Ж.Ганбаатар: 90 сая тонн нүүрс, 20 тонн алт гаргаж чадах уу Н.Учрал сайдаа

LiveЖ.Ганбаатар: 90 сая тонн нүүрс, 20 тонн алт гаргаж чадах уу Н.Учрал сайдаа

Ж.Ганбаатар: 90 сая тонн нүүрс, 20 тонн алт гаргаж чадах уу Н.Учрал сайдаа
14 : 40
2025-10-9

"Гоё нэртэй төслүүд санаачилж бэлэн мөнгө хэлбэрээр зах зээл рүү нийлүүлдэг"

УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан өглөө 10:00 цагт эхэлж 13:00 цагаас завсарласан. Улмаар 14:00 цагт дахин хуралдаж мөнгөний бодлогын талаар хэлэлцэж гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Монголбанкны хамгийн том бодлого бол инфляцийн тухай бодлого байгаа. Инфляцад хамгийн их нөлөөлдөг зүйл бол Засгийн газрын урсгал зардлаар дамжаад бэлэн мөнгө зах зээл рүү нийлүүлдэг асуудал. Засгийн газар маш гоё нэртэй төслүүдийг санаачилж бэлэн мөнгө хэлбэрээр зах зээл рүү нийлүүлдэг. Энэ нь сонгуультай холбоотой  гэж хэлж  болно.

Тухайлбал, 2024 оны хоёрдугаар сард ЭТТ компанийн 1072 хувьцааг нэг хүнд 350,000 төгрөг өгнө гэж тооцоод  тухайн үедээ 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллаж байснаас 3,9 их наяд төгрөгийг тараасан.

Гэтэл нэг тэрбум ам.доллароор 600МВ станц барих боломжтой байсан гэтэл бэлэн мөнгө хэлбэрээр тараагаад дууссан. Үр дүнд инфляци өссөн. Ийм гажуудсан тогтолцоо байна. Энэ янз бүрийн төслөөс хамгийн удаан хэр нь иргэдэд өгөөжөө өгч буй нь хүүхдийн мөнгө. Уг нь бол хүүхдийн мөнгийг бэлнээр дансанд нь хийх бус хөдөлмөр эрхлэлттэй холбож өгөх ёстой. Гэр бүл бүл нэмбэл эргүүлээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй. Нэн ядуу зорилтот бүлэг бий. Тэдгээр бүлэгтээ тусгай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Дотоодын үйлдвэрлэгч нараас хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг авдаг болох хэрэгтэй. Гэтэл бэлэн мөнгө тараахаар дотооддоо үлдэхгүй байна. Хүүхдийн мөнгийг хасах, хасахгүй нь чухал биш. Тиймээс бодлогоо хэрхэн зав болгох юм, хөдөлмөр эрхлэлттэй яаж уях юм. Мөнгөний бодлого талаасаа хэрхэн сайжруулах вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Лхагвасүрэн:

-Хүүхдийн мөнгө хүн амаа өсгөхзорилготой олон улсад байдаг зорилтот бүлгийг хамгаалах бодлогын арга хэрэгсэл. Монгол Улсын хувьд хавтгайрсан гэж хэлж болно. ОУВС-аас зорилтот бүлэгт нь чиглүүлээч ээ гэдэг зүйлийг хэлдэг. Судалгаагаар хүүхдийн мөнгө авч буй нийт гэр бүлийн 30 хувь нь хуримтлуулдаг бол 70 хувь нь хэрэглээнд зарцуулдаг гэсэн судалгааг бид гаргасан. Хүүхдийн мөнгө буусны маргааш архины борлуулалт болон хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт өсдөг гэдгийг зарим иргэд хэлдэг. Тэгэхээр шууд бэлэн мөнгө тарааснаар эерэг болон сул тал байна. Гэхдээ зорилтот бүлэгт зайлшгүй өгөх шаардлагатай. Гэхдээбодлогын хувьд өөрчлөлт хийх шаардлага бий" гэсэн юм. 

12 : 17
2025-10-9

Багш, эмч нарын цалинг 10 хувь нэмлээ гэхэд чанарын ялгаагүй болоод байна

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

-Тэрбээр, энэ удаагийн төсөв хүний хөгжлийг дэмжих ард түмний амьдралыг дээшлүүлэх төсөв биш байна. Төсөв бол ард түмний татвар. Иргэд төлсөн татвараасаа чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахыг хүсч байгаа.

Төрийн өмчийн сургуулийн 30 гаруй хувь буюу 230 мянга гаруй хүүхэд сургуулийн хүртээмжгүй байдлаас болж чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна.

Гэтэл энэ төсөвт сургуулийн хүртээмжийг нэмэх асуудал орсонгүй. Энэ асуудлыг шийдээч ээ. Дээрээс нь багш нарын цалинг нэмж 2,9 сая хүргэнэ гэсэн. Ингэхэд 1,6 их наяд төгрөг хэрэгтэй. Багш, ажилчдын цалинг нэмэх эх үүсвэрийг хаанаас, яаж гаргах юм. Алдагдалтай байгаа компаниудыг татан буулгана гэсэн энэ хэр дүнтэй, яаж хэрэгжих вэ?

Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Учрал:

-Жил ирэх тусам барилга байшингийн үнэ нэмэгдэж байна, зарим нь дуусдаггүй. Нэмж сургууль барилаа гэхэд цалингаас болоод боловсон хүчин байхгүй байна. Яг үнэндээ багш, эмч нарын цалинг 10 хувь нэмлээ гэхэд чанарын ялгаагүй болоод байна шүү дээ. Төсвийн хүрээн дээр нэмж өгье гэхээр тэтгэвэр тэтгэмжээсээ илүү гарахгүй байгаад байна. Тэгэхээр эхлээд төсвөө эрүүлжүүлье гэж байгаа юм. Төрд цалин хөлсний бие даасан хууль алга. Сонгуулиас, сонгуулийн хооронд ажил явахгүй байна. Нэлээд төвөгтэй байдалд байна. Гэхдээ төрийн ажил тасралтгүй явах ёстой. Багшийн хуулиа хэрэгжүүлээд 10 хувь гэлтгүй гүйцэтгэлээр нь нэмээд явах боломжийг эрэлхийлнэ.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Багш нарын цалингийн асуудалд яригдаж байгаа. Боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 108 сургууль, 95 цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих төслийг ажил хэрэг болгох яриа хэлэлцээр ид өрнөж байна. Сургуулийн тухайд Улаанбаатарын ачаалал ихтэй сургуулийг оруулж өгсөн. БЗД 25 сургууль шаардлагатай гэснээс 4-ийг, Хан-Уул дүүрэгт мөн 4 сургууль барихаар төлөвлөсөн. Ерөнхий хэлэлцээ хийсэн үүний дараа нь тусгай хэлэлцээр хийж нарийвчилж ярилцана. 

 

11 : 28
2025-10-9

"2026 онд гаргах 90 сая тонн нүүрсний 40 саяыг гэрээгээр баталгаажуулна гэж тооцож байгаа"

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

-Нэгдүгээрт, ДНБ-ний өсөлтийг таван сард оруулж ирснээсээ яагаад бууруулсан юм Эдийн засаг ,хөгжлийн яам. Нөхцөл байдлыг харахаар өсөх ёстой юм бишүү. Ямар үндэслэлээр бууруулсан бэ. Хоёрдугаарт, орлого 31 их наяд 600 тэрбум төгрөг гэж байна. Орлогоо 90 сая тонн нүүрс гэж та төлөвлөсөн байна Н.Учрал сайд. 90 сая тонн нүүрс гаргаж чадах уу. 20 тонн алт. Энэ хэмжээгээр гаргаж чадах уу. Дахиад төсөв өө тодотгохгүй юм байгаа биздээ. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Учрал:

-Бид өмнө нь батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд төсвөө батлах гэхээр төсвөө хэт өөдрөгөөр төсөөлсөн байсан. Маш бага хугацаанд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээрх унасан. ДНБ-ний өсөлтийг өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэл дээр 6 хувь гэж үзсэн байсан. Гэтэл 2025 оны эхний хагаст нүүрс олборолтын хэмжээ болон нүүрсний үнэ төсөөлснөөс доогуур гарсан.  Уул, уурхайн бүтээгдэүүний эксдортыг нэмэгдүүлэх чиглэлд тээврийн өртгийг бууруулсан. Улмаар тээвэр, логистикийн салбар огцом ахисан. 2026 онд дөрөвдүгээр сард төсвийн хүрээний мэдэгдэлд тооцоолсноор 80 ам.доллар гэж тооцож байсан. Дэлхийн зах зээл дээр үнэ хэлбэлзэж байгаа учир хэт их өөдрөгөөр төсөөлөөгүй. Эдийн засгийн өсөлтөд Хөдөө, аж ахуйн салбарыг нэлээн өсөлттэй байхаар тооцоолсон. Нүүрсний экспорт 2023 онд 69 сая тонн байсан бол 2024 онд 83 сая тонн байсан. Өнөөдрийн байдаар 64 сая тонн хүрээд байна. Тэгэхээр ирэх жил тоон хэмжээгээ 90 сая тонн хүргэхээр төлөвлөсөн учир ажлаа шахаж явна. 2026 онд гаргах 90 сая тонн нүүрсний 40 саяыг гэрээгээр баталгаажуулна гэж тооцож байгаа. 

10 : 05
2025-10-9

Эрх баригч намын асуудлаас болж төрийн бодлого гацаад байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой асуудлаар асуулт асуув. Тэрбээр, уг асуудалтай холбогдуулж ихэнх гишүүд эрэмбийн асуудал ярьж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын эрэмбийг төсөөлөхдөө яах юм, хэмжих нэгж нь ямар байх юм. Энэ асуудлыг удаа дараа ярьж байгаа. Энэ талаар Г.Лувсанжамц гишүүн хүртэл хэлсэн. Миний хувьд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шалгуур үзүүлэлт тогтоох юм уу, парламент тогтоох юм уу. Энэ асуудлыг огт шийдэгдэхгүй байна. "Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага"-аас Монголд гурван янзын зөвлөмж өгдөг. Тухайлбал, авлигыг бууруулахын тулд улс төрийг шүүх эрх мэдлийн шийдвэр гаргалтаас хол байлгах, төрийн өмчит компаниудыг цомхотгох, авлигаас ангид байлгаач ээ гэдэг. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх механизм нь тодорхойгүй. Сүүлийн өдрүүдэд С.Цэнгүүн гишүүнийг баалж, мушгин гуйвуулж байна. Гэтэл гол агуулга нь төсвийг үр ашигтай, зорилтот зүйлдээ зарцуулаач ээ л гэсэн. Харамсалтай нь эрх баригч нам ээлжлэн гарч ирж мэдэгдэл хийж байгаа нь улс, орны хөгжил гэхээс илүү намын даргын асуудлаа төрийн ордонд авч ирээд институт хоорондын хямралын хэмжээнд хүргэлээ. Та нарын энэ асуудлаас болж монгол төрийн бодлого гацаад явахгүй байна" гэлээ. 

Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал:

-Төсвийн хүрээг тусад нь хэлэлцүүлж үүндээ нийцүүлж төсвөө төлөвлөж, хэлэлцэж байгаа нь сайн жишиг. Хөгжлийн бодлогын хуульд зааснаар таван жилийн үндсэн чиглэлийг баталж үүндээ нийцсэн дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлаад ингээд жилийн төлөвлөгөөгөө баталж төсвөө өргөн мэдүүлдэг. Монгол төрийн бодлого тогтвортой байх ёстой. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын баталсан Хурдтай хөгжлийн зориг төлөвлөгөөг үргэлжлүүлнэ. Тиймээс Засгийн газрын хувьд цаг хугацаандаа ажлаа төлөвлөөд төсвийн хүрээгээ есдүгээр сарын 1-ний өмнө мэдүүлсэн. Мөн таван жилийн үндсэн төлөвлөгөөгөө ирэх долоо хоногт Засгийн газрын хурлаар оруулна. Аравдугаар сарын 31-нээс өмнө УИХ-д өргөн мэдүүлнэ. Улмаар, хүний хөгжлийн түвшин 0.7 оноотой байгааг 0,85 хүргэнэ. Мөн ДНБ-ний засаглалын үзүүлэлтийн дундаж эрэмбийг дээшлүүлнэ. Төрийн үйлчилгээний цахимжилтыг илүү сайжруулна. Энэ мэт тодорхой зорилтыг тавьсан. Авлигын индексийг мөн сайжруулна. Үүнд хэн хэрхэн оролцохыг тооцоолж дараа нь хариуцлагын асуудлыг ярина" гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-09 203.91.115.45

Цалин, тэтгэвэр нэмэхийн эсрэг бүх барааны импортын татварыг тодорхой хугацаагаар тэглэе. Энэ нь илүү дээр. Ард түмэн модоо барьлаа. Эдийн засаг элгээрээ хэвтлээ.

Avatar

Нэргүй 2025-10-09 203.91.115.45

Уржигдархан 55 сая байсан, хэдийдээ 64 сая тонн болчвоо. Гол нь энд бодлого гэж байна уу? Үнэ унаад байхад эх орныхоо баялагийг хог шиг гаргаж хаяад байх нь бодлого мөн үү? Тэрний оронд төсвийн цавчаа, салбаруудын хулгайг ил болгож эмхэлж цэгцлэе л дээ. Замаа алдсан байнашдээ. Дөнгөж өчигдөр нүүрсний хулгай ил боллоо. Дахиад ч цаана нь ҮАБЗ-өөс нууцалсан хулгай байгаа. Нууцаас гаргаагүй. Бүх салбарт үүрлэсэн хулгайг цэгцлэхэд л төсөв үр ашигтай гараад ирнэ. Төсвийг хөөсрүүлэх хэрэг байхгүй.

Avatar

Нүүрсний, Алтны, Оюу-Толгойн зэс алтны хулгай 2025-10-09 202.9.47.40

Амжихгүй, харин хулгай бол давшингуй амжилттай явж байна.

Avatar

Нэргүй 2025-10-09 43.242.242.59

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Лодойсамбуу нар нь өмнөх засгийн газрыг огцрулах үндэслэлээ тайлбарлахдаа гол нь улс орны эдийн засаг өөдлөхгүй байна, мөн ард түмний амьдрал муудлаа гэдэг үндэслээр гарын үсэг зуруулж огцруулсан. Гэтэл улс орон ард түмний амьдрал бахь байдгаараа байхад яагаад сайхан болчихсон юм шиг засгийн газрыг огцруулах тухай ярихгүй, гарын үсэг зурахгүй байна вэ. Маш их гайхаж байна

Avatar

Нэргүй 2025-10-09 103.229.122.235

Гайхах юу байхав. Өмнөх ЗГ бараг Хүрэлсүхийнхтэй нийлээд 8 жил ажилласан. Ард түмний амьдрал доройтсон. Одоогийн ЗГ дөнгөж 4 дэх сардаа орж байна. Өмнөх ЗГ-ийн 5-8 жилд нураасан ажлыг 0.4 -ний хувьтай тэнцэх хугацаанд засаж амжих вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж