяагаас зарим асуудлыг тодрууллаа.


-Монгол Улсын хэмжээнд шүүгчийн хараат бус байдал ямар түвшинд байна вэ? Үүнд нөлөөлж буй томоохон эрсдэлүүдийг та юу гэж харж байна?

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Түүнчлэн 2021 онд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хууль хэрэгжээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд дээрх хуулиудын нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ өөрийн чиг үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтсэн. Өнөөдөр тайлангаа тавьж байна.

Тухайлбал, шүүгчийн хараат бус байдалтай холбоотой эдийн засгийн баталгааг хангах, шүүгчийн орон тоо, цалин хангамж, ажиллах нөхцөл зэрэг асуудлуудыг цогцоор шийдвэрлэх чиглэлд өргөн хүрээний ажлыг хийсэн.  Шүүхийн тухай хуульд орсон онцлох өөрчлөлт нь ШЕЗ шүүгчээ төлөөлдөг болсон буюу эрх ашгийг нь хамгаалдаг болсон.  Дараагийн нэг чухал асуудал нь шүүхийн аюулгүй байдалтай холбоотой асуудал байгаа. Энэ талаар дагнасан бүтэц байдаггүй. Тиймээс энэ чиг үүргийг өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд 300 орчим алба хаагч ажиллаж байна.

Одоогоор шүүхийн аюулгүй байдлыг хангах дагнасан бүтцийг бий болгохоор ШЕЗ, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах үйл явц нэлээд үр дүнтэй байгаа. Энэ бүтэц бий болсноороо шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах гэрч, хохирогч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах зэрэг иж бүрэн зохицуулалт бий болох давуу талтай.

-Өнгөрсөн хугацаанд шүүгчийн хараат бус байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг оролдсон талаар хэчнээн санал, гомдол ирсэн бэ?. Үүний шалтгаан нөхцөлийг юу гэж харж байна вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүгчдээс нийтдээ 46 орчим мэдээллийг ШЕЗ-д ирүүлсэн байна. Хуулийн дагуу эдгээр нөлөөллийн мэдүүлгийг ШЕЗ-өөс эрх бүхий байгууллагат хүргүүлж, үр дүнг нь олон нийтэд мэдээлдэг. Нийт хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн тал орчим хувьд нь эрх бүхий байгууллагаас нөлөөлөхийг оролдсон этгээдүүдэд торгох болон бусад ял шийтгэлийг оногдуулсан дүнтэй байна. 10 гаруй нөлөөллийн мэдүүлэг одоогоор хяналт, шалгалтын түвшинд явж байна.

Нөлөөлж байгаа субьектүүдийг судлаад үзвэл хэргийн оролцогч шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилж буруу мэдээлэл олон нийтэд тараах, шүүгчийг заналхийлэх тохиолдлууд байна.

-Нэг хэсэг Монгол Улсад хамгийн өндөр цалинтай хүнийг шүүгч гэж ойлгодог байлаа. Гэтэл одоо шүүгч нарын цалин өндөр биш болсон тухай дуулддаг. Энэ нь эргээд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байгаа юу? 

-Шүүгчийн хараат бус байдлын гол элемент нь шүүгчийн эдийн засгийн баталгаа. Монгол Улсын үндсэн хуулиар энэ баталгааг Монгол Улсын төр хангана гэж заасан байдаг. 2021 оноос өмнөх 10 жилийн хугацаанд шүүгчийн цалин хангамжтай холбоотой асуудал царцанги байсан.

Харин үүнийг шинэ хуульд нийцүүлж ажилласны үр дүнд энэ нөхцөл байдал тодорхой хэмжээнд сайжирсан. Үүнийг хангалттай гэж хэлэх боломжгүй. Цаашид үе шаттайгаар зохицуулалт хийх шаардлагатай.

-Иргэдийн дунд шүүхийн хараат бус байдалтай холбоотой шүүмжлэл болоод хардлага их байдаг. Өнгөрсөн хугацаанд шүүгчийн эрх мэдлээ ашиглан хэн нэгэнд давуу байдал олгосон нь тогтоогдсон жишээ бий юу?

-Олон нийтийн дунд хардлага мэдээж байдаг. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн шүүхийн процессыг олон нийтэд нээлттэй явуулж эхэлсэн. Төрийн нууц, хувь хүний нууцаас бусад бүх хэргийг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж байгаа.

Цаашид сайжруулах өөр асуудлууд бий. Наад зах нь аливаа хэрэг дээр түргэн шуурхай ажиллах процессын шинэчлэл хийх шаардлагатай байгаа. Үүний хэрээр иргэдийн итгэл нэмэгдэх боломжтой.

-Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон нийтийн анхаарал татсан хэргүүд дээр төрийн оролцоо байна гэсэн хардлага бий боллоо шүү дээ. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Шүүх эрх мэдэл хараат бус, бие даасан байдаг. Шүүхийн байгууллагыг хэрэг, маргаан хянан шийдвэрлэх процесст хэн ч нөлөөлөх ёсгүй. Шүүгч хэнээс ч хараат бусаар хуулийн дагуу шийдвэр гаргадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.160.92

Гарчигийг нь хараад ОНИГОО ярьж байна гэж бодлоо шдээ, Монголын ард түмэнд ийм юм яриад онигоонд л орно шүү. Монголд шүүх гэдэг ойлголт хулгайч гэдэгтэй юг адил утгыг илэрхийлдэг болоод байна.

Avatar

Зочин 2025-10-09 66.181.187.38

Баасны чинь хараат бус. Баас,баас,баас

Avatar

ИРГЭН 2025-10-09 103.229.122.204

ийм том Бүлэг *хулгайн * Гэмт хэрэг илрээд байхад өнөө Шүүх, Цагдаа, Прокурор, АТГ, бүгд таг дуугүй,,,,,тийм л Хараат бусаар ажлаа явуулдаг юм бол яагаад энэ том Хулгайн хэргийг шалгаж ажлаа хийхгүй байгаан,,,,,жирийн Иргэд бүлэглэж Хулгай хийсэн бол өдийд бариад хорьцон байгаа шд, Хууль бүгдэд Эрх тэгш үйлчлэх ёстой биш билүү,

Avatar

Нэргүй 2025-10-09 103.57.94.171

Хууль эрх зүйн онолоороо бол шүүгч хэнээс ч хараат бус аар шийдвэр гаргах учиртай л даа ! Харамсалтай нь бид ний монголчуудын авдаг цалин амьдралд маань хүрэлц дэггүй болохоор хөөрхий монгол шүүгчид маань цөмөөр өө л мөнгөнөөс хамааралтай шийдвэр гаргадаг нь хэн бүхэнд маш тодорхой ш дээ, нэрэлхээд нэрээ идэхгүй гэдэг дээ !!!

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.189.122

Яг үнэн

Avatar

Иргэн 2025-10-09 59.153.114.162

шүүхийн нэр хүнд навс унасан

Avatar

ххх 2025-10-09 202.9.46.135

ЭНЭ ЁСТОЙ БАЛИАР САЙТ ШҮҮ ДАНДАА ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ УЛС ТӨРИЙН СЭТГҮҮЛЧ НЬ СҮҮЛИЙН I PHONE Р МЭДЭЭ БИЧЛЭГ ЧИНЬ ҮНЭН БИЗ ДЭЭ МӨН ДУРТАЙ УЛС ТӨРЧ НЬ ИЙМ МЭДЭЭ ТАВЬ ГЭЖ ЗАХИАЛДАГ МӨН СЭТГҮҮЛЧ НАР НЬ ОРДОНД БАРАГ АМЬДАРДАГ ҮҮНИЙГ БОЙКОТЛООД АТГ ШАЛГУУЛЬЯ ЭНЭ САЙТААС ИХ ЮМ ГАРНА ШҮҮ ЯГ ЭЗЭНТЭЙГЭЭ ТААРСАН БАЛИАР ГАЗАР

Avatar

Иргэн 2025-10-09 122.201.31.116

Ер нь энгийн иргэд бүгд л харж байгаа. Бүх шүүгчид хэн нэгний захиалгаар ажилдаг гэдгийг. Солонгсийн The KING гэдэг кино шиг.

Avatar

Үх 2025-10-09 202.9.47.40

Эднийг дайлаар мордож цөмий нь талах хэрэгтэй байгаа юм.

Avatar

Мөнх 2025-10-09 66.181.190.211

Худал ярих нь монголын төр засаг, шүүх цагдаа ер нь бүх л зүйлд ердийн хэм хэмжээ болжээ. Энэ ыол улс үндэстэн сөнөх, гэр бүл сарних, ирээдүй хойч үеэ дордуулж, доройтуулахын үндэс дээ.
Шүүгч бусдын нөлөөнд байдаг гэдгийг бүх хүн өдөр тутамдаа харж сонсож мэдэрч бгаа ш дээ.

Avatar

Хахаха 2025-10-09 202.9.47.40

Шүүх гэж байхгүй, МАН-ын онцгой эрхэт комисс байна, бүх хэргийг унтрааж, бусад улс төрийн хүчнүүдэд Гэндэн-Дэмидийн эсэргүү бүлгийн хэмээх зохиомол хэрэг үүсгэн устгадаг.

Avatar

Del 2025-10-09 202.55.188.43

сайхан ш*** юмаа

Avatar

Гөлөг 2025-10-09 103.212.118.210

Яаж ингэж ам хэл нь эвлэрч шааж чаддаг байна аа

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.189.122

Эвлэрэх битгий хэл бүр учиргүй дүрдээ ороод яриа өгөөд байна

Avatar

ЗАЙЛ 2025-10-09 202.9.46.135

ТЭГЭЭД ЯАГААД САЯА БАЯН АЙЛУУДЫН ХҮҮХДҮҮД ДЭЭР ТИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН ЮМ ЖҮЖИГ ЮМ ҮҮ

Avatar

Нэргүй 2025-10-09 157.15.7.108

Авилгалд идэгдсэн, илжирч ялзарсан шүүгчид ичээсэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж