Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2025.10.08/ хуралдлаа.
"Хотод 5 шатах тослох материал дахин боловсруулдаг үйлдвэр байна"
Байнгын хорооны хурлаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Хог хаягдлын асуудал анхаарал татах асуудал мөн. Бид шийдлээ гаргаж чадахгүй байна. Ний нуугүй үнэнг л хэлье. Одоо шийдлээ зөв гаргахын тулд хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд бодитой үнэлгээ хийж, ямархуу байдалтай өөрчлөлт хийх вэ. Тэр үйлдвэрлэгч, импортлогч нь хог хаягдлаа хариуцаж, бодирдуулсан нь төлдөг зарчмаа яаж шийдэлдээ тусгах вэ. Монголд машины тоо алайгаа алдсан. Тавхан шатах тослох материал дахин боловсруулдаг үйлдвэртэй. Тэр нь зөвхөн Улаанбаатарт байрладаг. Хүнд даацын тээврийн хэрэгсэл уул уурхайн салбар, орон нутагт байдаг. Тэнд үйлдвэр байхгүй юм чинь яаж боловсруулах юм. Хөдөөнөөс бохирдсон тос ачиж ирэхгүй нь ойлгомжтой. Энэ амьдрал руугаа орж, зөв шийдэхгүй бол болохгүй. Жижиг юм яриад тэрийгээ болсон юм шиг яримааргүй байна.
Хог хаягдлыг авч үзэхээр шил боловсруулахгүй юм уу. Өөрийнхөө шилийг авахгүй байгаа улс импортлогчдын шилийг авах уу. Тэгэхээр шилийг яаж боловсруулах вэ. Дараа нь машины дугай, шатах тослох материал байна. Эдийн засгийн эргэлтэд бүрэн орох боломжтой. Эдийн засгийн эргэлтэд орохгүй хог хаягдал нь хэдэн хувь байна вэ. Сум суурин газрууд ахуйн хог хаягдлаа хэрхэн шийдэж, хог хаягдлаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах юм бэ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт аюултай хог хаягдлын үйлдвэр барина гэж олон жил ярьж буй. Би бол аймгийн дарга байхдаа зөвшөөрөөгүй. Тэр хог үйлдвэрлэж байгаа засаг захиргааны нэгж нь өөрсдөө шийд, бид аюултай хог хаягдлыг булшилдаг газар биш гэж хэлээд шийдэхгүй нэг хэсэг явсан. Хүний бий болгосон аюултай хог хаягдлыг булшилдаг газар биш. Цаашдаа оршуулгын газруудаа яах юм бэ. Энэ байдал жилээс жилд алайгаа алдана.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Хаа сайгүй л хог хаягдал байна. Үүнийг устгадаг, хаядаг, ангилдаг газар гэж алга. Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий газар нь салбарын яам. Би өмнөх сайдыг байхад бичиг явуулсан чинь ганц хуудас хариу ирсэн. Бүхэл бүтэн хуулийн хэрэгжилтийг нэг хуудаст багтаасан байсан. Энийг уншихаар нэг тэрбум, 30 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулсан гэсэн байсан. Танайх чинь торгодог ажил л хийдэг юм уу. Сум болгоны зүүн урд талд хог нь хийсч, аймаг болгон хогоо шатааж утаа суунаглуулсан байдалтай.
Улаанбаатар хот гээд хоггүй газар алга. Хогоо ялгаж байгаа нэг ч айл алга. Хууль эрх зүйн орчин, зохион байгуулалт, төсөв мөнгөндөө байна уу. Мэргэжлийн хяналтыг татан буулгаж, дураараа дургих болсон. Нэг гараараа тусгай зөвшөөрөл өгчихөөд яаж хянаж шалгах вэ дээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга н.Мөнхтогтох:
-Бид Хог хаягдлын тухай хуулиараа аюултай хог хаягдал, энгийн хог хаягдал дээр хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ хуульд зааснаар бас салбар дундын асуудал байдаг. Эрүүл мэндийн чиглэлээр бол салбарын яам, уул уурхайн салбар, барилга хот байгуулалтын яамнаас хяналт тавих зохицуулалттай. Бид хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийдэг. Бас хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийнэ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Бид олон ажил хийх ёстой. 2023-2024 онд хог хаягдлын гарлуудыг судлахад эрүүл мэндийн салбарын хог хаягдал 47 хувиар буурсан гэлээ. Энэ яагаад буурсан юм бол. Хоёрт, хог хаягдлыг ялгах нь амар ч цаашаа очоод тус тусдаа үйлдвэр дээр очдоггүй гэдэг. Ангилсан түүхий эдийг үйлдвэр авахад НӨАТ-ын баримтын асуудал үүсдэг. Ямар арга хэмжээ авдаг юм бэ. Хог түүж, ангилсан хүмүүс баримт гаргаж өгнө гэж байхгүй. Аюултай хог хаягдлыг устгах үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн суманд барих талаар олон жил ярилаа. 2025 онд нэгдсэн төв нь баригдаж эхэлнэ гэлээ. Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бохирдуулж байгаа тал нь татвар төлнө гэж ойлголоо. Аюултай хог хаягдлын жагсаалтад бүх хог хаягдлуудыг салбараар нь 410 төрлийн хог хаягдлыг хүснэгтэлсэн байна. Дотор нь хортой гэсэн заалттай 76 хог хаягдал байна.
Ажлын алба:
-Эмнэлгийн хог хаягдлын өөрчлөлт бол цар тахлын үеээс буурсан үзүүлэлт юм. Үндсэндээ 2023 онд эмнэлгийн хог хаягдлын хэмжээ буурсан байгаа. Хоёрт, Хог хаягдлын хуульд дэлхийн бусад орнуудад үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн хариуцлага гэж бий. Дугуйг дахин боловсруулах зардал нь ямар байх вэ гэдэг тооцооллыг хийж, зардал мөнгөө төлдөг зарчимтай.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Бид нүх ухаад хог хаягдлаа булаад л байгаа. Бид хогоо шатаагаад эрчим хүч үйлдвэрлэсэн зүйл алга. ОХУ-д хог шатаадаг утаагүй зуух хэрэглэдэг гэж сонссон. Монгол Улс хогоо овоолдог байдал газар авсан. Салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ. Маш их мөнгө зарцуулдаг ч үр дүн гардаггүй. Орон нутагт төв суурин газрын малын асуудал газар авсан. Хууль зөрчсөн гэхээр яам нь бүртгэж өгдөггүй. Салбарын яам тарьсан ургуулсан ногоогоо малд идүүлчихгүй байх хэрэгтэй байна.
3,593.62






















































Үнэн үнэн үнэн 2025-10-08 202.126.89.22
Үнэн хэлж.Улс орны эдийн засаг муудаад алт 3 хөтөлбөр явуулах шийдвэр гарсан ч Байгаль орчны яамны байцаагчид, Усны газрынхан үл ялих шалтгаанаар дарамталж,лацдаж,торгож бна.Ямар заавар зөвөлгөө өгөхгүй,шаардлага хугацаа энэ тэр бхгүй засгийн газрын дэвшүүлсэн асуудлыг эсэргүүцэж дур зоргоороо авирлаж бна.Лалрууд төсөв яах нь хамаагүй ажиллаж хувийн сонирхолоор ажиллаж бна.
З 2025-10-08 202.9.46.227
жалга довны үзэлтэй ийм байхад улс хөгжихгүй. амиа болож ажил унтраадаг сайд нар
Өвгөн Балдан 2025-10-08 103.212.119.169
"… алайгаа алдсан … гэж юу бичээд байгаа юм бэ. Алийгаа алдсан гэдэг юм. х***а нар монголоор бичиж сурах болоогүй дээ.
Нэргүй 2025-10-08 103.57.94.171
Энэ Батжаргал баё нэг сайдын суудал гоьдоцоон чааж явна уу,, гэхдээ ямар ч байсан нөгөө Хэнтийн тэнэг Идэр хэн билээ, тэрнээс арай дээрээ….
Нэргүй 2025-10-08 103.229.121.146
ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр хийж бүтээх байгаа ажил гэж алга суурин дээрээ л