Мьянмарын цэргийн хунта Даваа гаригт олон хүн цугларсан арга хэмжээний үеэр шүхэрнээс хоёр тэсрэх бөмбөг хаясны улмаас дор хаяж 24 хүн нас барж, 47 хүн шархдав. Тухайн үед Мьянмарын төв хэсгийн Чаун У хороололд 100 гаруй хүн үндэсний баяр тэмдэглэхээр цугласан байжээ.
Мьянмарын хунта 2021 онд засгийн эрхэнд гарснаас хойш зэвсэгт эсэргүүцлийн бүлгүүд болон угсаатны цэргүүд мөргөлдөж, олон мянган хүн нас барсны зэрэгцээ хэдэн сая хүн орон гэрээ орхин дүрвэсэн.
Даваа гаригт халдлагад өртсөн хороолол нь дайны гол талбар болсон Сагаинг мужид байдаг. Тус мужийн дийлэнх хэсэг нь төрийн эргэлтийн дараа байгуулагдсан сайн дурын зэвсэгт хүчнийхний хяналтад байдаг аж. Тэд агаарын довтолгооны талаар мэдээлэл хүлээж аваад, цугласан олныг тараахыг оролдсон боловч хэрэг явдал бодсоноос эрт болжээ. Бүх зүйл долоон минутын дотор болсон байна.
Дэлбэрэлтийн дараа цогцсуудыг танихын аргагүй болсон байжээ. Одоо ч цогцоснуудын тасархайг цуглуулсаар байгааг хэлж байна.
Мьянмарын цэргийн хунта нисэх онгоц, нисдэг тэрэгний дутагдалтай байгаа тул шүхэр сонгох нь элбэгшсэн. Олон улсын хориг арга хэмжээ сүүлийн хэдэн жил дамнан үргэлжилж буй тул Мьянмарын цэргийн удирдагчид зэвсэг хэрэгсэл худалдан авахад хүндрэлтэй байгаа аж. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар Хятад, Оросоос нийлүүлсэн дэвшилтэт нисгэгчгүй нисэх онгоцууд болон цэргийн технолгои нь цэргийн хунтад давуу тал болж байна.

3,593.62






















































Нэргүй 2025-10-08 103.168.34.116
hujaa oros 2 dandaa buzar buhnii ard baihiin