Techno: Бид илүү их бэлтгэл хийх хэрэгтэй байна

Techno: Бид илүү их бэлтгэл хийх хэрэгтэй байна

Techno: Бид илүү их бэлтгэл хийх хэрэгтэй байна

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 22 дахь улирал үргэлжилж байна. Өчигдөр/2025.10.08/ тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өндөрлөж, плей-оффд өрсөлдөх багууд тодорлоо.

Энэ онд оролцсон тэмцээн бүртээ л бараг дор хаяж хагас шигшээд шалгарч, тайзнаас буугаагүй "The MongolZ" баг өчигдөр Украины "NaVi"-д хожигдсоноор тэмцээнээс хасагдав. Саяхан дэлхийн чансааг тэргүүлж, гурван тэмцээний гранд финалд дараалан тоглоод байсан "bLitz"-ийн залуус Шведэд тааруу тоглосон.

Хоёрдугаар шатнаас аяллаа эхлүүлсэн "The MongolZ" баг эхний хоёр тоглолтдоо дараалан хожигдсон ч хасагдах аюултай хоёр тоглолтод хожин 2-2 гэсэн амжилттай болсон. Ийнхүү 2-2 гэсэн амжилттай хоёр баг учраа таарахад Украины баг илүүрхжээ. Тэд 2-0 гэсэн харьцаатай ялалт байгуулж, плей-оффд өрсөлдөхөөр болжээ.

"The MongolZ" багийнхны хувьд бэлтгэл тааруу байгаа гэдгээ хэлсэн. Тэд тэмцээн эхлэхээс өмнө гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, багаараа бэлтгэл хийгээгүй гэнэ. Тоглолтын дараа "Techno" ярихдаа "Бид илүү их бэлтгэл хийх хэрэгтэй байна" гэжээ.

Харин "NaVi"-ийн мэргэн бууч "w0nderful" тоглолтын дараа ярихдаа "Nuke үнэхээр амархан байлаа. Би өөрийгөө ингэж тоглоно гэж бодоогүй. Амархан байлаа. Гайхлаа. Хүссэн бүхнээ л хийж байлаа" гэв.

"The MongolZ" багийн тэмцээн нь аравдугаар сарын 15-нд Мальтад эхлэх "Thunderpick World Championship 2025″. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-09 202.21.126.90

Одоо тактикийн тоглолт хийж сурмаар байна. Дан ганц хувь ур чадвараар хол явахгүй шүү. Мөнгө сайн олж байгаа юм чинь мөнгөө төлөөд тактикийн сургалт авах хэрэгтэй. Багийн ажиллагаа хаяж болохгүй. Айлууд сул тал дээр нь тоглолт хийгээд байна.

Avatar

Зочин 2025-10-09 202.21.126.90

Эгогоо дараад зангидсан гар шиг бай.

Avatar

Ахмад 2025-10-09 66.181.176.78

зүгээрээ дараа ялаад л гараад ирнэ
аливаа юм ээлжтэй .Битгий сэтгэлээр уна

Avatar

Anny 2025-10-09 45.117.35.44

ez MongolZ, go home

Avatar

Нэргүй 2025-10-09 103.57.94.57

Za huuhefuudee beltgelee sain hiij ergej formdoo orood tohioldoliih bish dandaa yaldag avyaslag bag gedegee haruulaad og. Tegehgui ingej daraalj hojigdood baival yun delhiin shildeg bag amarhan archigdsna sh uu. Suuliin uyed haraad baihad dandaa ta nariin uyeiin zaluu avyaslag toglogch nar baguudad negdej huchii ni nemeed baigaa sh uu.

Avatar

Зочин 2025-10-09 101.100.178.98

Бие ээтоосны чинь гай одоо ахиж сэргэхгүй бацаануудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж