Монгол Улсад алхам тутамд хүний эрх зөрчигдөж буйг 2025 оны хагас жилийн мэдээлэл дээрээс харж болно. Тодруулбал, Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-т хүний эрх зөрчсөн зөрчлийн мэдээлэл нийслэл, дүүргээс 920, аймаг орон нутгаас 276 буюу нийт 1199 өргөдөл, гомдол хүлээн авч холбогдох ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд гомдол, мэдээллийн мөрөөр 30 удаагийн, Комиссын гишүүний санаачилгаар 141 буюу нийт 171 удаагийн хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр ХЭҮК-ын зөвлөмж нэг, Комиссын гишүүний 47 зөвлөмж, Комиссын гишүүний 23 шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажилсан байна. Түүнчлэн хууль тогтоомж, эрх зүйн 36 актад 124 санал хүргүүлсэн бол 20 судалгаа, дүн шинжилгээний найман ажил гүйцэтгэжээ.
Мөн ХЭҮК 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 241 удаагийн 402 цагийн сургалтад 14550 оролцогчийг хамруулж, 947 иргэнд хүний эрхийн зөвлөгөө мэдээллийг олгоод байгаа юм. Албаныхны мэдээлж буйгаар хүний эрх орон нутаг хамгийн өндөр зөрчигдөж байгаа нь сургалтын явц болон өргөдөл, гомдлоос харагдаж буйг анхаарууллаа.
Нэг үгээр Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан 18 эрх төдийлөн мөрдөгдөхгүй байна. Тодруулж хэлбэл, Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлд, Амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй, сурч боловсрох эрхтэй, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэх мэт 18 эрхийг тусгаж өгсөн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Үндсэн хуулиар олгогдох эрх зөрчигдөж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Монгол Улсын хүний хөгжлийн индекс /ХХИ/-ээр 2023 байдлаар 0.747 байсан ба нийт 193 улс орноос 104-д эрэмбэлэгдэж, хүний хөгжил өндөр улс орны ангилалд багтсан. Аливаа улсын тэгш бус байдал өсөхөд хүний хөгжлийн бууралт нь мөн өсдөг. 2023 оны байдлаар Монгол Улсын ХХИ-ийн тоон үзүүлэлтийг тэгш бус байдлаар хорогдуулбал 0.647 болж, хэмжээснүүд дэх үзүүлэлт 13.39 хувиар буурч байна.

3,593.62






















































Холбоотой мэдээ