Японы шинэ цагийн ТӨМӨР ХАТАГТАЙ

ХҮМҮҮС

Японы шинэ цагийн ТӨМӨР ХАТАГТАЙ

Японы шинэ цагийн ТӨМӨР ХАТАГТАЙ

Баронесса Маргарет Тэтчерыг хүндэтгэдэг Санаэ Такаичигийн зорилго тодорхой байсан. Тэрбээр хоёр удаа ялагдал хүлээсэн ч эцэст нь Японы "Төмөр хатагтай" болж чадлаа. Энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдож, тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд болох нь замнал нь тодорсон Санаэ Такаичиг онцолж байна.


Хүнд металл хамтлагийн бөмбөрчнөөс телевизийн нүүр царай, засгийн газрын сайдаар ажиллаж байсан Санаэ Такаичи эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэж, ажилласаар байх болно гэдэг том амлалтыг өгсөн. Түүний улс орноо чиглүүлэх зам бартаагаар дүүрэн байна. Инфляци, цагаачдын хөдөлгөөнөөс эхлээд хүн амын төрөлтийн тоо багассан зэрэг асуудлаар дүүрэн Япон улс өдгөө Такаичигийн ур ухаанаар чиглүүлэгдэх нь тодорхой боллоо. 1961 онд Нара мужид Такаичигийн гэр бүлд мэндэлсэн охин нь өдгөө Азийн тэргүүлэх хөгжилтэй орныг удирдана гэж оффисын ажилтан аав, цагдаа ээж нь мэдээгүй нь лавтай. Бага насандаа улс төрөөс хол өссөн Такаичи өсвөр насандаа найзуудтайгаа хамтран хүнд металл урсгалын хамтлаг байгуулсан. Хамтлагийн бэлтгэлийнхээ үеэр үргэлж цохиураа хугалдаг байснаас шинэ цохиуртай явдаг байжээ. Түүнчлэн Такаичи усанд шумбахаас гадна машинд их сонирхолтой байсан. Түүний хайртай Тоёота Супра өдгөө Нара мужийн музейд хадгалагдаж буй.

Улс төрд орохоосоо өмнө Такаичи хэсэг хугацаанд телевизийн хөтлөгчөөр ажилладаг байжээ. Харин 1980-аад онд АНУ-Японы худалдааны хэлэлцээ дээд шатандаа хүрэх үед тэрбээр улс төрийг сонирхож эхэлсэн аж. АНУ-ын Японы талаарх ойлголтыг мэдэж авах гэж Такаичи Японыг шүүмжилдэг гэдгээрээ алдартай Конгрессын гишүүн, Ардчилсан намын Патрисия Шрөдерийн албанд ажиллах болсон байна. Эл үеэр тэрбээр америкчууд хэрхэн Япон, Хятад, Солонгосыг нэг ижил үндэстэн гэж тодорхойлдогийг мэдэрчээ.

Үүнээс "Япон өөрийгөө хамгаалж чадахгүй бол үргэлж АНУ-ын гүехэн үзэл бодлыг тэжээх болно" гэж Такаичи дүгнэсэн байна.

Улмаар Такаичи 1992 онд парламентын сонгуульд бие даан нэр дэвшсэн ч ялагдсан. Гэсэн хэдий ч улс төрд орж, эх орноо хамгаална гэх зорилгодоо үнэнч байсны хүчинд жилийн дараа парламентад суудал авч, 1996 онд Либерал ардчилсан намд элссэн байна. Энэ үеэс хойш 10 удаа парламентын гишүүнээр сонгогдож, ганцхан удаа л ялагдсан. Мөн намынхаа консерватив үзэлтэй хүмүүсийн нэг гэдгээрээ алдартай болжээ. Өнгөрсөн хугацаанд Такаичи Эдийн засаг аюулгүй байдлын сайд, Худалдаа, аж үйлдвэрийн сайд, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан тул туршлагатай нэгэн гэж тодорхойлогдож байна. Тэрбээр 2021 онд Либерал ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж байсан ч Фумио Кишидад ялагдсан. Дараа нь 2024 онд дахин намын даргад өрсөлдөж, эхний шатны санал хураалтад тэргүүлсэн ч Шигэрү Ишибад ялагджээ. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй гурав дахь удаагаа өрсөлдөж ялалт байгуулав. Такаичигийн тууштай зан л түүнийг Японы түүхэнд бичигдэн үлдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юм.

Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр сургуулийн хүүхдүүдэд хандан “Миний зорилго бол төмөр хатагтай болох” гэж хэлж байжээ.Такаичи бол барууны үзэлтэй улстөрч юм. Тэрбээр гэрлэсэн эмэгтэйчүүд нөхрийнхөө овгийг авахыг дэмждэг бөгөөд ижил хүйстний гэрлэлтийн эсрэг байр суурьтай. Гэсэн хэдий ч сүүлийн үед түүнийг илүү зөөлөн үзэл сурталтай болсон гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна.

 Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрбээр хүүхэд асрагчийн төлбөрийг татварын хөнгөлөлтөд хамруулах санал дэвшүүлсэн. Мөн ажилчдынхаа хүүхдийг харж ханддаг байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх санал гаргасан.

Ажиглагчдын дүгнэсээр, Такаичигийн бодлогууд нь гэр бүл болон хувийн туршлага дээр тулгуурласан. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг үйлчилгээг сайжруулах, гэрийн үйлчлэгчдийн хөдөлмөрийн үнэлэх болох өндөр настны асаргаа сувилгааг сайжруулахыг дэмждэг.

Такаичи нэгэн ярилцлагынхаа үеэр "Би амьдралынхаа туршид гурван удаа сувилах, асрах ажил хийж, туршлага хуримтлуулж байсан. Тийм ч учраас асран халамжлах, хүүхэд асрах, сургуульд явахаас татгалзсан зэрэг шалтгаанаар ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн тоог бууруулах болно гэж шийдсэн. Хүмүүс карьераа орхих шаардлагагүй нийгмийг бий болгомоор байна” гэж хэлж байжээ. Талийгаач Шинзо Абэгийн ивээн тэтгэгч байсан тэрбээр төсвийн өндөр зардал, хямд зээлийн талаарх "Абеномикс"-ийн эдийн засгийн алсын харааг сэргээхээ амласан.

Такаичи мөн тус улсын Өөрийгөө хамгаалах хүчинд довтлох чадвартай байхыг хориглосон үндсэн хуулийн хязгаарлалтыг сулруулахыг уриалдаг.

Либерал ардчилсан нам 1955 онд байгуулагдсан цагаасаа хойш Японы улс төрд ноёрхож ирсэн боловч одоо эдийн засаг удааширч, хүн ам зүйн уналт, нийгмийн сэтгэл ханамжгүй байдлын улмаас байр сууриа алдаж байна. Такаичи намын баруун жигүүрт харьяалагддаг бөгөөд түүнийг намын даргад нэр дэвшүүлснээр хэт барууны Сансейто намыг сонгох болсон консерватив сонгогчдыг эргүүлэн татна гэж Либерал ардчилсан нам найдаж байна. Сансэйто нь "Япон анхдагч" гэсэн уриа лоозон барьж, парламентад 15 суудалтай болж, консерватив сонгогчдыг татсан байдаг. Харин Либерал ардчилсан нам парламентын хоёр танхимд олонхын байр сууриа алдаад тодорхой хугацаа өнгөрч байна.

Такаичи санал хураалтын эхний шатанд ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ "Бид үндсэн дэмжигчид, консерватив үзэлтнүүд болон намын гишүүдээс хатуу шүүмжлэл хүлээж авсан. Японы одоо болон ирээдүйн төлөө Либерал ардчилсан нам өөрчлөгдөх ёстой. Бид үндэсний эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьж, улс орныг тэнцвэртэй байлгана" гэж онцлон тэмдэглэсэн юм. Парламент түүнийг аравдугаар сарын 15-нд ерөнхий сайдаар баталгаажуулах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

forum nuystali, bce.#; 2025-10-09 169.133.250.255

Mangar Xylfaich

Avatar

bmagazune kapcyltai shoroo tynaj, pober cpijwor.drb 2025-10-09 169.133.250.255

seg saxisang tuvnuig baliar duildgyiozgaa.&;

Avatar

ytasaan #; 2025-10-09 169.133.250.255

– drevni, +only? opasnie Kamer phonoor outside.

Avatar

@ gadaad dotood, FOTO, gadni sait #A -6? 2025-10-09 169.133.250.255

– kod #;

Avatar

X&&&&&&i 2025-10-09 169.133.250.255

gadargyy

Avatar

Нэргүй 2025-10-09 202.9.47.95

Урьдчилж таацгаагаад яахав дээ цаашдаа яахыг нь харж л байцгаая даа.Мөн зах зээлиин хүнд үед японы засгиин газар ард түмэн бидэнд тусалж байсныг монголчууд мартахгүй.

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.176.37

10-аад жилийн дараа нь манайд ч эмэгтэй Ерөнхий сайд гарах магадлалтай! Монгол эмэгтэйчүүд угаас мундаг!! Бүр Чингис хааны үеэс монгол эмэгтэйчүүд арын бүх ажлаа хариуцдаг байсан!!

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.165.234

төмөрч гэхшиг , гажигтай хөгшин үхдэггүй Япон чавганц байна даг

Avatar

Нэргүй 2025-10-09 202.70.43.34

Хэтэрхий их ажиллаад байвал Хүн ам нь Залуужиж Цус сэлбэж чадалгүйгээр хэдэн хөгшчүүд нл ажилласаар үхэж дуусах Япон бнооо

Avatar

Нэргүй 2025-10-09 202.179.26.249

рокчид дагасан тэнэг авгай юу хийж чалах бол

Avatar

Нэргүй 2025-10-09 66.181.191.220

анусын эсрэг их хуцвал абэ шигээ нухуулна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж