Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан байна

2025 оны аравдуаар сарын 06-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна.

Хур тунадас: 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11,12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж