АНУ роботод татвар ногдуулж магадгүй

АНУ роботод татвар ногдуулж магадгүй

АНУ роботод татвар ногдуулж магадгүй

АНУ-д хиймэл оюун ухаан (AI) болон робот техник хурдацтай хөгжиж, ойрын жилүүдэд 100 сая ажлын байрыг орлох эрсдэлтэй болжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ардчилсан намын гишүүд “хүн орлуулсан” технологи хэрэглэж буй компаниудад “роботын татвар” ногдуулах санал гаргасан талаар "FOX Business" мэдээлэв. Сенатын танхимын Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, тэтгэврийн хорооны хийсэн судалгаагаар тус улсын эдийн засгийн 20 гол салбарын 15-ынх нь ажилчид хиймэл оюун ухаанд ажлаа алдах эрсдэлтэй байна. Судалгааг Ардчилсан намын нэр бүхий сенатчид, тэр дундаа Вермонт мужийг төлөөлдөг Берни Сандерс удирдан боловсруулжээ. Тайланд дурдсанаар, түргэн хоол болон бөөний, жижиглэнгийн худалдаа хамгийн их хохирохоор байна. Эдгээр салбаруудад ажиллаж буй гурван сая орчим хүн буюу нийт ажилчдын 89 хувь нь ажлын байраа алдаж магадгүй гэж дүгнэжээ.

Мөн харилцагчийн үйлчилгээ, ачаа тээвэр, туслах ажилтан, дотоод оффисын үүрэг бүхий салбарын автоматжуулалтын түвшин 80 хувиас дээш хүрэх төлөвтэй байна. Ардчилсан намынхан хиймэл оюуныг ашиглан хүнийг орлож буй ажлын байр бүрт татвар ногдуулах тогтолцоог санал болгож байна. Тодруулбал,  хүнийг машин, технологи эсвэл алгоритмаар орлуулсан ажлын байр бүрд компаниуд татвар төлж, татвараас орсон орлогыг цалин хөлснөөс авдаг байсан татварыг нөхөх, ажлаас халагдсан ажилчдыг дахин сургах хөтөлбөрийг дэмжихэд зориулах ажээ. "Microsoft" компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мөн үүнтэй төстэй санааг илэрхийлж, автоматжуулалтаас ашиг олж буй компаниуд “эдийн засгийн доргилтыг намжаахын тулд шударга татвар төлөх ёстой” гэж мэдэгдэж байжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: FOX BUSINESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж