Энэтхэг: 20 жил хүлээгдсэн мега нисэх буудал ашиглалтад орлоо

Энэтхэг: 20 жил хүлээгдсэн мега нисэх буудал ашиглалтад орлоо

Энэтхэг: 20 жил хүлээгдсэн мега нисэх буудал ашиглалтад орлоо

Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй хотуудын нэг бол Энэтхэгийн Мумбай. Тус хотын Нави Мумбай олон улсын нисэх онгоцны буудлын ажил 20 орчим жил гацаж, хойшлогдож, хүлээгдсэний эцэст үүд хаалгаа нээлээ. Ачааллаа дийлдэггүй ганцхан нисэх буудалтай байсан хотын хувьд энэ бол том амжилт. Нави Мумбайг барихын тулд уул толгодыг тэгшилж, голын урсацыг өөрчилж, гуу жалгануудыг гүүрлэн холбосоор ийнхүү олон жилийг үджээ.

Тус нисэх буудал ашиглалтад орсноор эхний ээлжинд жилдээ 20 сая зорчигчийг нэг терминалаар хүлээн авна. Энэ нь одоо байгаа Чхатрапати Шиважи Махараж олон улсын нисэх онгоцны буудлын ачааллыг хамаагүй хөнгөлөх юм. Чхатрапати Шиважи Махараж нисэх буудал 2019 онд 48.83 сая зорчигч хүлээн авч байсан бол өнөөдөр энэ тоо 54 сая хүрээд байна. Ачаалал ихтэй тул нислэг хойшлох, дараалалд удаан зогсох, хөл гишгэх зайгүй шахцалдах нь тус нисэх буудлын хувьд энгийн дүр зураг болсон.

Нави Мумбай нисэх буудлыг 2032 он гэхэд дөрвөн терминалтай болгохоор төлөвлөж байна. Ингэснээр жилдээ 90 сая зорчигч хүлээн авах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, Мумбайн нисэх буудал Лондон, Нью-Йорк, Дубай зэрэг хотынхтой эн зэрэгцэнэ.

Энэтхэг улс 2014 онд нийт 74 нисэх буудалтай байсан бол өнөөдөр 160 гаруй болжээ. Нави Мумбай нисэх буудал нэмэгдсэнээр Энэтхэгийн үйлдвэрлэгчид Европ, Ойрхи Дорнодтой худалдааны хувьд илүү дөт замаар холбогдох боломжтой болно. Мөн энэтхэг загасчид бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд илүү хурдтай нийлүүлэх болно.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б 2025-10-09 103.229.121.26

Хүмүүс нь ядуу байхад Мега төсөл хэрэгжүүлж дараа нь халаасны хулгайд их өртгө.

Avatar

Зочин 2025-10-09 202.126.89.217

Монголыг муулдаг хүмүүст хэлэхэд Монголоос дор орон байдаг юм шүү, жишээ нь энэтхэг

Avatar

ИРГЭН 2025-10-09 66.181.180.193

Аймшигтай үхлийн орон шүү!! Стандарт гэж юуу ч байхгүй аймшигтай

Avatar

Нэргүй 2025-10-09 43.242.242.59

Сайхан юмаа. Бусад орнууд мега төсөл ярьж улмаар түүнийгээ хэрэгжүүлдэг ухаантай ард түмэнтэй юм. Монголчууд бол мега төслийг эрс эсэргүүцдэг. Учир нь мега төслөөр халхавчлан дарга нар нь мөнгө иддэг гэж байгаа юм. Тийм болохоор монголд мега төсөл хэрэгжих боломжгүй. энэ тухай яртх ч хэрэггүй. Оюун-Эрдэний засгийн газар 14 мега төсөл яриад ард түмэн нь эрс эсэргүүцэж тийм зүйл байхгүй гэсэн. Тэгээд засгийн газар огцорсон. Ард түмэн "огцор" хөдөлгөөн өрнүүлж тэднийг огцруулсан. "No Mega"

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.191.66

ард түмэн ч гэж дээ, явуулгаар хөдөлдөг хэдэн хүн л эсэргүүцсэнштээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж