Ромын пап лам XIV Лео анхны гадаад айлчлалаараа Турк, Ливаныг зорьж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд улс төрийн удирдагчидтай уулзаж, Ойрхи Дорнодын энх тайвны талаар хэлэлцэх аж. Пап Лео арваннэгдүгээр сарын 27-30-нд Туркт, арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 2-нд Ливанд тус тус саатна.
Туркт байх хугацаандаа тэрбээр Христийн шашны итгэл үнэмшлийн чухал төлөөлөл болсон Никеягийн зөвлөлийн сүмийн 1700 жилийн ойд оролцоно. Мөн ойролцоогоор 300 сая итгэгчийн оюун санааны удирдагч гэгддэг Экуменик Патриарх Батоломейтэй уулзахаар төлөвлөж байна.
Ливан дахь айлчлал нь Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоох боломж байх болно гэдгийг пап Лео онцолжээ. Энэ айлчлалын үеэр тэр 2020 онд Бейрутын дэлбэрэлтээр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ.
Турк, Ливаны иргэний болоод шашны удирдагчид бүгдээрээ пап лам XIV Леог айлчлаач гэж урьсан болохыг Ватикан мэдэгдсэн байна. Учир нь өмнөх пап Францис өөд болохоосоо өмнө эдгээр улсад айлчлахаар төлөвлөж байсан билээ.
3,593.62



















































Холбоотой мэдээ