Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Улаанбаатар Трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд I шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай 15 зогсоолтой, II шугам Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай 23 зогсоолтой, зарим зогсоолд худалдаа үйлчилгээний төвтэй байх юм. Уг төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг монгол хэл дээр хүлээн авна.
Төслийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл заасан маягтын дагуу доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, Б корпус, 3 давхар, 303 тоот
Утас: 976 70110071
Цахим хаяг: ppp@ulaanbaatar.mn
Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355924706121&showType=1
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,593.62






















































Иргэн 2025-10-08 103.57.92.101
Трамбай явах зам талбай байхгүй шүү МАН мафиууд газрыг нь зараад идээд дууссан!!
И 2025-10-08 66.181.176.227
францын нэг компани Амарсайхантай хуйвалдаж дүүжин тээвар гэж хэрэггүй юм шахсан. бас хэн нь 19р зууны төмөр тэрэх шахахгэад бна ?
И 2025-10-08 66.181.176.227
19р зууны төмөр тэргийг больёо !
Нэргүй 2025-10-08 66.181.176.37
Анхны цахилгаан трамвай 1828 онд АНУ-д явж эхэлсэн бол Берлинд 1881 онд, харин Санкт-Петербург хотод 1860 оноос морин (мориор зүтгүүлдэг) трамвай явж эхэлжээ!?
Нэргүй 2025-10-08 202.21.96.254
Khamgiin gol tugjreliin tseg n Yaarmag baikhad 2 t tavij baidag. Neeree yaatsarsan dunkhuunuud ve!!!
Нэргүй 2025-10-08 103.168.34.9
Дүүжин тээвэр ,Трамбай , Туулын хурдны зам, Хойд тойргийн зам,Метро… жагсаалтууд 2028 оны сонгуулийн пиар болох нээ
Нэргүй 2025-10-08 202.70.44.146
Монголоос өөр Трамвай хэрэгжүүлж байгаа улс байна уу?
Дэлхий даяар AI орчин үеийн техник технологийн шийдлээр асуудлыг шийдвэрлэж байхад очиж2 Трамвай шүү
иргэн 2025-10-08 202.126.88.121
европ даяар трамвай бий. AI-г унаад явж арай болохгүй байна л даа.
И 2025-10-08 66.181.176.227
тэр чинь19 р зууны төсөл, дуу чимээ асар их, тавтухгүй