Газын зурваст энх тайвныг тогтоох тухай Дональд Трампын санаачилсан 20 зүйлт энхийн төлөвлөгөөний хүрээнд талууд Египетэд уулзаж, гурван өдрийн турш яриа хэлэлцээ хийсэн билээ. Яриа хэлэлцээний үр дүнг хараахан зарлаагүй байхад талууд 20 зүйлийн бараг бүх хэсэгт нь санал зөрөлдсөн гэж эх сурвалж мэдээлж байв.
Тэгвэл Израиль болон Хамас хэн хэн нь энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Трамп энэ талаар "Truth Social" хаягаараа жиргэхдээ "Талууд энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурцгаасан гэдгийг бахархалтайгаар мэдэгдье. Энэ нь БҮХ барьцааны хүн тун удахгүй суллагдана гэсэн үг. Хүчтэй, ганхашгүй, мөнхийн энх тайвны эхний алхам болгож Израилийн арми цэргүүдээ тохиролцсон шугам хүртэл эргүүлэн татах болно. Талуудад ялгалгүй шударга хандана. Араб, муслим ертөнц, Израиль, бусад хөрш орон, АНУ гээд хэн бүхний хувьд АГУУ өдөр болж байна. Энэхүү түүхэн үйл явдлын төлөө хамтран ажилласан Катар, Египет, Туркийн зуучлагчдад талархлаа. ЭНХИЙГ САХИУЛАГЧИД БОЛ БИДЭНД ИРСЭН ИВЭЭЛ!" гэжээ.
Хэлэлцээрийн эхний үе шат хэрэгжиж эхлэх болсонд барьцааны хүмүүсийн ар гэр баяртай байна. Барьцаалагдсан Матан Зангаукерын ээж Эйнав Зангаукер "Энэ бол миний баярын нулимс" хэмээн нулимс дуслуулжээ.
Барьцааны хүмүүсийг энэ амралтын өдрүүдээр суллах төлөвтэй байна. Чухам хэдний өдөр, хэдэн цагт гэдэг нь Израилийн кабинетын шийдвэрээс хамаарна.
3,593.62





















































Нэргүй 2025-10-09 103.57.94.171
Израйль,Хамасын удирдагчид харгис хатуу, дайнч түрэмги йлэгчид ч гэсэн бас жаахан жаахан эрүүл ухаан гаргаж ча даж бнаа шүү. Харамсалтай нь энхрий хайрт хойд хөрший маань удирдагч фашист-чекистээс л эрүүл ухааны үртэс ч цухуйхгүй юм даа, ламаасан !!!
Нэргүй 2025-10-09 178.174.229.45
EHLEED HUMUUSEE AVAH HTEI . DARAA N HAMASIIG BUGDIIG ALAN USTGANA DAA GOYO