Монгол Улсын шүүхийн тухай хуульд Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулахаар заасны дагуу ээлжит гуравдугаар чуулган өнөөдөр болон маргааш Төрийн ордонд зохион байгуулна. Өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард шинэчлэн найруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж байхаар хуульчилсан байдаг.
Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх тулгамдсан асуудлуудын саналыг шүүгчид болон нийт шүүхүүдээс урьдчилан авахад нийт 530 гаруй санал ирүүлсэн бөгөөд үүнээс хамгийн олон давтагдаж буй асуудлуудыг Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцүүлэх аж.
Тухайлбал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тулгамдаад буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгчдийн нийгмийн асуудал, шүүхийн төсөв, байр, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц гэх мэт асуудлуудууд нэн тэргүүнд эрэмбэлэгдсэн байна. Мөн өмнөх хоёр удаагийн чуулганаас гарсан шийдвэрүүдийн биелэлт хэдэн хувьтай, гүйцэтгэл ямар байгааг дүгнэн ярилцахаар чуулганы хэлэлцэх асуудалд оруулсан аж. Мөн нийт шүүгчийн чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны гишүүнийг сонгох, огцруулахтай холбоотой асуудал, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсдог.
Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганы онцлог асуудал бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн бүрэн эрх дуусаж буйтай холбоотойгоор тус байгууллагын шүүгч гишүүдийг сонгох сонгууль зохион байгуулах аж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 15 нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна гэсэн шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд энэхүү болзол шаардлагыг хангасан бол нэр дэвших эрх нээлттэй байхаар заажээ.
3,593.62






















































Зочин 2025-10-09 66.181.179.236
Яасан ч олуулаа юм . Ийм олон хүн авилга аваад байхаар чинь яаж энэ улс орон өөдлөж дэвжих вэ дээ . Бас гэмт хэрэг зөрчил яаж буурах вэ дээ
Нэргүй 2025-10-09 66.181.177.214
За даа бас л ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гарч ирнэ биз дээ.
Нэргүй 2025-10-09 202.126.90.148
Одоо хууль чангарсан, ихэнх шүүгчид шударга өжиллаж байгаа. угаасаа хараат бусаар ажиллаж амьдрах хуультай.
Иргэн 2025-10-09 202.21.126.30
ШЕЗ-д нэрээ дэвшүүлж байгаа шүүгчдийнхээ нэрийг зарлаж болдоггүй юмуу. Нууцлах, нууцаар хэлэлцэх, нууцаар сонгох хуультай юмуу. Далдалж нууцалж байгаа чинь төрийн өндөр албан тушаалтнуудын захиалгатай, ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс сонгогдох нь гэсэн хардлага төрүүлж байна шүү
Нэргүй 2025-10-09 157.15.7.108
Авилгалд идэгдэж ялзарсан хөгийн луйварчид цугларчээ.
зочин 2025-10-09 103.229.121.169
Хуульчдын ордон гэсэн хаяг олон давхар шинэ байрны орой дээр дурайж бх юм. Шүүгчид шинэ ордондоо эсхүл тэр Хангарьд ордондоо хуралдахад яадаг юм.