Маргааш Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр | News.MN

Маргааш Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Маргааш Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дэргэдэх Улстөрийн талаар хилс хэрэгт хэлмэгдэгсдийн Судалгааны төвөөс дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 18 жил болж байгаа аж. Харин улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Одоогийн байдлаар хэлмэгдээд цагаатгагдсан 17376 иргэнд төрөөс 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. 2010 оны эхний хагас жилийн байдлаар 41 хүнд 39 сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ.

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр буюу маргааш дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сонгинохайрхан ууланд байгаа хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон хүндэтгэл үзүүлэх юм байна.

Мөн энэ өдөр Улаанбаатар хотноо11.00-13.00 цагийн хооронд авто машинууд гэрлээ асаан, улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажээ.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж