Прокурорын байгууллага 2025 оны есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,088 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,420 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 846 хэрэг шинээр нээж, 328 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 133, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 88, Өмчлөх эрхийн эсрэг 66, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зургаа, Хүний амьд явах эрхийн эсрэг, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Авлигын гэмт хэрэг тус бүр тав, Эдийн засгийн гэмт хэрэг гурав, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг тус бүр хоёр хэрэг байна.

3,593.62






















































Холбоотой мэдээ