Мега төслүүд гэх мөрөөдлийн жагсаалт!

Мега төслүүд гэх мөрөөдлийн жагсаалт!

Мега төслүүд гэх мөрөөдлийн жагсаалт!

Бид улсдаа 14, хотдоо 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй. Тухайлбал, Засгийн газраас зарласан 14 мега төсөл хэрэгжсэнээр дөрвөн жилийн дараа Монгол Улсын ДНБ-ийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх учиртай.

Гэхдээ асар их хөрөнгө оруулалт, урт хугацаа шаардсан эдгээр төслийг хэрэгжүүлэх явцад боломж бүрдэхийн сацуу, бодит эрсдэлүүд ч зэрэгцэн тулгарч байна. Зарим нь бодит ажил болон хэрэгжиж эхэлсэн бол, зарим нь хөрөнгө оруулалт, байгаль орчин, нийгмийн хүлээлтэд “гацаанд орсон” хэвээр байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр 14 мега төсөл урьдчилсан байдлаар 100 гаруй их наяд төгрөгийн төсөвтэй гэж гарчээ. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн зардлыг жил бүр бууруулж, алдагдалгүй батлах ёстой. Гэвч Засгийн газар энэ түвшинд ажиллаж чадахгүй байгааг бид бүгд харж байна.

Засгийн газрын болон нийслэлийн мега төслүүдийн зураглалыг өнөөдөр /2025.10.09/ Нээлттэй нийгэм форум дээр судлаач А.Батпүрэв дараах байдлаар танилцууллаа.

Судлаач А.Батпүрэв:

-Судалгаагаар өнөөдрийн байдлаар Засгийн газрын 14 мега төслөөс зургаа нь, нийслэлийн 14 мега төслөөс дөрөв нь хэрэгжиж эхэлсэн байна. Түүнчлэн хэрэгжилтийн бэлтгэл хийгдэж буй Засгийн газрын дөрвөн мега төсөл байгаа бол нийслэлийн таван төсөл байна. Харин судалгаа, төлөвлөлтийн шатанд Засгийн газрын дөрөв, нийслэлийн 14 мега төсөл байна.

Тодруулбал, дараах төслүүд хэрэгжиж эхэлсэн байна. Үүнд:

  •  Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам
  • Газрын тос боловсруулах үйлдвэр
  • Ураны төсөл
  • Зэс боловсруулах цогцолбор
  • Гангийн цогцолбор
  • Эрдэнэбүрэнгийн 90 мат-ын усан цахилгаан станц
  • "Баянхошуу хот" орон сууцжуулах төсөл
  • "Сэлбэ хот" орон сууцжуулах төсөл
  • "Эмээлт" эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц
  • Дүүжин замын тээвэр
  • Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам

Угтаа эдгээр мега төслүүд бодитоор хэд нь хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлэл ил тод байх ёстой. Гэтэл Засгийн газрын болон нийслэлийн ердөө нэг нэг төслүүд жил бүрийн тайлангаа ил тод, нээлттэй байршуулсан байна. Бусад төслүүдийн тухайд ямар нэгэн веб сайт, мэдээлэл авч болохуйц эх сурвалж байхгүй байна. Эдгээр томоохон төслүүдэд Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэх ёстой. Гэтэл ердөө Засгийн газрын дөрвөн төсөл, нийслэлийн гурван төсөл дээр л дээрх үнэлгээ хийгдсэн байна. Бусад төсөл дээр энэ үнэлгээ хийгдсэн үү, тийм бол хаана байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн эдгээр төслүүдэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан юм уу, тэр нь хэн юм бэ гэдэг нь маш чухал. Үүн дээр гэхэд л Засгийн газрын зургаан төсөл, нийслэлийн гурван төсөл л төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан, энэ компани ажиллаж байгаа гэх мэдээлэл нь нээлттэй байна.

Мега төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явц өөрөө тодорхой, хууль эрх зүйн суурьтай явах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдах ёстой байдаг. Энэ утгаар аваад үзвэл Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны баримт бичиг байх ёстой, үүнийг дунд хугацаанд буюу тав таван жилээр Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл гэж баталдаг. Гэтэл одоогоор Монгол Улсыг 2025-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичиг гэдэг зүйл байхгүй байгаа. Үүнийг уг нь өнгөрсөн жил батлах ёстой байсан.

Өөр нэг сонирхол татаж байгаа асуудал нь эдгээр төслүүдийн хэдэд нь Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ байгаа вэ гэдгийг харахаар Нийслэлийн 24 мега төслийн 12-т нь ТЭЗҮ болон заримд нь урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн 12-т нь огт байхгүй байгаа юм. Засгийн газрын 14 мега төслийн 10-т ТЭЗҮ хийгдсэн, дөрөвт нь байхгүй буюу мэдээлэл тодорхойгүй байна. Тиймээс эдгээр төслүүдийн төсөвт өртөг гэдэг зүйл зүгээр таамаглал болчхож байгаа юм.

Дүгнээд хэлэхэд, нэгэнт олон талын оролцоотой, том төсөвтэй, эдийн засагт нөлөөлтэй мега төслүүд хэрэгжүүлж байгаа бол үүнийг төлөвлөх, хуваарилах, эрэмбэлэх зэрэг бүх үе шатууд нээлттэй, хариуцлагатай байх ёстой. Гэтэл өнөөдөр бид олон том төслүүд зарлачхаад, зарим нэг нь ТЭЗҮ ч байхгүй болохоор ерөнхийдөө нэг мөрөөдлийн жагсаалт байдалтай харагдаж байна.

Түүнчлэн бодитой хэрэгжиж эхэлсэн хэсэг нь мэдээллийн хувьд хаалттай байгаа учраас наад зах нь тухайн төслийг ашигтай, ашиггүй гэж хэлэх боломжгүй байна. Тиймээс нэгдүгээрт төлөвлөлтийг сайжруулах, хоёрдугаарт ил тод байдлыг хангах, гуравдугаарт хариуцлага болон хяналтын механизмыг тодорхойлох, дөрөвдүгээрт санхүүгийн баталгаа буюу санхүүгийн суурийг сайжруулах шаардлагатай байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.176.37

Оюун-Эрдэнэ улс төрийн популизм хийхийн тулд улсын хүч боломжоос хэтэрсэн олон гоё төслүүдийг зэрэг зарлан бужигнуулж, улсын сан ихөмрөгийг шавхаж байна даа??!! Зарим нь (Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэр г.м.) угаас урьд өмнө эрт эхэлсэн хэрэгтэй төслүүд байна!!

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.177.135

Олон том мега төсөл жагсаасан нь Засагийн газар "унахгүй" гэсэн итгэл үнэмшиээс өөр юу ч биш…Хугацаа болон хөрөнгийн хувьд ямар ч бололцоо байхгүй, Сайхан хоолны нэр хэл-ваа, баа савхад-ваа гэдэгийн үлгэр…

Avatar

Нэргүй 2025-10-09 45.84.137.173

Нээлттэй нийгэм Соростой холбоотой хэвээр үү? олон улсад Сорос ыг сайн хүн гэж бичихгүй л байна даа.

Avatar

Иргэн 2025-10-09 202.21.126.30

Энэ нэг шаар үнэлгээ энэ тэр гэж баахан цаас цуглуулж хэдэн бор юм цохих зорилготой юм байх даа.

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.185.147

Том зорилт тавьж ажиллах ёстой уг нь. Ажил хийх гэсэн хүмүүсийн үйлдэл ийм байдаг. Дороо эргэлдээд явж байх юм биз дээ. Захаасаа хэрэгжээд явж байна. Нэг хэсэг нь зүтгээд нөгөө нь янз бүрийн нэр хэлээд цаагуураа идээд байдгийг таслан зогсоомоор. Үгүйсгэлээр амьдрагчид нийгмийн хөгжлийн чөдөр тушаа мөн

Avatar

АмьдрахАрга 2025-10-09 202.9.47.40

Хулгай, луйвар, шахаа, цавчаа, тендер авч идэх гэёэн л арга юм.

Avatar

Нэргүй 2025-10-09 43.242.242.59

Монголчуудад мега төсөл гэх ойлголт байхгүй. Байлгаад гаргаад ирэх юм бол ард түмэн нь хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Мега төслийн нэрийн дор хэсэг хүмүүс мөнгө идэж бас цавчих гэж байна гэж үздэг ард түмэн. Тийм болохоорх наад мега төслөө орхи. Оюун-Эрэдний засгийн газар 14 мега төслийн тухай яриад юу боллоо. Ард түмэн эсэргүүцэж улмаар засгийн газрыг огцруулсан.Хашрахгүй бас мега төсөл ярьж байгаад оюутангуудад алуулах гэж байгаа юм.

Avatar

dixyn 2025-10-09 169.133.250.254

gyilagchduin ylc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж