Монгол Улсын 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үйл явц 2025 оны намар эхэлж, УИХ, түүний байнгын хороод, Сангийн яам болон холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор явагдаж байна. Төсвийг боловсруулах, хэлэлцэх, батлах процесс нь Монгол Улсын хуулиар нарийн зохицуулагдсан бөгөөд ил тод, олон нийтийн оролцоонд тулгуурладаг.
Гэвч энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр улс төрийн тодорхой нөхцөл байдлаас үүдэн, эрх баригч намын даргын сунгаатай холбоотой маргаан үүссэн. Үүний улмаас зарим улс төрийн хүчнүүд “төсөв эзэнгүй болсон”, “улсын төсвийг эргүүлэн татах шаардлагатай” хэмээх байр суурийг илэрхийлж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд улсын төсвийн харилцааг дараах байдлаар зохицуулдаг.
Улсын төсвийг боловсруулах, өргөн мэдүүлэх
Монгол Улсын Төсвийн тухай хууль (2011 он), 24-р зүйл: Сангийн яам нь дараа жилийн улсын төсвийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлсний дараа УИХ-д аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн мэдүүлнэ.
Төсвийн төслийг хэлэлцэх, батлах
- УИХ-ын тухай хууль, 21 дүгээр зүйл: УИХ нь улсын төсвийн төслийг хэлэлцэн, арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батална.
Төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа:
- Байнгын хороодоор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана.
- Төсвийн хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй, ил тод байна.
- Нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийгдэж, тусгай дэгээр эцэслэн батална.
Тодруулбал, Монгол Улсын төсвийн жил нь тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилдэг. Учир нь дээрх хугацаанд Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлогыг тухайн жилийн хөгжлийн зорилт, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулахад илүү тохиромжтой гэж үздэг. Улс орон бүрт төсвийн жил өөр өөр хугацаанд тооцогддог. Жишээлбэл, Япон улсад дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, дараа жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг бол АНУ-д аравдугаар сарын 1-нээс эхэлдэг.
Улсын төсвийг жил бүрийн эхний хагас жилд боловсруулж эхэлдэг бөгөөд төсөв баталхаас өмнө төсвийн хүрээний мэдэгдэлийг баталдаг. Энэ нь ойрын гурван жилийн төсвийн орлого, зарлагын ерөнхий төсөөллийг агуулсан суурь баримт бичиг бөгөөд тухайн жилийн төсвийн хүрээ, ачааллыг урьдчилан тодорхойлдог гэсэн үг юм. Энэхүү мэдэгдлийг Сангийн яам боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлсний дараа тавдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулна. Энэ хүрээнд ирэх оны төсвийн ерөнхий чиглэл тодорхой болдог.
Төсвийн хүрээ батлагдсаны дараа яам, агентлаг, орон нутгийн байгууллагууд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаандаа үндэслэн шаардлагатай төсөв, санхүүжилтийн саналаа Сангийн яаманд ирүүлдэг. Энэхүү шат зургадугаар сараас наймдугаар сарын хооронд үргэлжилнэ. Түүнчлэн энэ жил Засгийн газраас 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч хэлэлцүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Дараа нь Сангийн яам бүх саналуудыг нэгтгэн, нэгдсэн төсвийн төслийг боловсруулж, есдүгээр сарын дунд хүртэл Засгийн газарт танилцуулна.
Хэрэв Засгийн газар төсвийн төслийг дэмжээгүй тохиолдолд төсөл дахин холбогдох байгууллагууд руу буцаж, засвар ордог. Харин дэмжигдсэн тохиолдолд Үндэсний аудитын газарт хүргүүлж, хууль, бодлогын нийцэл болон санхүүгийн хариуцлагын хүрээнд хяналт, дүгнэлт гаргуулдаг. Энэ үйл явц ойролцоогоор нэг долоо хоног үргэлжилдэг.
Аудитын дүгнэлтийн дараа Засгийн газар ирэх оны төсвийн төслийг аравдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ингэснээр УИХ-ын төсвийн хэлэлцүүлэг албан ёсоор эхэлдэг бөгөөд энэ нь нийт дөрвөн шаттай явагддаг:
- Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх
- Байнгын хороод, ажлын хэсгийн түвшинд хэлэлцэх
- Анхны хэлэлцүүлэг ба санал хураалт
- Хоёр дахь хэлэлцүүлэг ба эцсийн баталгаа
Улсын Их Хурал улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор заавал батлах ёстой. Хэрэв энэ хугацаанд төсөв батлагдаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд төсөвт хориг тавих боломжтой.
Төсөв батлагдсаны дараа нийслэл, аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд батлагдсан улсын төсөвт үндэслэн орон нутгийн орлого, зарлагын хуваарилалтыг хэлэлцэж батална. Үүний үр дүнд орон нутгийн хөтөлбөр, хөрөнгө оруулалт, үйлчилгээний төлөвлөгөө тодорхой болж, эдийн засаг, нийгмийн бодлого бүс нутгийн хэмжээнд хэрэгжих нөхцөл бүрддэг.
Тиймээс энэ процессыг улс төрийн маргаанаас ангид, мэргэжлийн түвшинд, өндөр хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь төрийн бодлогын үр дүн, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
3,593.62






















































Нэргүй 2025-10-09 203.91.115.45
Албагүй. Улсаа дампууруулах төсөв баталсанаас төр ажиллахгүй байсан нь дээр.
Нэргүй 2025-10-09 202.9.41.71
Манж хужаагууд манж хужаада хэргтэй ашигтай юм ш*** болхоороо нээх их хууль ярьдг болчихдог юм. Хууль гэсн манжхужаа хэргсл.
Нэргүй 2025-10-09 202.9.41.71
Түрүүний бөөс Нам төр хулгайсн толгойд шаасн хулгайч манж х***а хог шааруудыг нам төр-с үтр түргн зайлуулж х***а манжруун хөөж далд оруул. Нам төр шаачахд салдаггүй бузрын манж х***а түрүүний бөөс адгиын хог шаарнууд.