Инфляцийн нөлөө үргэлжилсээр байна!

Инфляцийн нөлөө үргэлжилсээр байна!

Инфляцийн нөлөө үргэлжилсээр байна!

Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ 2025 оны аравдугаар сарын 6-ны байдлаар өмнөх сараас 0.3 хувь, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар өссөн нь инфляцийн дарамт үргэлжилж буйг харуулж байна. Сүүлийн саруудад хүнсний барааны үнийн өсөлт бага зэрэг тогтворжсон ч суурь инфляцийн дарамт бүрэн буураагүй байна. Энэ нь ялангуяа сүү, цөцгийн тос, ургамлын тос зэрэг өрхийн өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд илүүтэй нөлөөлж байна. Тухайлбал, "Шинэ Сүү" нэг литрийн үнэ өмнөх сараас 3.6 хувиар, “Цөцгийтэй тараг” 5.1 хувиар, харин цөцгийн тос 7.5 хувиар өссөн байна.

Харин хүнсний ногооны хувьд намрын ургац хураалтын үе эхэлсэнтэй холбоотойгоор үнэ харьцангуй буурчээ. Тухайлбал, төмсний үнэ өмнөх сараас 10 орчим хувиар, луувангийн үнэ 12 хувиар, хүрэн манжингийн үнэ 5.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч байцаа, сонгины үнэ бага зэргийн хэлбэлзэлтэй өссөн нь ажиглагдаж байна.

Махны үнэ харьцангуй тогтвортой байгаа боловч адууны махны үнэ 2.1 хувиар өсч, хонины болон үхрийн махны үнэ бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Шатахууны үнэ сүүлийн долоо хоног, сарын хугацаанд огт өөрчлөгдөөгүй бөгөөд Аи-92 бензин 2590 төгрөг, дизелийн түлш 2940 төгрөг хэвээр байна. Гэсэн хэдий ч шатахууны үнийн тогтвортой байдал нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд тодорхой хэмжээнд сааруулах нөлөө үзүүлж байгаа ч инфляцийн дарамтыг бүрэн бууруулж чадахгүй байна. Эдийн засагчдын үзэж буйгаар, ирэх саруудад түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ болон дотоод тээврийн зардал, улирлын нөлөөлөл нь барааны үнийн хэлбэлзэлд голлон нөлөөлөх төлөвтэй байна. Өрхийн түвшинд үнийн өсөлт бага мэт боловч цалин, орлогын өсөлттэй харьцуулахад бодит худалдан авах чадвар буурч байгааг анхаарах шаардлагатай юм. Инфляцийн дарамт ийм байдлаар үргэлжилбэл ирэх саруудад өрхийн хэрэглээ хумигдаж, дотоодын эрэлт буурах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

May be an image of text that says 'УЛААНБААТАР хот (зарим гол нэрийн барааны хонинымАХ, хоногийн дундаж унэ) 2025 ОнЫ 10-P САРЫН 0б-нЫ БАЙДЛААР УХРИЙН 9сарын29 16 622 16584 10capbrDG ЯМААНЫ МАХ, 9сарын 841 20 20734 10садын АИ-92 (ЛИТР) ГУРИЛ 3ЭРГИЙН ГУРИЛ 9сарын2 12 637 -2.6% 12 305 10сарым сарын 2459 2590 емнΘΧ хоногоос 590 1асарын 459 Псарын сонгино, ATAP талХ (600rP) емнеΧ САРААС 9сарьн29 856 707 2.1% 3 935 сарын0 2707 садын темс, дотоОД () элсэн ЧИХЭР SUEMR ендеГ (ШИРхэГ) сарый 952 2233 -0.8% 2216 0сврын06 952 сарын шИНЭ CYY (ЛИТР) 9сарын2 615 615 Осадын ЦАГААН БУДАА 804 个3.1% 951 10сарыно 6 913 913 тОсерын06'

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж