10 аймагт станц барих БНСУ-ын компанид БЭТ томилохыг хүлээнэ

10 аймагт станц барих БНСУ-ын компанид БЭТ томилохыг хүлээнэ

10 аймагт станц барих БНСУ-ын компанид БЭТ томилохыг хүлээнэ

Ирэх оны улсын төсөв хэлэлцэж буй энэ цаг үед гадаад зээл тусламжийн өр зээл нэмэгдэж, улсын төсөвт дарамт болж байгааг УИХ-ын гишүүд эхнээсээ хэлж, ярьж байна. Эдгээрээс Засгийн газрыг их хэмжээний өрөнд оруулсан гадаад зээл тусламжийн нэг бол 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл. БНСУ-ын шүүхийн шийдвэр гарч,  "Бьюксан Инженеринг" компани дээр Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож, энэ төслийг гүйцээх үү, үгүй юу гэдэг албан ёсны шийдвэр гаргахыг хүлээж байгааг салбарын сайд Б.Чойжилсүрэн учирласан юм.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хурлын үеэр "Өрийн удирдлагын тухай хуулиар 2023 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсны хүрээнд гадаадын зээл тусламжийн үр өгөөж, ашгийг эрэмбэлж, үр ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийдэг байх үүднээс зээлийн ил тод нээлттэй байдлыг хангах асуудлыг гаргаж тавьж байсан. Шинээр зээл авах бол нийт зээлийн хэмжээ болон эргэн төлөлт, зээлийн хуваарь зэрэг нэгтгэсэн мэдээллийг нийтэд мэдээлдэг байна гэдгийг хуулиар зохицуулсан. Энэ заалт хэрхэн хэрэгжиж байна вэ. Мөн шинээр оруулж ирж байгаа гадаад зээлээ үр нөлөөгөөр нь эрэмбэлэх аргачлал байна уу. Нөгөө талдаа өрийн удирдлагын баталгаа гаргаж байгаа, зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүд дээр эрсдэлийн үнэлгээг хийж чадаж байна уу. Одоо эрсдэлийн үнэлгээг хууль журамдаа тусгаагүй байдаг. Олон улсын байгууллагаас энэ зөвлөмжөө хэрэгжүүлээгүй байна гэдэг асуудлыг тавьдаг.

Үндсэндээ шалгуур үзүүлэлт болон эдийн засгийн тооцоо судалгаа, шинжилгээг зээл тусламжийн асуудал дээр нарийн хийдэг байх ёстой. Байнгын хорооны гишүүд нийт 96 төслийн мэдээллийг ирүүлсэн байна. Эдгээр нь 20 их наяд төгрөгийн зээл тусламжийн асуудал байна.

Гэтэл энэ дотор эхнээсээ бүрэн зогсож, магадгүй эрсдэлийн үнэлгээ хийгээгүйгээсээ болоод хэрэгжихгүй байх асуудал гарч байна. Жишээлбэл, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл. Сая БНСУ-ын компани нь дампуурчихсан. Нэг аймгийн дулааны станцын ажил эхлээгүй байхад л нийт зээл тусламжийн 40, 50 хувийнх нь санхүүжилт гарч, тэнд Засгийн газар зээлийнх нь хүүг төлж байна. Ийм эрсдэлтэй, дампуурсан компанийг сонгон шалгаруулж, эргээд улсын төсвөөс хор хохирлыг нь барагдуулж байгаад хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ" гэдгийг яриандаа онцолсон юм.

Энэ талаар өмнө нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөхдөө "10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл БНСУ-ын Экзим банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаад төслийг хэрэгжүүлж байсан "Бьюксан Инженеринг" компани 2025 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан. Тус компани дампуурлын хамгаалалтад авахын тулд БНСУ-ын хуулиараа Монголын арилжааны банкуудын дампуурлын тухай хуультай ижил төстэй процесс явдаг юм байна.

Дампуурлаа зарлах ажлыг БНСУ-ын захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар тавдугаар сарын 11-нд нэг удаа шүүх хурал зарлагдсан боловч хойшилсон.

Дараагаар нь хурал нь бас зургадугаар сарын 24-нд болж хойшлоод одоо БНСУ-д долоо, наймдугаар сард шүүгч нар нь амардаг учраас ес, аравдугаар сард шүүхийн шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ шүүхийн шийдвэр гарвал энэ компани дээр бүрэн эрхт төлөөлөгч томилогдож, энэ төслийг гүйцээх үү, гүйцээхгүй юу гэдэг албан ёсны шийдвэр гаргах юм. Энэ шийдвэрийг тус улсын Экзим банк харъя гэсэн. Монголоос БНСУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Харамсалтай нь ийм цаг хугацааны хайчинд орсон байна" гэдгийг мэдээлж байв.

БНСУ-ын Экзим банкнаас 110 сая ам.долларын зээлээр 10 аймгийн дулааны станц барих төслийг 2019 онд эхлүүлсэн ч төсөл хэрэгжиж эхлээгүй гацсан байдаг. Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд зээл 40 жилийн хугацаатай, 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэдгийг өмнө нь албаныхан мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-09 66.181.180.193

МАН мафиуудаа одоо та хэд хулгай луйвараараа түр завсарлаад Аймгийн төвүүдийг ДЦС болгож өгөхгүй бол аймгууд чинь сөнлөө шүү дээ!! Юуу орон нутгийн хөгжил вэ, байшин барилга, орон сууц, ажилын байр бий болгох ямар ч боломжгүй болжээ!!

Avatar

10% 2025-10-09 202.9.47.40

Бэт-чингүүд нь со-гоос 10 хувь нэхэж аваад л таг чиг болгоно. Хэдэн жилийн дараа бас Станцуудын сонсгол ухааны юм хийгээд бусад руу бухаж хаячхаад УИХ-д гараад сууцгаачихна.

Avatar

Gay ylsni y CJNXNr 2025-10-09 169.133.250.254

@_________@

Avatar

ii ystgal y 2025-10-09 169.133.250.254

NAMCSAN XAMAr, negryzz;

Avatar

Зочин 2025-10-09 103.145.234.38

Энэ бол солонгосчуудын ээлжит луйвар. Солонгосчууд хулхидана шүү. Аймгуудад 10 дулааны станц барих төсөлд шалгарсан компани дампуурсан гэж солиорч байна. Солонгос улсдаа бол прокуроруудаасаа айгаад ийм луйврын шинжтэй хэрэг хийхгүй. Солонгосчууд хулхи компанийг зориуд шалгаруулж монголчуудыг хорлож байна. Засгийн газрын түвшинд байгуулсан солонгосуудтай байгуулсан гэрээнүүд замхарсан. Яармагын орон сууцны төсөл, 100000 гэрэл нарны хавтангийн төсөл тоочоод байвал дуусахгүй…

Avatar

Texyn tamgyil #;? 2025-10-09 169.133.250.254

mangr xylgaichduin TB ## yran byteelzzoyp

Avatar

Нэргүй 2025-10-09 202.179.11.230

Tsever luivar hulgai baina. Naad Choijoogoor tuluul. Muu saidtai baihiin naad zahiin jishee ene.

Avatar

LMAO 2025-10-09 202.131.226.178

Солонгосчуудтай нийлж мөнгө угаадаг болчоод байгаа юм даа… Ногоон автобус, хотын 2040 (Ган татлагат гүүр…г.м), Метро ТЭЗҮ гээд л явж өгнө дөө. Нэмээд ЦС-ууд

Avatar

Зочин 2025-10-09 103.145.234.38

Байнга хууль бус үйл хжиллагаанд оролцдог Soosung Engineering гэдэг компани байна. Боловсон хүчин байхгүй монголчуудаар ажлаа хийлгээд бага мөнгө төлөөд мөнгийн идээд сууж байдаг. Энэкомпанийг хар жагсаалтанд оруулаад Монгол улсаас хөөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-10-09 202.21.109.36

өттэй газар ямар ч ажил явдаггүйн жишээ

Avatar

Нэргүй 2025-10-09 202.21.109.36

траншейны тагаа нэг түвшинд хийж чаддаггүй л улсууд даа

Avatar

Нэргүй 2025-10-09 202.70.43.34

Монголд бүх төрлийн Инженер алгаа өнөөдөр, байсан ч “ Сайн дурын Сонирхогч” хүмүүс “Инженер”-ын нэр зээлж ажиллаж байгаа нь олон олон салбаруудын ажлыг баллаж бусдын эд хөрөнгөөр тоглон наадаж байна.

Avatar

ИРГЭН 2025-10-09 103.229.122.204

Ногоон автобусаар хулхидуулсан одоо Станцаар хулхидуулах юм байна л дөө,,,,,Хулхидуулж дуусадаггүй Монголын авилгачи дарга нартай Улс дампуурна өө

Avatar

Иргэн 2025-10-09 202.126.90.62

ЭНэ хогийн солонгосуудад хулхидуулж ханахгүй юм аа

Avatar

Нэргүй 2025-10-09 203.91.115.45

Энэ гүргэр хар хариуцлага хүлээх ёстой. Ман-н засаг хариуцлага хүлээж огцрох ёстой. Улаан цагаан идлэг уулга л байна шүү дээ.

Avatar

БЭТ -ЧИН АРДЫН НАМ ӨӨРӨӨ ЗАЙЛАААА 2025-10-09 202.70.43.34

ЯАНААА ЭНЭ АРДЫН НАМ ЮМ Л БОЛ “БЭТ” ……………………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж