"Татар" уран сайхны кино "Улаанбаатар" олон улсын кино наадмаас 2 цом хүртжээ

 "Татар" уран сайхны кино "Улаанбаатар" олон улсын кино наадмаас 2 цом хүртжээ

 "Татар" уран сайхны кино "Улаанбаатар" олон улсын кино наадмаас 2 цом хүртжээ
Энэ жилийн 17 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын "Хангарди" шагнал гардуулах ёслол өчигдөр /2025.10.09/ болж өндөрлөлөө. Тус наадмаас "Татар" уран сайхны кино хоёр цом хүртсэн байна. Тодруулбал, "Татар" хамтлагийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "Татар" уран сайхны кино нь тус наадмын долоон номинацид нэр дэвшсэн бөгөөд шилдэг зураглаачаар Г.Гүенбаатар, шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ нар тодорчээ.
Ташрамд, "Татар" хамтлаг, "Аранжин" пикчерс, "Promix sound", "Red point media", "SO media"-гийн хамтын бүтээл "Татар" уран сайхны кино яг одоо бүх кино театруудаар гарч буй.
Энэ жилийн наадмын хөтөлбөрт Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсуудын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр, Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах “Үзэхийн хязгаар” хэсэг, “Хангарди” монгол киноны уралдаант хэсэг, “Залуу үзэгч” кино боловсрол олгох хөтөлбөр болон кино уран бүтээлчдийн форумыг "Тэнгис" кино театр болон "Prime Cineplex Encato"-д зохион байгуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-09 45.117.34.122

Ташрамд гэж авсан ха ха.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж