Энэтхэг: Ханиадны сиропт хордож, нас барсан тохиолдол гарчээ

Энэтхэг: Ханиадны сиропт хордож, нас барсан тохиолдол гарчээ

Энэтхэг: Ханиадны сиропт хордож, нас барсан тохиолдол гарчээ

Энэтхэг улсад ханиадны эсрэг сироп ууснаас болж хордлогод орсон 16 хүүхэд нас баржээ. Үүний улмаас тус улсын эрх баригчид уг асуудалд мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сард "Coldrif Syrup" нэртэй ханиадны эм уусан 10 гаруй хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээнд хамрагдаж байсан ч нас барсан. Гэхдээ зөвхөн Мадхья Прадеш мужид энэ хэрэг гарсан нь эрх баригчдын анхаарлыг татаж байна. Шалгалтын явцад уг сиропоос бөөр, элгийг гэмтээж болзошгүй диэтилен гликол гэх хорт бодис илэрсэн бөгөөд зохих ёстой хэмжээнээс өндөр түвшинд гарсан аж. Уг сиропыг Энэтхэгийн "Sresan Pharma" гэх эмийн компани үйлдвэрлэдэг.  Мөрдөгчид "Sresan Pharma"-гийн албан тушаалтан болон хүүхдүүдэд уг эмийг уулгахыг зөвлөсөн эмч нарыг байцааж байгаа.

ДЭМБ 2023 оны нэгдүгээр сард хуурамч, аюултай эмүүдийн талаар анхааруулга гаргасан байдаг. Учир нь өмнө нь гурван улсад хортой найрлагатай ханиадны сироп уусны улмаас дор хаяж 300 хүн нас барсан гэж мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сок 2025-10-08 202.126.88.103

хималая өөрийнхөө сироп хусахгүйдэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж