УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын зарим гишүүд ажлаа өгөөд шалгуулах ёс зүйн шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой түүний өмгөөлөгч Ш.Алтангадас өөрийн байр суурийг цахим хуудастаа илэрхийлсэн байна.Тэрбээр “Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын их хурлын тухай хуулийн 8.1.17-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах” гэж заасан онцгой бүрэн эрхтэй ба хаанаас ямар ч мэдээллийг авах, нөгөө талаар тухайн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.Өөрөөр хэлбэл, гишүүд энэ эрхээ хэрэгжүүлж Улсын бүртгэлийн байгууллагаас, АТГ, мөрдөх байгууллагаас, Прокуророос, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Амарбаясгалан аливаа байдлаар нүүрсний хэргүүдтэй холбоотой эсэх, Админерал ХХК-тай хамааралтай эсэх, шүүхээр шийдвэрлэгдэж тогтоогдсон эсэх, эсхүл одоо түүнд холбогдуулж шалгаж буй хэрэг байгаа эсэх асуудлаар тодруулга авах бүрэн эрхтэй ч харамсалтай нь тэд энэ эрхээ хэрэгжүүлэлгүй, ямар ч үндэслэлгүй баримтгүйгээр олон нийтэд холбоотой учраас ажлаа өгөөд шалгуул гэж шаардаж байгааг гайхаж байна. Би хувьдаа уг шаардлага гаргаж буй гишүүд УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 3.8-д “Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно" гэж заасныг ноцтой зөрчиж байна л гэж харж байна.
Бусдаас ёс зүйн шаардлага нэхэх нэрийдлээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж болохгүй шүү гишүүдээ…,” гэжээ.

3,593.62




















































зочин 2025-10-08 103.229.121.169
Үндэслэлтэй мэдээлэл хийсэн бна шд энэ өмгөөлөгч. Хуульч хүн ийм л бх ёстой
Зочин 2025-10-08 202.126.89.135
Ацных нь өмгөөлөгч байх вэ дээ, нэг муу бууны нохой л байна ш дээ
Нэргүй 2025-10-08 202.131.225.197
Mao Stalin met l chi uuriiguu ilchil gdg bsan geltsdeg
Нэргүй 2025-10-08 103.57.94.171
Ер нь бол ингэх л юм бна л доо !
-Амараа нь шалгуулахчгүй гүрийгээд гарна, шалгах хууль эрх зүйн үндэс ч бүрдээгүй пм бна !
-ЗГ-ыг огцруулах асуудал Чуулганаар орно.Түүн дээр санал хураагаад л шийдэх юм бна.ЗГ унаж ч мэднэ,үлдэж ч мэд нэ. Хоёр тал энэн дээр л ажиллахым бна !
-Эцсийн эцэст МАН-ын хагарах бутрах, тэсч үлдэхийг Х| сард Намын их хурал нь шийдэх юм бнаа !!!
Нэргүй 2025-10-08 202.55.188.116
цэвэр хүн бол биш шүү дээ. одоо л мэдээд огцор гэж гэнэ. ичих нүүргүй жүжигчид