Х.Баттулга ба түүний багийнхны нүүрсний гэрээ ил болов

Х.Баттулга ба түүний багийнхны нүүрсний гэрээ ил болов

Х.Баттулга ба түүний багийнхны нүүрсний гэрээ ил болов

Засгийн газар өчигдөр /2025.10.09/ өмнөх Засгийн газрын улсын нууцад авсан байсан нүүрсний гэрээнүүдийг ил болгосон нь Х.Баттулга ба түүний багийнхны бас нэгэн үнэн төрийг илчилсэн үйл явдал болж хувирч байна.

Улсын нууцад авсан байсан нүүрсний 39 гэрээнээс 31 нь “Бодь” группэд хамаарч байгаа юм. Энэхүү нууц гэрээнд туссанаар “Бодь групп” дангаараа 22.5 сая тонн нүүрсний гэрээ байгуулснаас 8.2 сая тонныг нь өмнөд хөрш рүү экспортолсон байна. Нүүрсийг нэг тонныг нь 200 ам.доллараар борлуулсан гэж бодвол 1.6 тэрбум долларыг аль хэдийнэ халаасалсан байна. Гэтэл барьсан төмөр зам нь мухар. Монголын ард түмнийг ингэж доромжлох эрх хэнд байна гэж эдийн засагч Р.Даваадорж нүүр номоороо дамжуулан бухимдлаа илэрхийлэв. Мөн "Нүүрсний нууц гэрээнээс харвал Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийн алджээ. Нийт 39 гэрээ ил болжээ. Арай ч дээ. 2019-2022 онуудад хийсэн гэрээнүүд. Сая сая тонноор нууцалж байгаад гаргаж байж дээ. Үүнээс 26-г нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 600 ам.доллар хүрч байсан 2022 онд хийжээ" гэж тодотгосон юм.

“Бодь” группын эзэн нь Д.Баясгалан. Д.Баясгалан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших хугацаанд хамгийн их ойр нөхөрлөж, улмаар Засгийн газраар дамжуулан нүүрсний экспортын төмөр зам барих шийдвэрийг гаргуулж байв.

Энэ шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргасан. Гэвч асар их хөрөнгө гаргаж бариулсан төмөр зам мухар болж, таарсан. Одоо тэгтэл араас нь нүүрсний асар өндөр дүнтэй оффтейк гэрээ нь ил болж байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулга ба түүний багийнхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахгүйн төлөө байдаг чадлаараа зүтгэсний бас нэг утга учир нь нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой байж болзошгүй болж байна.

Мөн Г.Занданшатарын танхимыг унагах ажиллагаанд Х.Баттулга ба түүний багийнхан оройлон оролцох болсон. Учир нь, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжиж байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонхи нь Х.Баттулга гишүүний талынхнаас бүрдсэн. Энэ танхим унавал Х.Баттулга дагуулаад хамаарал бүхий Засгийн газраа байгуулна гэдэг яриа саарал ордонд түгэх болсон нь нүүрсний оффтейк гэрээнээс гадна дахиад асар олон нууц бизнесийн гэрээ байгаа юм биш биз гэх хардлагад ч хөтөлж эхэлж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх саналыг хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гарах учиртай.

УИХ-ын чуулганаа тасалж, өвөлжин, хаваржин хөдөөгүүр давхисан УИХ-ын гишүүн Х.Баттулга ойрмогхоноос Төрийн ордноос салахаа больж, шинэ Засгийн газарт анхаарал хандуулах болсон нь дахиад хамаарал бүхий Засгийн газраа байгуулахад анхаарч байж мэдэх нь. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд  "Бодь" группын Д.Баясгалантай хамтран Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраар дамжуулж нүүрсний асар олон оффтейк гэрээ байгуулсан нь улсын нууцаас гаргасан гэрээнээс харж байна. Харин тэр шинэ танхимыг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан дахин байгуулбал бас л улсын нууц нэрээр бизнесийн гэрээнүүдийг далдалж, хулгайгаа хийхийг байг гэх газаргүй л юм.

Ардын намын гишүүд Засгийн газраа унагах гэж Төрийн ордонд хор найруулж гүйхийн оронд Х.Баттулга ба түүний багийнхны нүүрсний оффтейк гэрээгээр дамжуулан ямар их ажил амжуулсныг нягталж шалгахад анхаарахгүй бол мөдхөн тархин дээр чинь цахиур хагалж мэдэх нь ээ.

 

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.ЦЭНГЭЛ. 2025-10-09 203.91.115.45

Эдийн засагч Р.Даваадорж оо чи үнэхээр эдийн засагч мэргэжилтэй юм бол жаран тэрбумын хэрэг дөчин дөрвөн их наядын нүүсний хулгай Хятад эзэнтэй Оджаргалын 350сая ам долларын барьцаанд ухаа худаг орд тавьсан зэргийг бод ! !
Мухар төмөр зам тавьсан л гээд байх юм Монголчууд бид өөрсдийнхөө эзэмшдэг галт тэрэг явдаг замаа тавьсан цааш нь үргэлжлүүлээд цагаан хэрэм бүүр цаашлаад Бээжин хүртэл тавих гэж байтал Р.Даваадорж чи муу бөөс саад хийгээд байна ?!

Avatar

Нэргүй 2025-10-09 103.212.119.204

Эд нарыг 1 худагт нь хийж хөрөнгө хураа…

Avatar

Дорж 2025-10-09 103.29.144.170

2019-2020онд Баттулга,Занданшатар,Хүрэлсүх нар ҮАБЗ-д байсан.Оюун-Эрдэнэ хамаагүй ээ.Хоролмаа минь

Avatar

Хариулт 2025-10-09 202.126.91.26

Энэ гурваас гадна Оюун эрдэнийг засаглаж байхад 21 нууц гэрээнд гарын үсэг зурсан баримт байна.

Avatar

Баяраа 2025-10-09 124.158.109.194

энэ 2 ямар хамаатай юм! ман-хан л цусалсан !

Avatar

Зочин 2025-10-09 66.181.187.77

Оффттейк гэрээг засгийн газар санал болгосноор төрийн гурван өндөрлөг ҮАБ ын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэдэг гэж байгаа. Тэгвэл энэ гэрээнүүд У Хүрэлсүх , Г . Зандан шатар , Л. Оюун эрдэнэ , Х. Баттулга нартай холбоотой оффттейк гэрээнүүд гэж ойлгож болох юм байна. ХОРОЛМАА АВГАЙ ХОРОЛМААТАЙДААД ганц хүний нэр бичээд байдаг нь сонирарлтой л юм. Бүгдийг нь мл бичиж баймаар юм аа . Хэнийг нь нууж хэнийг нь ил нэрлэдэг юм бол доо.

Avatar

Нэргүй 2025-10-09 202.21.125.22

ийм их баримт нотолгоо дэлгэгдээд байхад хулгайчууддыг яагаад сул чөлөөтэй явуулаад байна аа

Avatar

Нэргүй 2025-10-09 59.153.113.74

БОДИЙН БҮХ БИЗНЕСЭЭС ТАТГАЛЗЬЯ

Avatar

Иргэд олон нийтээс 2025-10-09 202.126.91.139

арчаагүй хулгайчдын төр болжээ..одоо шууд ордон дотор Баттулга Амарбаясгхлан ОюунЭрлэнэ 3 ыг баривчилж хорьж байгаад төрийн ажилаа амар тайван явуулдааа…эрх мэдэл Eрөнхийлөгч Засгийн газар Их хуралд бүрэн байгаа шүүдээ…Зоригтой хөдөлж улс орноо аврах цаг ирждэээ..давраабал крёмлийн дэмжлэгтэй хорлон сүйгтгэгч Жэнкостуудад улс орноо алдана шүүү…

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.189.122

Энэ муусайнуудыг Монгол төрөжс далд оруулөх хэрэгтэй

Avatar

Зочих 2025-10-09 103.168.34.170

Энэ нууцаас гарсан бүх баримт мөн үү, эсвэл өөрт хэрэгтэйг нь нууцлаад замаас зайлуулах хэсгийнхнийг ил зарлав уу

Avatar

Л.Цэнгэл. 2025-10-09 203.91.115.39

За яахав нусгайнууд (МАН ынхан ) ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг хааж байгаад epөнхий сайдынхаа суудлыг булаацалдаж байхад
Монголчууд бид хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын эчнээ epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Х.Баттулга-ын ачаар ухаажин хүчирхэгжиж 《АРДЧИЛСАН ИХ МОНГОЛ УЛС 》болсон.

Avatar

Зочин 2025-10-09 66.181.189.104

Гол эздийг зөв олж тогтоож тодорхой баримттай ярихгүй бол Нямдорж ч гэх шиг, Н.Энхбаяр ч гэх шиг бүхнийг хамруулж ярьж замхруулан гэж байна

Avatar

Нэргүй 2025-10-09 203.91.115.45

За яахав ингээд ч нэг их үр дүнд хүрэх нь юу л бол. Гол нь үүгээр бас нэг зүйл ил боллоо. Хулгайг ганцхан Ман хийдэг юм биш байна. Ан, бас Баттулга мэтийн хувь хүмүүсийн бүлэглэл хийсэн байна. Гэх мэтээр цааш явна. Баттулгаасаа Элбэгдорж руу орно, Элбэгдоржоос Нямдорж руу үсэрнэ. Нямдоржоос эргээд Энхбаяр дээр ирнэ гэх мэтээр чөтгөрийн тойрог үргэлжлэх нь.

Avatar

зочин 2025-10-09 66.181.160.9

Голомт, Төмөр азмыг санхүүжүүлсэн байх ?!!..Тэгээл мөнгөө олж авхын тулд нүүрс авч зарсан байх ?!..Буруунч юу байхав..
Харин мухар төмөр зам бол ТӨРИЙН ШИЙВЭР !!!!..

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.186.218

За битгий тэнэгтээд бай. Жонхуугийн бөгсний алчууруудад өнцөг олдохгүй хэцүү байна уу?

Avatar

Нэргүй 2025-10-09 59.153.114.158

төмөр замыг голомтоос өөр хийж чадах компани байхгүй ш дээ

Avatar

иргэн 2025-10-09 59.153.84.210

sanhuujuulsen munguu avch huvaadag ch yum biluu hen medeh be dee hardah erh bn shuu

Avatar

Mal sdaad 2025-10-09 66.181.183.134

maltaad mal tsarailsan mulgui logictoo itgeed suugaad bai!

Avatar

Нэргүй 2025-10-09 103.80.211.42

GENCO bol adgiin hulgaich.TMC iin bolovsroltoi neg muu hulgar mon ih davarch bainaa.OROSIIN NOHOI

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.176.37

Украины нам, төрд гүн шингэж, төрийн бодлогыг нь Оросын зааснаар чиглүүлж байсан В.В.Медведчук гэгч Оросын тагнуулыг Украины тагнуулын албан баривчлан цагдан хориод байхад нь Путин Орост олзлогдсон Украины цэргүүдээр сольж аваад нутагтаа "хадгалсан"!!! Монголын төр засаг Х.Баттулгыг яагаад "далд хийж" чадахгүй ил цагаан доромжлуулаад хорлогдоод зүгээр хараад дальдчаад сууна вэ??!! Хүрэлсүх нээнтэггүй юм бол хүчний байгууллагаа хөдөлгөөд дараад аваачээ, энэ таахай карданыг!!!

Avatar

энхээ 2025-10-09 202.9.40.237

Ийм гэрээ гэж улс эх оронд хохирол учируулсан улс ингээд дураараа явж болдог юм уу. Арга хэмжээ авч улсаа хохиролгүй болгох шаардлагатай ЗАСГИЙН ГАЗАР болон ХУУЛЬ САХИУЛАГЧ нарт энэ хамаагүй юм уу.АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ

Avatar

Нэргүй 2025-10-09 202.126.90.205

Бодь груп Гашуун сухайт ТЗ барих гэрээг хэнтэй байгуулсан нь харагдахгүй бна, Оюунэрдэнийн өмнө Хүрэлсүх гэж ЕС байсан байхаа, эсвэл тэр үеийн ерөнхтйдөгч Баттулга гэрээ хийгээд байсан юм уу

Avatar

М.Амар настан. 2025-10-09 202.126.90.191

Богд Жавзандамба хутагт хэдийгээр түвд боловч Манжийн дарлалаас гарах тусгаар байдлын төлөө тэмцэлд нөлөөтэй оройлон оролцсоныг түүх гэрчилнэ.Тэгэхэд Х.Баттулга Монголд ТӨРЖ ӨССӨН мөртлөө яагаад монголчуудад өширхөөд байна.ТҮВД,ХЯТАДЫН э****з ХОЁР ДААНЧ МУУХАЙ ИХ НҮҮРС иджээ.Гэдэс дотор авах юмгүй хар болсон доо үхэх нь дээр.

Avatar

Нэргүй 2025-10-09 203.91.114.64

Боловсролгүй Төвд л дөө. Төвдүүд үеийн үед монголийг самарч ирсэн

Avatar

Нэргүй 2025-10-09 103.212.118.78

хэ хулгайчаа хулгайчаа гээд (кинон дээр гардаг билуу)

Avatar

Зочин 2025-10-09 103.111.68.3

Хятадын хараат болжээ

Avatar

Зочин 2025-10-09 66.181.185.191

Жeнко гайтай амьтан шүү. Оюунэрдэнийг атгачихсан их даналзаад бсан.Иймээс Оюун-эрдэнэ Адмиралд эрх өгөөд одоо Амарбаясгаланг хамгаалж үхэн хатан зүтгэцгээж бга даа.Амарбаясгалан,Оюун эрдэнэ,Жeнко нарын гарт Засгийн газрыг өгч болохгүй учир энэ бна даа.

Avatar

Нэргүй 2025-10-09 202.55.191.194

ЭНЭ НЭГ ДОЛИЙСОН ПИСДАЧ ЖИНХЭНЭ АЛУУР ЮМАА

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.184.39

Өүгд эрүүгийн онц хүнд гэмт хэрэгтнүүд ! Улсыг хохиролгүй болгож өр төлөөсийг нь төлүүл

Avatar

Нэргүй 2025-10-09 202.126.91.84

Баясгалан цэвэр хятад гаралтай хүн дээ.

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.176.37

Өвөө (ээжийнх нь төрсөн аав) нь 100 айл хавийн цэвэр хятад хүн байсан!

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.184.39

Монгол улсын дугаар нэш даснууд байна шууд цаазал

Avatar

Нэргүй 2025-10-09 43.242.242.59

АН-ынхан өөрийнхөө намын гишүүн бас намаас нь ерөнхийлөгч болж байсан хүнийг яасан их муулж хар пиар хийдэг юм бэ. Баттулга АН-ыг ялалтанд хүргэж байсан хүн мөнөөс мөн. Гэтэл Элбэгдоржтой таарамжгүй гэдгээр нь гул барьж дандаа муулах нь хүний ёс жудагт нийцэхгүй. Хүний олон хүнээ барьж идэхгүй. Хамт явж явчихаад араас нь хутга ш*** нь жудаггүй харагдаж байна.

Avatar

Иргэн 2025-10-09 66.181.184.36

женкод хулгай хийхийг нь зөвшөөрөх юм уу. тэр гэрээ чинь маш том луйврын гэрээ байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.181.135

ш****г хорол вэ

Avatar

Нараа 2025-10-09 202.126.91.254

Улс орноо хохиролүй болгож өгөөрэй.Гарсан бүх зардлыг нь Эргүүлэн Улсын ОРЛОГО БОЛГО

Avatar

АН-ын гжирийн гишүүн 2025-10-09 192.82.65.175

Заа ш** л даа, Баттулга наадахад чинь ямар ч хамаагүй. Тэгж ярьвал Энхсайхан Элбэг нар чинь эхлэлийг тавьсан тэдэнтэй холбогдоно шүү. Баттулга тэртээ тэргүй хийдгээ хийсэн хүн. Түүнийг мэрээд АН-д хохиролтой. АН одоо ядаж тогоондоо орцгоох хэрэгтэй. Элбэгдорж, Дорлиг, Энхсайхан, Да.Ганболд нарын гавъяа нь гэмээсээ илүү байсанч одоогийн ард түмний тархинд гамшиг болоод суучихсан. Тийм учраас дуугүй байсан нь дээр. Дээрх хүмүүсийг 100 жилийн дараа хүмүүс бахархана. Тиймээс тайван байцгаа.

Avatar

бөб 2025-10-09 103.212.119.149

Хэн нүүрс зөөхөд 1№р зэргийн төмөр зам хэрэгтэй гэж шийдсийн. Хэн ТЭЗҮ хийлгэсэн юм. Хэн тийм өндөр өртөг баталсан юм. Гүйцэтгэгч бол яахав дээ аль болох нь өндөр ашиг авахыг бодышд. Энэ намчид нь буруутай. Энэ улсад эзэн алга даа.

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.184.36

маш муу чанаргүй материалаар төмөр замыг барьсан.

Avatar

нэргүй 2025-10-09 59.153.84.210

төмөр зам барихад гүйцэтгэхэд оролцсон Баянхонгорын засаг дарга бсан нөхөр яагаав одоо УИХГ болсон тэр нөхөрт Женко бүр Хөдөлмөрийн баатар цол өгөө биздээ ккк

Avatar

Зочин 2025-10-09 192.82.65.103

Маш олон гэрээ ил болж байхад иймхэн зүйл нийтэлж байх гэж дээ. Чааваас даа

Avatar

Мөнх 2025-10-09 66.181.190.211

Дандаа исэлдсэн нүүрс гаргасан гэж бна ш дээ. Хятадууд исэлдсэн нүүрс (хог) биднээс худалдаж авах уу???
Үгүй ш дээ.
Баясгаланг баривчлах хэрэгтэй.

Avatar

Засаг унагах нүүрсний мафи 2025-10-09 66.181.161.186

За ямар гишүүд энэ мафийн гишүүп болж засгийн газрыг унагах гэж ородохыг харая.

Avatar

Нэргүй 2025-10-09 150.228.177.44

Өмнө нь Оюун-Эрдэнэ нууцаас гаргачихсан л даа

Avatar

зочин 2025-10-09 66.181.186.96

Ийм гэрээг тэр үеийн мөрдөгдөж байсан хууль журмын дагуу хийсэн юм байгаа биз дээ, Тэр хуулийг монголчууд бидний сонгосон УИХ-ын гишүүдийн олонхын саналаар л батласан юм байгаа биз дээ, Үүнийг одоо ил болголоо гээд хэн нэгэнд хариуцлага хүлээлгэн, хохирол алдагдлыг нөхөн төлүүлэх боломж байгаа юм уу, Ил болголоо гэж сүржигнээд л унтардаг, Хамгийн гол нь хууль тогтоомжуудаа дахин эргэн харж энэ мэт улс иргэдэд хор нөлөөтэй зүйлийг засч залруулахад онцгой анхаарах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-10-09 103.229.120.127

АМАРБАЯСГАЛАНГАА ШАЛГААЧЭЭ!

Avatar

зочин 2025-10-09 66.181.186.96

Амарбаясгалан гэхээсээ илүү нүүрсний хэрэгт холбогдсон бүх хүмүүсийг сайтар шалга, Гэхдээ хэвлэл мэдээллийн буруу ташаа нөлөөнд автаж хэт туйлширч гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй Ялангуяа энэ үймээн самууныг хортойгоор ашиглаж ,бусдыг гүтгэх хохироох оролдлогыг АН-ын дотор байгаа түрэмгий танхай зэрлэг балмад этгээдүүд маш их хийж байна, эх орончид болж жүжиглэж иргэдийг хуурахыг оролдож байна

Avatar

Нэргүй 2025-10-09 202.179.11.230

Odoo tegeed arga hemjee avaach. Gaslaad l uld tur hiigeed l suuh uu?

Avatar

Зочин 2025-10-09 66.181.185.118

Нэг ямарч боловсоролгүи галч , зураач наймаачингаас долоон дор Нам байх ч гэж дээ Түүнии санаа бодлогоор хөтлөгдөж яван гэлэг бол МАН -д гутамшиг юм биш үү

Avatar

зочин 2025-10-09 66.181.186.96

Сүйрч усдахад хүрсэн монгол орныг МАН сэргээн босгож,орос орны тусламжтайгаар хөгжих цэцэглэх нөхцлийг бүрдүүлсэн Өнөөгийн төвшинд хүргэх үндэс суурийг тавьсан, Чам мэт хулгайчдыг хүртэл төрж өсч өдий зэрэгтэй амьдрах боломжийг нээн өгсөн, Аль ч намд үл бүтэх хүмүүс шургалж нэр төрийг нь бузарлах явдал бий, Гэхдээ өнөө үед улс орноо зөв аваад явах ,иргэддээ ээлтэй нөхцөл бүрдүүлэх нам МАН-аас өөр алга, АН бол тэр даяраа луйварч хулгайч авилгачид, Ийм үл бүтэх этгээдүүдийн үүсгэсэн нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж