Японы Цаг уурын агентлаг Изу арлуудын Хачижо тосгонд хүчтэй аадар борооны онцгой анхааруулга гаргалаа. Энэ нь Халонг хар салхи ойртож байгаатай холбоотой юм. Мөн Токиогийн харьяа Аогашима, Тошима, Ниижима, Коүзушима, Мияке, Микуражима зэрэг газарт хүчтэй салхи, өндөр давалгааны анхааруулга өгөөд байна. Цаг уурын агентлаг иргэдийг маш болгоомжтой байхыг анхааруулж байгаа.
Учир нь энэ хар салхи нь хэдэн арван жилд нэг тохиох хэмжээний томоохон гамшиг үүсгэж болзошгүй гэжээ.
Тэдний мэдээлснээр борооны өтгөн үүлний зурвасууд үүсэж эхэлсэн байна. Пүрэв гаригийн (2025.10.09) өглөөний 04:00 цагийн байдлаар, хар салхи Аогашима орчимд байршиж, нэгд цагт 25 км-ийн хурдтайгаар зүүн хойш чиглэн хөдөлж байна. Төв даралт нь 940 гектопаскаль, салхины хурд 180 км/цаг, хамгийн их гэнэтийн салхи 252 км/цаг хүрч байгаа аж. Мөн 90 км/цаг ба түүнээс дээш хурдтай салхи хар салхины төвөөс 130 км-ийн радиуст үлээж байна.
Хар салхи цаашид зүүн зүг рүү хөдөлж, маш хүчтэй хэвээр байх төлөвтэй байна. Изу арлууд дээр үд хүртэл маш хүчтэй салхи үргэлжилнэ. Канто бүсийн эрэг орчим, ялангуяа Чиба мужийн өмнөд хэсэгт, салхи 90 км/цаг, хамгийн ихдээ 126 км/цаг хүрэхээр байна. Салхины анхааруулга Чибагийн өмнөд хэсэгт гарсан байна.
Мөн Пүрэв гаригийн турш Изу арлууд дээр хүчтэй аадар бороо орно гэж үзэж байгаа бөгөөд борооны үүлний зурвасууд үүсвэл усан үер болон хөрсний гулгалт гарах эрсдэл эрс нэмэгдэх магадлалтай. 24 цагийн дотор 250 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна.
3,593.62





















































Аадар 2025-10-09 202.9.47.40
Тэр аадарнаасаа маньдаа..